Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хувиралд оруулсан алюмосиликатын терпений нүүрстөрөгчийн изомержилийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2015-2016

Санхүүжилт: 8000.00 мян.төг

Түлхүүр үг : Хүмүүлт, Монтморилонит, катализ, перпины нүүрстөрөгч

Үр дүн

- Хүмүүлтийн ордын хөнгөнцагаант цахиурт нэгдэл нь гидрослюда, иллитыг хольц хэлбэрээр агуулсан монтмориллонит эрдсээс, Рашаантын ордын шавар нь гидрослюда, монтмориллонитыг хольц хэлбэрээр агуулсан кварц эрдсээс, Хонгор овоогийн каолин нь цэвэр каолин эрдсээс тогтсон болохыг тогтоов. Байгалийн хөнгөнцагаат цахиураас катализатор гарган авах судалгаанд идэвхтэй төвийн тоо хэмжээ их чухал үзүүлэлт болдог бөгөөд ИК спектрометрын аргаар пиридины шингээлтээр каолины идэвхтэй төв зөвхөн сул хүчтэй (6,0 мкмоль/г), Хүмүүлтийн монтморилонит сул, дунд хүчтэй (32,0 мкмоль/г) байхад Рашаантын ордын дээжинд пиридины шингээлт илрээгүй учир цаашдын судалгаанд Хүмүүлт, Каолины дээж сонгон авсан болно.
- Судалгаанд авсан дээжийг хүчлийн боловсруулалтанд оруулахад бүтцийн Al, Fe, Mg катионууд, солилцолын ионоос Na, K , Ca усан уусмалд уусан нь ажиглагдсан. хүчлийн идэвхжүүлэлтэнд оруулахад солилцолын ион, талст бүтцийн хөнгөнцагаан усан уусмал уусан орсон ба хувийн гадаргуу ихсэж байгааг тогтоов. Идэвхжүүлэлтийн температур ихсэхэд ууссан ионы концентраци нэмэгдэж байгааг тогтоов. Хүмүүлтийн ордын шаврыг 5 мл/г 10% HCl давсны хүчлээр 100°С идэвхжүүлэлтийг хийхэд хамгийн их хувийн гадаргуу (131,0 г/м2)тай болж байгааг туршилтаар тогтоов.
- Хүмүүлт, Каолины ордын хөнгөнцагаант цахиурт нэгдлийг ашигласан α-пинены изомержих урвал нь 124,0 и 142,0 кДж/моль идэвхжилийн энергитэй нэгдүгээр эрэмбийн урвал болохыг тогтоож Беларуссын Лукомль-1ордын Иллитээс гарган авсан катализатортой харьцуулахад Беларуссын иллитээс гарган авсан катализатор камфен гарц 55% байхад Монголын монтморилонитоос гарган авсан катализатор 50,2% байгаа нь хамтын судалгааны үр дүнд сайн чанарын катализатор гарган авсан байна гэж үзэж болох юм.
- Монголын идэвхжүүлсэн шаврын ашигласан α-пинены изомержих урвалын үндсэн бүтээгдэхүүн нь камфен, дипентен болохыг тогтоов. Хүмүүлтийн ордын идэвхжүүлсэн хөнгөнцагаант цахиурт нэгдлээс 1%, 150°С температурт 2 цаг урвал явахад камфен, дипентены хольц хамгийн дээд хэмжээ (64,3 %) хүрч байгааг тогтоов

