Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 20944568
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2010-2011
Санхүүжилт: 25,000.0 мян.төг
Түлхүүр үг : суурь машин, өрөм, таслуур, өвсний машин, хадуур
Үр дүн
1. Туршилтын механик цехийг 76 жил ашигласны дараа 2011 онд анх удаа засвар, үйлчилгээ хийж, тоноглол, багаж хэрэгслийг шинэчлэв.
2. Шинэчилсэн тоноглол, багаж, компьютерийн хэрэгсэл нь одоогоор өвс хадлангийн машины зураг төсөл зохиох, загварыг гаргаж, үйлдвэрлэх, зүгшрүүлэх, шалгахад хэрэглэгдэж байна.
3. Эдгээр тоноглол, багаж, копьютерийн хэрэгсэл нь цаашид шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгээр өвс хадлангийн болон төмс, хүнсний ногооны жижиг машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд хэрэглэгдэх болно.
4. Ийнхүү механик цехийг ажилд бэлэн болгосноор 2011 онд өвсний хадуур 20 ширхэгийг үйлдвэрлэж, зүгшрүүлэн, технологийн шаардлагад бүрэн нийцүүлж, хадуурыг Төв аймгийн Баянчандмань сумын малчдын хадлан дээр туршиж, 100 шахам тонн хадлан бэлтгэхэд үйлдвэрлэсэн хадуур эвдрэл, гэмтэлгүй ажиллаж байна.