Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 60000.00 мян.төг
Түлхүүр үг : Ширмэл урлаг, түүхэн үзмэр, виртуаль музей
Үр дүн
1.Төсөл хэрэгжих хугацаанд XIV зуунаас өнөө үеийг хүртэлхи түүхэн уламжлалыг харуулсан 23 ширмэл ширдгийг тухай тухайн цаг үеийн технологийг орчин үеийн арга зүйтэй хослуулан бүтээлээ.
-Төслөөр хийгдсэн ширдгүүдийн онцлог, давуу тал нь ардын уламжлалт хэрэглээний урлалыг орчин үеийн арга хийцтэй хослуулан урлагийн өндөр түвшинд гүйцэтгэж, цаашид ур хийцийн түвшинг алдагдуулахгүй захиалгаар үйлдвэрлэгдэх боломжтой.
-Төслийн хээрийн судалгааны үр дүнд урьд өмнө мэдэгдэж судалгааны эргэлтэнд ороогүй хээн дүрсүүд олдож бүтээл болов.
2.“Shirmel design.com” веб сайт бэлэн болов
-“Монголын эсгий ширмэл урлагийн виртуаль музей”-н дэглэлтийн ажил төслийн зорилтын хүрээнд бэлэн болов. Цаашид сайжруулах ажлууд хийгдэнэ.
3.Нэгэн зэрэг 2-3 эсгий ширмэл бүтээгдэхүүн урлах хүчин чадалтай “Урлан-цех” байгуулагдаж, мэргэжлийн өндөр түвшний 4 урлаач, 2 дизайнер бэлтгэгдэв.
--Эсгий ширмэл бүтээгдэхүүний 30 орчим эх загвар хийгдэж, шаардагдах арга зүй, зааварчилгаа, багаж хэрэгсэл бэлэн болсон .
4. “Монгольские ковры” (2016) ном, “Гозгор толгойн зээгт эсгий ширдэг Төв Азийн урлахуйн онцлог төлөөлөл болох нь” (2016), “Ширмэл как художественный стиль народов Центральной Азии” (2015) өгүүллүүд хэвлэгдэж, “Ширмэл урлаг” (2015) богино хэмжээний баримтат кино хийгдэв.
-Төслийн ач холбогдол, үр дүнг олон нийтэд танилцуулсан ажлуудыг хийлээ. Төслийн үр дүнд бий болсон ширмэл ширдгүүдийг олон нийтийн хүртээл болгон танилцуулах ажлыг уран бүтээлийн 3 үзэсгэлэн, технологи-инновацийн 4 үзэсгэлэн, телевизийн 2 нэвтрүүлгүүдээр дамжуулан хийв.
-Төслийн үйл ажиллагааны дам нөлөөгөөр эсгий ширмэл урлагийг сонирхогч, урлаач, хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэж байна.