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монголын байгалийн хөнгөнцагаант цахиурт нэгдэл (Хүмүүлт, Рашаант, Коалин орд)-г хүчлийн идэвхжүүлэлтэнд оруулахад солилцолын ион, талст бүтцийн хөнгөнцагаан усан уусмалд уусан орсон ба хувийн гадаргуу ихсэж Идэвхжүүлэлтийн температур нэмэгдэхэд ууссан ионы концентраци ихсэж байгааг тогтоов. Дэлгэрэнгүй
2 ИК спектрометрын аргаар пиридины шингээлтээр каолины идэвхтэй төв зөвхөн сул хүчтэй (6,0 мкмоль/г) Дэлгэрэнгүй
3 Хөнгөнцагаант цахиурт нэгдлийн идэвхжүүлэх температур нэмэгдэхэд α-пинены хувирах зэрэг нэмэгдэж байснаа идэвхжүүлэлтийн температур 100°С болоход буурч байв. Рашаант, Хүмүүлт, Коалин ордын шаврын оролцоотой 140°С –д 6 цаг урвалыг явуулахад α-пинены 97,7% 4,2% 40,1% хувиралт орж байгааг тогтоов. Дэлгэрэнгүй
4 Монголын идэвхжүүлсэн шаврын ашигласан α-пинены изомержих урвалын үндсэн бүтээгдэхүүн нь камфен, дипентен болохыг тогтоов. Хүмүүлтийн ордын идэвхжүүлсэн хөнгөнцагаант цахиурт нэгдлээс 1%, 150°С температурт 2 цаг урвал явахад камфен, дипентены хольц хамгийн дээд хэмжээ (64,3 %) хүрч байгааг тогтоов Дэлгэрэнгүй
5 Хүмүүлт, Каолины ордын хөнгөнцагаант цахиурт нэгдлийг ашигласан α-пинены изомержих урвал нь 124,0 и 142,0 кДж/моль идэвхжилийн энергитэй нэгдүгээр эрэмбийн урвал болохыг тогтоов. Монтморилонит шавар оруулсан α-пинены изомержих урвалын эхлэх хурд каолин оролцуулснаас их байсныг монтморилонитын хүчлийн идэвхтэй төв их байсантай холбоотой гэж үзэв. Дэлгэрэнгүй
6 Хүмүүлтийн идэвхжүүлсэн хөнгөнцагаант цахиурт нэгдэлийг ашигласан 3-карены изомержих урвалын үндсэн бүтээгдэхүүн нь ментадиены (43,0%), ментены хольц (10,1 %), цимол (14,0%) байв. Каолин оролцуулсан урвалын хувьд эдгээр нэгдлүүд нь 40,7%, 6,5% 5,4% тус тус байв. Дэлгэрэнгүй
7 Хүмүүлтийн идэвхжүүлсэн монтморилониттой цимол болон ментены хольц дахь ментадиены хувирах хурд каолинтай харьцуулахад их хурдан байгааг шаврын дунд хүчтэй хүчлийн төв оролцсоноор тайлбарлаж болох юм. Дэлгэрэнгүй
8 Хүчлийн идэвхжүүлэлтэнд оруулсан Хүмүүлтийн ордын шаврыг ойн аж ахуй хөгжсөн улс орнуудад камфен, дипениний нүүрстөрөгчийг гарган авах катализаторын зориулалтайгаар экспортлох боломжтой гэдэг нь урьдчилсан байдлаар харагдаж байна. Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 A.Yu, A.Aho, J.Ganbaatar, D. Batsuren, D.B Utenkova, J.Warna, D.Yu Catalytic isomerization of α-pinen and 3-carene in the presence of modified layered aluminosilicates” 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.М., Ж.Тунсаг2, Ж.Оюунцэцэг2, Ж.Ганбаатар, Д. Батсурэн2, В.Е. А.Ю. Сидоренко1, Сеньков1, Агабеков1 «Химические реактивы, реагенты и процессы малотоннажной химии 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хөнгөнцагаант цахиурт нэгдлийн химийн найрлагыг рентгенофлуоресцент шинжилгээний аргаар EDX JED 2201 JEOL системыг ашиглан тодорхойлон. (В -оос U хүртэл элементүүдийг шинжлэх боломжтой , хамгийн бага хэмжсэн концентраци нь массын 0.1%). Дэлгэрэнгүй
2 Урвалын хольцын найрлагыг дөлөн-ионжуулах детектортой ХРОМОС ГХ-1000 маркийн капиляр колонктой CW-20M (90м х 0,25мм х 0,25мкм) хий-шингэний хроматографийн багаж дээр тодорхойлсон Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД