Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2014-2015
Санхүүжилт: 6000.00 мян.төг
Түлхүүр үг : хагас коксжуулалт, залуу хүрэн нүүрс, занарын тос, шингэрүүлэлт, хийжүүлэлт
Үр дүн
Шивээ-овоогийн хүрэн нүүрсний үндсэн давхарга ба исэлдсэн давхаргын нүүрсний пиролизын хатуу үлдэгдлийг хийжүүлэхэд үндсэн давхаргын нүүрсний хувирлын хэмжээ ойролцоогоор 87-90% хүрч байсан нь бусад давхаргын нүүрснийхтэй харьцуулахад хамгийн өндөр байв. Шивээ-овоогийн уурхайд хаягдал үүсгэж буй 2-р пластын исэлдсэн давхаргын нүүрсний пиролизын дараахь хатуу үлдэгдлийг хийжүүлэхэд түүний органик хэсгийн ойролцоогоор 84-85% нь нийлэг хийд хувирч байгаагаас үзэхэд энэ түүхий эдээс хийн түлш гаргах бүрэн боломжтой болохыг харууллаа.
Шатдаг занарын дээжинд пиролиз явуулахад ус чийг нь 81-104°С, органик хэсэг 442-564°С, эрдэс хэсэг 759-779°С, 795-888°С температурын утгуудад задрал явагдаж байлаа.
Занарын дулааны задралаас харахад халаалтын хурдыг 20-30°С/мин-аар, азот хийн урсгалыг 20 мл/мин-аар тохируулан хэмжилт явуулахад пикийн ялгарал илүү тодорхой байсан ба шинжилгээний илүү тохиромжтой нөхцөл нь болохыг тогтоосон.
Хөөт, Тэсэгтийн хонхор, Зүүн булаг, Өвөр жаргалантын ордуудын томсгосон Фишерийн ретортын пиролизийн дараа хий 3.0-6.7%, шингэн бүтээгдэхүүн давирхай 3.47-15.9%, пирогенетик ус 2.08-6.62%, хатуу үлдэгдэл буюу хагас кокс 70.8-89.5% үүсч байлаа.