Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 35,100.0 мян.төг
Түлхүүр үг : Сүүн хүчлийн бичил биетэн, пробиотик, хөрөнгө, технологи боловсруулалт
Үр дүн
-Уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээнээс сүүн хүчлийн бактери ялган тэдгээрийн пробиотик шинж чанар, хеликобактери дарангуйлах, холестрин бууруулах үйлчлэлийг судлан тогтоох;
- Ялган авсан омгуудаар хөрөнгө,биобэлдмэл бэлтгэх технологи боловсруулж чанарын үзүүлэлтүүдийг судлан тогтоов. Нийт 6 нэрийн хөрөнгө биобэлдмэл гарган авах;
- Пробиотик шинж чанартай өсгөврийг ашиглан зохицуулах үйлчлэлтэй исэг цагаан идээний технологийг боловсруулах;
- Биологийн идэвхит бодисоор баяжуулсан бүтээгдэхүүний технологи боловсруулах;
- Баяжуулсан тарагны технологи боловсруулж антиоксидант идэвхийг судлах;
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний технологи боловсруулах;
- Нийгмийн бүх бүлгийн хүмүүст зориулсан нэрийн бүтээгдэхүүний технологи тус тус боловсруулах;
- Хөрөнгө болон 2 бүтээгдэхүүний технологийн заавар боловсруулах;
- “Зориулалтын хүнсний технологи”-нэг сэдэвт бүтээл бичих;
- Нэг бүтээлд патент авч, 2 бүтээлийн патент авахаар мэдүүлэг өгөх;
- Бүтээгдэхүүний хүнс тэжээлийн болон биологийн үнэт чанарыг судлан тогтоох;