Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700073
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2001-2003
Санхүүжилт: 448485 мян.төг
Түлхүүр үг : изохинолины ба хинолизияины алкалоид, талимонин, пахикарпин, цитизин, термопсин
Үр дүн
1. Монгол оронд ургадаг Цэх галуун таваг (Chizospermum erectum (L) Bernh), Эгэл буржгар (Thalictrum simplex L), Дэрвээн буржгар ( Thalictrum squarrosum Их шүүдэргэнэ (Chelidonium ma/us L), Дагуур тарваган шийр (Thermopsis daurica) 5 зүйл ургамлын алкалоидын судалгааг гүйцэтгэн нийт давхардсан тоогоор 28 алкалоидыг ялган авч химийн болон спектрийн аргуудыг ашиглан таньж тодорхойлсны дотор 5 байгалийн шинэ алкалоидыг илрүүлэн бүтэц байгуулалтыг тогтоолоо.
2. Эгэл буржгар өвсний үнсэнд эрдсийн агуулгыг тодорхойлов.
3. Херпес вирусын эсрэг идэвхи бүхий шинэ алкалоид талимониныг агуулсан тосон түрхлэг "талимон" эмийн клиникийн урьдчилсан туршилтыг "ацикловир" эмтэй харьцуулан хийж эмчилгээний үр дүнг хяналтын бүлэг өвчтөнтэй эмнэл зүйн шалгуур үзүүлэлтүүд (зовиур шаналгааны үргэлжлэх хугацаа, элементийн үргэлжлэх хугацаа, өвчний эдгэрэлт), 1 жилийн хугацаан дахь өвчний дахилтын байдал эмгэг голомтоос авсан өвчтөний давтан сорыдонд HSV-Ag-ийн
сөрөг (-) зэрэг үзүүлэлтээр тооцож эерэг үр дүнтэй болохыг тогтоолоо.
4. Цэх галуун таваг, Толгодын бударганы хуурай хандуудаас элэг цөсний архаг хурц, хурцдуу өвчнийг анагаах шинэ эм Тепомон"-ны технологи, стандартыг боловсрууллаа.
5. Эгэл буржгараас талимонин алкалоидыг гарган авах технологийн горим, стандартыг боловсрууллаа.
6. "Эгэл буржгараас талимонин алкалоидыг гарган авах арга" нэртэй патентын материалыг боловсруулав.