Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Туул голын ёроолын хурдсын хүнд металлын бохирдол, түүнийг арилгах технологийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2013-2016

Санхүүжилт: 54,000.0 мян.төг

Түлхүүр үг : байгалийн эх үүсвэр, антропоген эх үүсвэр, хуримтлалын фактор, бохирдлын ачааллын индекс, биосорбци, агааржуулалт

Үр дүн

1.Туул голын хурдсын дээжүүдийн Zn, Cu, Cd, Ni, Hg, Cr-ийн агууламж өргөн мужид хэлбэлзэж байна. Зэс (Cu), Ni, Cr-ийн агуулга хотоос дооших цэгүүдээс гадна хотоос дээших цэгүүдийн цөөн дээжинд мөн харьцангуй өндөр байна.
2.Нисэх, Шувуун фабрик орчмын хурдсын цооногийн дээжүүдийн хүнд металын босоо тархалтын судалгаанаас харахад металын агуулга /хуримтлал цооногийн гүнээс хамааран илт өөрчлөгдөж байна. Судлагдсан элементүүдээс Hg, Cr, Cd, Cu-ийн агуулга цооногийн гүнээс хамааран босоо тэнхлэгийн дагууд хэлбэлзэл их (нэг цооногийн хувьд max/min харьцаа их) байна. Нисэх цооногийн хувьд бүх металын агуулга 10-20 см гүнд эрс өссөн өндөр пик ажиглагдсан бол цооногийн бусад хэсэгт (гүнд) харьцангуй тогтмол агуулгатай байна.
3.Хөнгөнцагаан (Al) нь газрын царцдаст хамгийн их тархсан элементүүдийн нэг тул элементүүдийн эх үүсвэрийг Үнэлэхэд байгалийн эх үүсвэрийн индикатор болгон ашиглагддаг. Нисэх цооногийн 10‒20 см гүнд хөнгөнцагааны агууламжид мөн бага зэрэг өсөлт (жижиг пик) ажиглагдаж байгаа нь энэ цэг дээр хүнд металын агуулга өсөхөд байгалийн хүчин зүйлийн оролцоо байж болохыг илтгэж байна. Түүнчлэн хуримтлалын факторын утга цайр (Zn)-аас бусад металуудын хувьд 1.5-с хэтрээгүй байгаа нь хүний үйл ажиллагааны оролцоо байгалийн эх үүсвэртэй харьцуулахад бага байж болзошгүй байна.
4.Хотоос дооших 1309 (Шувуун фабрик) цооногт концентрацийн хэлбэлзэл илүү их байна. Шувуун фабрик Улаанбаатар хотын ТЦБ-ийн хаягдал ус нийлүүлэгддэг цэгээс баруун тийш 30 орчим километр зайд оршдог. Шувуун фабрик цэгийн хурдсын цооногийн 10‒20 см гүнд хөнгөн цагаанаас бусад судлагдсан хүнд металуудын агуулга эрс өссөн байна. Мөн 1304 цооногоос ялгаатай нь хурдсын өнгөн хэсэг (голын ус, хурдсын шүргэлцэх)-т болон 25‒45 см гүнд тус тус хүнд металуудын агуулга өссөн байна.
5.Эдгээр хоёр пикд (10‒20 см, 25‒45 см) харгалзах хүнд металуудын агуулгын өсөлтийн эрчим нь Hg > Cr > Cu > Cd > Zn > Pb > Fe > Ni эгнээний дагуу буурч байна.
6.Хуримтлалын факторын утга мөн концентрацийн өөрслөлтийг даган нэмэгдэж байна. Ялангуяа Zn, Pb, Cu, Hg, Cr-ийн хуримтлалын фактор хамгийн их гүндээ харгалзан 5.9, 2.9, 3.0, 4.1, 16 хүрч байгаа нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрийн оролцоо буйг харуулж байна.
7.Бохирдсон усанд ургаж, хүнд металыг шингээн зайлуулах чадвартай хоёр төрлийн нутгийн ургамал (Nymphoides peltata-NP, Typha Laxmannii-TL) –ын хуурай биомассаар бохирдсон ус, хурдсаас металлыг цэвэршүүлэх туршилтыг гүйцэтгэж уг аргаар усны бөлбөө NP нь хартугалгын хэмжээг 85%-иар бууруулах чадвартай болохыг тогтоосон.
