Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын Алтайн археологийн дурсгалуудын цогцолбор судалгаа болон задлан шинжилгээ дурсгалуудыг системчлэх үйл явц



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 6,000.0 мян.төг

Түлхүүр үг : алтай, археологи, хөх үзүүр, хөдөө, угсаа соёл, булш, хөндлөн, огтлол

Үр дүн

Археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг өнөөдрийн Монгол нутагт хэрэглэж буй судалгааны арга зүйн үндэс, мөн ОХУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хээрийн судалгааны арга зүйн тасгаас гаргасан судалгааны арга зүйн шаардлагад нийцүүлэн ажилласан болно. Чулуун байгууламжууд, булш хиригсүүрүүдийг хөрсөн дээр харагдаж буй анхны байрлалыг, байр зүйн JPS багажаар тодорхойлон тэмдэглэсэн болно. Судалгаанд хамрагдсан нийт археологийн дурсгалуудыг хар болон өнгөт гэрэл зургаар баримтжуулан зураг авсан ба булшны талбайн зураг болон хөндлөн огтлолын гар зургийг 1 : 10 масштабын хэмжээтэй үйлдсэн болно. Булшны гадаад болон дотоод зохион байгуулалтыг тодорхойлохын тулд малтлагын ажлын бүхий л ажлыг гар аргаар малтан цэвэрлэсэн ба газар хөндөх, малтлагын хүнд механизм огт ашиглааагүй болно.
Хөндлөн огтлолын зураглал хийх зорилгоор булшны хойноос урагшаа чиглэл болон зүүнээс баруун тийш чиглэлтэй хамар үлдээн ажиллаж байсан бөгөөд малтлага цэвэрлэгээ, хөндлөн огтлолын зураглал дуусны дараа хамар цэвэрлэж байсан болно. Нийт малтан шинжилсэн булшны эргэн тойрон 50 хүртэл см талбайд булшны анхны байрлалыг тодорхойлох цэвэрлэгээг хийж байсан болно. Булшин дээр тогтсон хөрс шороог цэвэрлэн булшны үндсэн болон бусад туслах бүтэц зохион байгуулалтыг бүрэн тодорхойлсон болно. Зарим тохиолдолд булшны дараас чулуунуудын хооронд үүссэн, шороон давхаргагын бүрэн цэвэрлэж давхар дараас чулуунуудыг үеийг тодорхойлон гаргаж байлаа.
Гэрэл зургийн баримтжуулалт хийхдээ масштабын шугамыг, зүг чиг заагч сумны хамт тухайн дурсгал дээр тавьж авч баримтжуулсан болно. Булшнуудын гадаад бүтэц зохион байгуулалт, хөндлөн огтлолын гар зургийг 1 : 20 масштабын хэмжээтэй үйлдсэн ба булшны дотоод зохион байгуулалт, оршуулгын зан үйлийг 1 : 10 масштабын хэмжээгээр, археологийн эд өлгийн олдворуудыг 1 : 1 масштабын хэмжээгээр гар зураг үйлдсэн болно.
Шаардлагатай тохиолдолд нэмэлт хөндлөн огтлолын зураг үйлдэж байсан ба тонуулчдын болон хөрсний өөрчлөлтийн зургийг хөндлөн огтлолын зурагт тодорхойлон оруулсан болно.
Булшны оршуулгын нүхэнд оршуулгын зан үйлийг гэрэл зураг, гар зургаар бүрэн баримтжуулсан ба оршуулгын нүхний ханаыг эргэн тойрон шалгасан болно. Оршуулгын нүхэнд хадгалагдаж байсан органик эд зүйл, модны үлдэгдэл, зурагт тэмдэглэн байршилыг невилер багажаар хэмжин өндөршилийн хэмжээг зурагт тэмдэглэсэн болно.
Булшны малтлага цэвэрлэгээ дууссаны дараа булшны оршуулгын инүхийг буцааж булан, булшны гадаад бүтэцийг хуучин хэвээр нь өрж тавьсан болно.
Малтлага судалгааны явцад илэрч олдсон бүх эд өлгийн зүйлүүдэд хээрийн судалгааны түр байранд анхан шатны цэвэрлэгээ, бэхжүүлэлтийг хийж бүртгэл, зураглал хийсэн ба судалгаагаар олдсон бүхий л олдворууд МУИС-ийн Улаанбаатар сургуулийн НУФ-ын Археологийн тэнхимийн сэргээн засварлах лабораторид хадгалагдаж буй болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Древнейшие Европейцы в сердце Азий: Чемурчекский культурный феномен / 2 боть/ Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД