Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2013-2014
Санхүүжилт: 2000.00 мян.төг
Түлхүүр үг : монгол хэлний үгийн өргөлт, казак хэлний үгийн өргөлт, хэлэхүйг хүртэх, ярихуй, сэтгэц хэл шинжлэлийн туршилт, сонсол зүйн анализ
Үр дүн
Монгол, казак хэлний үгийн өргөлтийг тодорхойлох зорилгоор урьдчилсан болон үндсэн хоёр шаттай туршилт явуулж, хоёр хэлний үгийн өргөлтөнд спектрографын сонсол зүйн анализ хийснээр монгол хэлний үгийн өргөлт үгийн янз бүрийн байрлалд / үед / байдаг болон хөдөлгөөнт шинжтэй болохыг тодорхойлов.
Казак хэлний үгийн өргөлт үгийн эцсийн үед байдаг боловч туршилтын үр дүнгээс харахад зарим тохиолдолд төгсгөлийн бус үед тохиолдолдож байгаа нь монгол хэлний нөлөө орсон байж болохыг харуулав. Энэ сэдвээр нэг зохиолын нэг бүлэг болон эрдэм шинжилгээний нэг өгүүлэл хэвлүүлэв.