8.Агааржуулалтын аргаар Туул голын Сонгино орчмын бохирдсон ус, хурдсыг боловсруулахад усны исэлдэн ангижрах потенциал өөрчлөгдөж металууд нэг хэлбэрээс нөгөөд шилжсэн байсан тухайлбал хурдас дахь Cr, Zn, Ni, As, Ca-ийн агуулга буурч усан орчин уруу шилжсэн байна. Бохирдсон усны ууссан хүчилтөрөгчийн хэмжээ агааржуулалтын улмаас нэмэгдсэнээр органик болон органик бус тэжээлийн бодисын бохирдолт 39%-иар буурсан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 T.Soyol-Erdene , O. Valente, T. Grande , J.A Carro , B. De La , M.L Torre “Mobility of rare earth elements in AMD-precipitates” 2016 Дэлгэрэнгүй
2 Enkh-Amgalan Tseveendorj, Tuuguu Enkhdul, Saulwood Lin, Daichaa Dorj, Shagjjav Oyungerel, Tseren-Ochir Soyol-Erdene “Biosorption of lead(II) from an aqueous solution using water plants’ biosorbents” 2017 Дэлгэрэнгүй
3 Tseren-Ochir Soyol-Erdene, Saulwood Lin, Enkhdul Тuuguu, Dorj Daichaa, Ulziibat Bilguun, Enkh-Amgalan Tseveendorj “Heavy metal distribution in sediment profiles of Tuul River, Mongolia” 2017 Дэлгэрэнгүй
4 B. Silva, E. Tuuguu, F. Costa, V. Rocha, A. Lago, T. Tavares “Permeable Biosorbent Barrier for Wastewater Remediation” 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Энх-Учрал, Ц. Соёл-Эрдэнэ “Улаанбаатар хотын ундны усан дахь хүнд металын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
2 Б. Энх-Учрал, Ө. Билгүүн, Н. Ялалт, Ц. Соёл-Эрдэнэ, Т. Энхдөл “Туул голын усны тэжээлийн бодисын бохирдлын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 T. Soyol-Erdene , O. Lin S, T. Enkhdul, D. Dorj, U. Bilguun , E. Tseveendorj, I.C Hsieh “Heavy metal distribution in sediment profiles of Tuul River, Mongolia” 2016 Дэлгэрэнгүй
2 B. Silva , E. Tuuguu , F. Costa , Т. Tavares “Application of vermiculite and zeolite in water remediation using a permeable barrier” 2016 Дэлгэрэнгүй
3 Tseveendorj E Enkhdul T Dorj D Oyungerel Sh Soyol-Erdene Ts “Biosorption of Pb(II) from aqueous solutions using biosorbents from water plants” GMIT 1st International symposium on Materials and surface technologies. June , Ulaanbaatar, Mongolia, 2016 Дэлгэрэнгүй
4 U. Bilguun, T. Enkhdul, D. Dorj, O. Soyol-Erdene, R. Delgertsetseg “Distribution characteristic and assessment of soil heavy metals in Ulaanbaatar, Mongolia” 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц. Соёл-Эрдэнэ, Т. Энхдөл, Саулвүүд Лин, Д. Дорж, Ө. Билгүүн, Э. Цэвээндорж “Туул голын хурдас дахь хүнд металын тархалт” 2015 Дэлгэрэнгүй
2 Д. Нармандах, Т. Энхдөл, Ц. Батчулуун, Ц. Соёл-Эрдэнэ, “Нарснаас пиролизын аргаар бионүүрс гарган авч, усан уусмалаас Cr(VI) шингээх туршилт судалгаа” 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл

