Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 6,000.0 мян.төг
Түлхүүр үг : Угсаатны соёлын үйл явц, төр-шашны харилцаа, шашны синкретизм, хүлээцтэй байдал, шинэ сүсэгтний шашин, сүм хийд
Үр дүн
1. Гүйцэтгэгчид олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл, нийт 8 илтгэл тавьж хэлэлцүүлэв.
2. Гадаадын мэргэжлийн сэтгүүлд 8, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 3, нийт 11 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж нийтийн хүртээл болгов.
З. Төслийн хүрээнд 3 бакалаврын ажил, 6 магистрын ажил удирдаж амжилттай хамгаалуулав.
4. "Мировоззрение населения Южной Сибири и Центральной Азии в исторической ретроспективе"(Вып.7 Под. ред. П.К, Дашковского) эмхэтгэлийг оросын талын эрдэмтэдтэй хамтарч орос хэл дээр хэвлүүлэв.Энэхүү эмхэтгэлийн электрон хувилбарыг Е-library порталд байршуулсан болно.
5. "Религиозный ландшафт Западной Сибири и и сопредельных регионов Центральной Азии" Барнаул.,2014 нэгэн сэдэвт бүтээлийг оросын талын санхүүжилтээр хэвлүүлэв. Бүтээлд эрт үеэс, дундад зуун, шинэ үе хүртэлх Төв Азийн бүс нутгийн шашны үүсэл, хөгжил, тархалтын үндсэн үйл явцыг авч үзэв.
Энэхүү бүтээлийг туурвихад төслийн багийн бүх гишүүд оролцсон. Энэхүү бүтээлийн электрон хувилбарыг Е-ИЬгагу порталд байршуулсан болно.
6. 2014 оны 10 сарын 29-31-нд ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотноо "Оросын болон Төв Азийн ард түмний түүхэнд шашны гүйцэтгэх
үүрэг" сэдэвт эрдэм шинжилгээний 2-р бага хурлыг оросын талтай хамтран зохион байгуулав. Бага хуралд ОХУ, Казахстан, Украин, Белорусси, Таджикистан, Кыргыстан, Япон, Монгол, Австри зэрэг 9 орны 81 эрдэм шинжилгээний болон боловсролын байгуулагаас нийт 109 эрдэмтэд оролцов.