Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын чанар , бүтээмжийг дээшлүүлэх, оновчтой менежмент



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2010-2012

Санхүүжилт: 105000.00 мян.төг

Түлхүүр үг : хонины үржил, ашиг шим, үржил, селекц, технологи, менежмент

Үр дүн

Нутгийн 20.6 мянган хонийг шилдэг үүлдэр, омог болох Үзэмчин, Баяд, Керей, Барга \цахар\ хуцаар сайжруулах үржлийн ажлыг зохион байгуулсанаар төсөлд хамрагдсан 350 өрх айл 9.4 мянган өсвөр хоньтой болсон. Төлийн өсөлт сайн, товиртой, 7 сартай үедээ тухайн нутгийн ижил насны төлөөс амьдын жингээр 4.2-16 хувиар давуу.
Сайжирсан сүргээс үржлийн болон цөм сүрэг бүрдүүлэх суурь тавигдаж эхэлсэн.
Үржлийн шилмэл хээлтүүлэгчийг нэг бүрчлэн хувийн дугаар, ээмэг, бүртгэлтэй болгож хээлтүүлэгчийг ӨУБЭШСалбарт төвлөрүүлж “Эцэг малын сан” бүрдүүлж тэндээс сум бүрт хуваарилан тодорхой хот айлын сүрэгт ээлжлэн ашиглах сүлжээг хэрэгжүүлсэн. Ингэснээр сүргийн цус холдож чанар сайжрах боломж бүрдсэн. Богийн хээлтүүлэгчийг үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжид төвлөрүүлэх, шилмэл хээлтүүлэгчийг сүлжээгээр ашиглах загварыг 2013 оноос бүх суманд нэвтрүүлэхээр ҮХААЯ шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлсэн.
Сүргийн тоог \274 хоньтой айл\ тогтвортой байлгаж хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлэх 4 хувилбар \36, 46, 54, 60 %\ -аас сүрэгт хээлтэгчийн эзлэх хувь 54 байхад мах үйлдвэрлэл 2,1 тн, хээлтэгчийн эзлэх хувь 60 байхад мах үйлдвэрлэл 2.3 тн болж буй хувилбарыг сонгох нь үр ашигтай, хонины аж ахуйг эрчимжүүлэх нэг арга болохыг зөвлөмж болгож байгаа. Үүнийг үе шаттай нэмэгдүүлбэл малын тоог өсгөхөөс илүү сүргийн бүтцийг сайжруулах, бэлчээрийн нөөцийг зөв ашиглах, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх эдийн засгийн ач холбогдолтой.
Өсвөр хонийг зохистой өсгөн бойжуулж эдийн засгийн эргэлтэд эрт оруулах нь мах үйлдвэрлэх, борлуулах зайг ойртуулж өвөлжих, хаваржих малын тоог тогтвортой, бэлчээрийн даац хэтрэхгүй, улмаар хөрөнгө зардал хэмнэх, малчдын орлого өсөх, төвлөрсөн газрын хүн амын хэрэгцээнд чанартай шинэ махаар нийлүүлэх боломжит загварыг зөвлөмж болгосон.
Энэхүү загвараар:
-Зохистой бүтэц бүхий сүргийн тоог нэг түвшинд байлгаж, тухайн жилд гарсан төлийг зөв зохистой өсгөн, зун, намар бэлчээрээр оторлон таргалуулж дунджаар 14.0 кг гулууз гарах 35.0 кг-аас доошгүй жинд хүргэж зах зээлд борлуулах,
-Зарим хэсгийг өвөл, хавар \12 сараас 5 сар хүртэл\ цувралаар 45 хоног бордож \дунджаар 20.0 кг гулууз гаргах 40.0 кг-аас доошгүй жинтэй\ 10-15 сартай үеүүдэд зах зээлд борлуулах,
-Үлдсэн хэсгийг өвөл хавар бэлчээр, бэлчээр ┼ нэмэгдэл тэжээлтэй нөхцөлд маллаж онд сайн оруулж дараагийн зун-намар бэлчээрээр маллаж 18-20 сарын настай үед нь \7 сараас 11 сарын хооронд\ дунджаар 19.3 кг гулууз гарах 44.0 кг-аас доошгүй жинтэй борлуулах юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол хонь ном 2008 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бүдүүн, бүдүүвтэр ноост хонины стандарт 1997 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Малын чанар, бүтээмжийг дээшлүүлэх арга зам Дэлгэрэнгүй
2 Өсвөр хонь бордох зөвлөмж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД