Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070002062
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2007-2008
Санхүүжилт: 9,000.0 мян.төг
Түлхүүр үг : максимум, импульс удирдлага, фазын зураглал, хязгаарын хэлбэлзэл, микробизнес, микрокредит, бэлчээрийн систем, онтогенез,
Үр дүн
1. Абакумов, К.Кларк зэрэг гадаадын эрдэмтдийн 10 гаруй ажлуудыг бэлчээрийн МАА-н хувьд өргөтгөн томъёолж малын тоо толгойг оновчтой зохицуулахад оновчтой удирдлагын аргуудыг ашиглан оновчтой шийдүүдийг аналитик хэлбэрээр олсон.
2. Фишер, К.Кларк нарын ажлуудыг өргөтгөн импульс удирдлага хэрэглэх замаар оновчтой шийдүүдийн томъёонуудыг гарган авсан.
3. Бэлчээрийн системийн динамик загваруудыг зохиож сүйрлийн хэлбэрүүд болон ганцаарчилсан тогтвортой долгион үүсэх нөхцөлүүдийг тогтоосон болно.
4. Арилжааны банкнуудын актив болон депозитыг удирдах асуудлууд, тэдгээрийн санхүүгийн зах зээл дээрх өрсөлдөөн, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих талаар өөрсдийн зохиосон загваруудыг дэвшүүлж онолын болон тооцон бодох арга, алгоритмуудыг зохиох талаар судалгаа явууллаа.
5. Нөхөн сэргээгдэшгүй ашигт малтмалыг ашиглах болон байгаль хамгаалалтай холбоотой экологи– эдийн засгийн зарим загваруудад оновчтой бөгөөд тогтвортой хөгжлийн асуудлыг судлах шинэ хандлагыг тодорхойлж, онолын судалгаа явуулсан болно.
6. Малын таргалалтын болон онтогенезийн үеүдийг математик загварчлалын тусламжтайгаар онолын хувьд тогтоосон.
7. Өвөл хаврын хүйтний улиралд малыг тэжээх оновчтой горимуудыг онолын загварчлалын тусламжтайгаар судалж тогтоосон.