Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2014-2017
Санхүүжилт: 54,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хөдөлгөөн илрүүлэх, Хөдөлгөөн мөрдөх, Тээврийн хэрэгсэл тоолох, Алгоритм
Үр дүн
1. Сегментлэн бүлэглэх аргаар автозамын тээврийн хэрэгслийг илрүүлэх алгоритм боловсруулж туршив /тайлангийн 3-р хэсэг/.
2. Морфологийн шүүр ашиглан тээврийн хэрэгслийг илрүүлэх, тоолох, даган мөрдөх алгоритм боловсруулж туршив /тайлангийн 2-р хэсэг/.
3. Видео урсгал ашигласан замын хөдөлгөөний хяналтын системийг боловсруулав /тайлангийн 4-р хэсэг/.
4. Зохион байгуулсан системийн тусламжтай-гаар түргэн тусламжийн тэрэг зорьсон газраа хамгийн богино хугацаанд хүрэх замыг сонгох боломж олгосон хэрэглээний програм боловсруулж туршив /тайлангийн 4-р хэсэг/.
5. Гадаадад 5 илтгэл, 2 өгүүлэл, дотоодод 5 илтгэл /тайлангийн 5 –р хэсэг/
6. Багш Г. Мөнхжаргал Тайпейн Технологийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан, багш Х. Уянгаа БНХАУ-ын Цинхуа их сургуульд доктор оюутнаар 2 дахь жилдээ, төгсөгч Д. Содхүү Голландад доктор оюутнаар тус тус суралцаж байна.
Нэмэлт үр дүн
7. Боловсруулж туршсан энэ системийг түргэний тэрэгнээс гадна шуурхай үйлчилгээний тээврийн хэрэгсэл /гал командын, цагдаагийн тэрэг/ болон ухаалаг гар утастай , интэрнетэд холбогдсон хэрэгсэл бүхий дурын иргэн ашиглан замын түгжрэлээс зайлсхийх боломжтой