Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхитэй бэлдмэл гарган авах нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2010-2012

Санхүүжилт: 70000.00 мян.төг

Түлхүүр үг : Saccharomyces cerevisiae пивоны дрожж, фермент, малын цус, гемоглобин, идэвхтэй бэлдмэл, хоёрдогч түүхий эд

Үр дүн

- Үхрийн цусны дүрст элементүүдийг тундасжуулж, улмаар гемолизод оруулан мембран технологийн тусламжтайгаар гемоглобин субстанцийг гарган авах технологи боловсруулав. 30 кг туршилтын бүтээгдэхүүн гарган авч, физик химийн гол үзүүлэлтүүдийг тогтоов. Бэлдмэлийн гол үйлчлэх бодис нь төмөр бөгөөд найрлагадаа 206 мг% төмөр агуулж байгаагаас 152 мг% гем хэлбэрийн төмөр тул төмөр дутлаас үүдэлтэй цус багадалт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчлэх бэлдмэл болгон үйлдвэрлэх үндэслэлтэй. Мөн түүнчлэн туршилтын амьтан дээр цус төлжүүлэх загвар үүсгэх аргыг боловсруулсан.
-Пивоны үйлдвэрийн хаягдал дрожжийг үхрийн нойр булчирхайн идэвхжүүлсэн комплекс ашиглан ферментэт гидролизод оруулан 0,6 хүртэлх задралын коэффициенттэй, 44-56%-ийн уургийн агууламжтай, гадаадын ижил нэрийн бүтээгдэхүүнтэй ойролцоо физик химийн шинж чанартай 40 кг бүтээгдэхүүн гарган авав. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар боловсруулсны хамтаар шахмал эмийн хэлбэрт оруулах технологи болон хэрэглэх зааврыг боловсруулсан болно. Пивоны дрожжийн бэлдмэл нь эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг хангаж байсан.
Фармакологийн туршилтаар бэлдмэл нь хоруу чанар багатай (LD50 2,5 г/кг), өөх тосны бодисын солилцоонд нөлөөлөх, элэгний эд эсийг гэмтлээс тодорхой хэмжээнд хамгаалах үйлчлэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүн болохыг батлав.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Пивоны дрожжийн бэлдмэл Дэлгэрэнгүй
2 Гемоглобин субстанци Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Пивоны дрожжийн задраг үйлдвэрлэх технологийн Дэлгэрэнгүй
2 Үхрийн цуснаас гемоглобин субстанци гарган авах Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Пивоны дрожжийн задраг үйлдвэрлэх технологийн заавар. Дэлгэрэнгүй
2 Үхрийн цуснаас гемоглобин субстанци гарган авах технологийн заавар. Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 M.Bayarjargal, E.Munkhbat, M.Odonchimeg, T.Uurzaikh, T.Gan-Erdene, D.Regdel, Ts Ariunsaikhan Preparation of yeast hydrolysate using spent brewer’s yeast.Mongolian Journal of Chemistry. 2011 Дэлгэрэнгүй
2 Ц. Ариунсайхан, Ц. Батжаргал, М. Баяржаргал, А. Азжаргал, Э. Лхагвамаа, Б.Анхцэцэг, Б. Оюунтуяа, Т. Ган-Эрдэнэ, Д.Рэгдэл Цуснаас гем хэлбэрийн төмөр агуулсан бүтээгдэхүүн гарган авах. Химийн нийгэмлэгийн бүтээлийн бүтээл. 2012 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М.Баяржаргал, Э.Мөнхбат, Ц.Ариунсайхан, М.Одончимэг, Т.Үүрцайх, Т.Ган-Эрдэнэ, Д.Рэгдэл Пивоны үйлдвэрийн хаягдал дрожжийг ашиглан уурагт бүтээгдэхүүн гарган авах нь. Хими, хими-технологийн хүрээлэнгийн 2011 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цус багадалтын эмгэг зөгвөр лабораторийн амьтан дээр үүсгэх Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД