Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 12000.00 мян.төг
Түлхүүр үг : Дотоод Ази, Манж Чин улс, Оросын хаант улс, түүх
Үр дүн
- Монголын нүүдэлчид хийгээд дорно дахинд явуулсан Оросын бодлогыг дахин үнэлж үзэх, тэдний геополитикийн бодлогод Монголчууд хэрхэн нөлөөг үзүүлсэн, Манж Чин улстай харилцахад Монголчуудын баримталсан бодлого зэрэг асуудлыг тодруулах, газар нутаг, албат хараат, татвар, гувчуур, бэлчээр нүүдлийн мөн чанарын талаарх Монголчуудын байр суурийг тодорхойлж тайлбарласан,
- XVII зууны Монголчуудын Орос, Манж Чин улстай харилцсан харилцаа, элч нарын тэмдэглэл, Монголын элч нарын мэдүүлэг, захидал зэргээс тухайн үеийн монголын нийгэм, өдөр тутмын амьдралын хэв маяг, ахуй, соёл, шашин шүтлэг, хот байгуулалт, өөр хоорондын харилцааны асуудлыг бүрэн тодорхойлж, маш бүрхэг байсан XVII зууны Монголчуудын гадаад харилцааны түүхийг сэргээн тодруулсан,
- Орос, Хятад, Тайвань, Польш зэрэг орны архивуудаас шинээр олон тооны материалыг илрүүлэх, музейнуудад хадгалагдаж буй эд өлгийн зүйлсийг харьцуулан судлахаас гадна Монгол нутагт орших XVII зууны гэгдэх хот суурин, сүм хийдийн туурийг малтан шинжилж судалгааны эргэлтэд оруулж, бичгийн сурвалж, аман түүхийн мэдээтэй харьцуулах, харилцааны шинж тэмдгийг илэрхийлэх дурсгалуудыг нээснийг судалгааны эргэлтэд оруулсан,
- XVII зууны монголчуудын түүхийг хэсэгчлэн авч үзэх, өөр хооронд нь сөргөлдүүлэн тайлбарлах, зөвхөн монголын байр сууринаас эсвэл Орос, Манж хэлний баримтаас шалтгаалан тэдгээр улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байсан явдалд шүүмжлэлтэй хандаж, харилцан шүтэлцээтэй бодитой дүгнэж үзэх зэрэг үндсэн зорилгуудыг гүйцэтгэхийг зорьсон.