1.Altansukh, O., Whitehead, P., Bromley, J., 2012. Spatial patterns and temporal trends in the water quality of the Tuul River in Mongolia. Energy and Environment Research, 2(1): 62.
2.Dalai, B., Ishiga, H., 2013. Geochemical evaluation of present-day Tuul River sediments, Ulaanbaatar basin, Mongolia. Environmental monitoring and assessment, 185(3): 2869-2881.
3.Emerton, L. et al., 2009. The economic value of the Upper Tuul ecosystem, Mongolia. Discussion papers, East Asia and Pacific Sustainable Development Department. Washington, DC: World Bank.
4.Б.Бурмаа, Г.Т., Х.Шүрэнцэцэг, Ж.Оюунбилэг, Н.Сайжаа, 2003 он. Туул голын усны бохирдлын хордуулах болон мутаген үйлчилгээг судлах биологийн загвар. Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо.
5.Брон, Д.P.D.Г.Д.Я., 2012. Туул голын сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсрууахад зориулсан судалгааны эмхэтгэл.
6.Доктор (Ph.D) Г.Долгорсүрэн, Я.Б., 2012 он. Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө.
7.Д.Дорж, С. Ц. (2005). Хүрээлэн буй орчны химийн анализ. УБ.
8.Т.Булган. (2008). Усны химийн шинжилгээний аргачлал. УБ.
9.Ц.Эрдэнэцэцэг, Ч. (2013). Хараа голын адаг хэсгийн усны чанар, хагшаасны бичил элементийн судалгаа. "Хүрэл тогоот" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл.
10.Ochir Altansukh, P. W. (2012). Spatial patterns and temporal trend in water quality of the Tuul river in Mongolia. Energy and environmental Research.
11.Banzragch Dalai, H. I. (2012). Geochemical evaluation of the present-day Tuul river sediments, Ulaanbaatar basin, Mongolia. Environmental monitoring assessment.
12.F.M.Yusoff, A. J. (2003). Effects of aeration and chemcal treatments on nutrient release from the bottom sediment of the tropical marine pond. Asian Fisheries Science, 41-50.
13.Jianjun Chen, S. L. (2011). Effects of overlying water aeration on phosphorus fractions and alkaline phosphatase activity in surface sediment. Journal of Environmental Science, 206-2011.
14.Г.Элбэгзаяа. (2012). Улаанбаатар хот орчмын голын ёроолын хагшаасны бохирдол. УБ.
15.Environmental protection agency. (2005). Contaminated sediment remediation guidance for hazardous waste site. United states of America.
16.Байгаль орчин ногоон хөгжлийн яам. (2012). Туул голын сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл. УБ.
17.Байгаль орчны яам. (2012). Усны тухай хууль тогтоомж, Гадаргын усны цэвэршилтийн зэргийн ангилал, норм. УБ.
18.Australian Online Coastal Information. (2015). Retrieved from http://www.ozcoasts.gov.au/indicators/sediment_org_matter.jsp
19.United States of Environmental Prootection Agency. (2015). Retrieved from http://water.epa.gov/polwaste/upload/nutrient_pollution_factsheet.pdf
20.Tüzün, I. (2005). Equilibrium and kinetic studies on biosorption of Hg(II), Cd(II) and Pb(II) ions onto microalgae Chlamydomonas reinhardtii. Journal of Environmental management , 85-92.
21.Ali, H. (2013). Phytoremediation of heavy metals - Concepts and applications. Chemosphere , 869-881.
22.Mohanty, K. (2006). Biosorption of Cr(VI) from aqueous solutions by Eichhornia crassipes. Chemical Engineering Journal , 71-77.
23.Zheng, J.-C. (2009). Removal of Cu(II) in aqueous media by biosorption using water hyacinth roots as a biosorbent material. Journal of Hazardous Materials , 780-785.
24.Altangerel, A. (2011). Physicochemical study on biosorption process of chromium and lead from aqueous phase. Ulaanbaatar.
25.Skinner, K. (2007). Mercury uptake and accumulation by four species of aquatic plants. Environmental pollution , 234-237.
26.Kuber C. Bhainsa, S. F. (2001). Uranium(VI) biosorption by dried roots of Eichhornia Crassipes (Water hyacinth). Journal of Environmental Science and Health , 1621-1631.
27.Д.Дорж, Д. А. (2008). Алтны болон уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчны бохирдлын судалгаа. Улаанбаатар: Байгаль орчны шинэчлэл-2.
28.Д.Дорж, Д. А. (2012). Хүнд хортой металын биогеохими, экологийн хоргүйжилтийн судалгаа. Улаанбаатар: МУИС Пресс.
29.Chen, C.-W.; Kao, C.-M.; Chen, C.-F.; Dong, C.-D., (2007) Distribution and accumulation of heavy metals in the sediments of Kaohsiung Harbor, Taiwan. Chemosphere, 66 (8), 1431-1440.
30.https://en.wikipedia.org/wiki/Chemical_element

Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД