Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2014-2017
Санхүүжилт: 65000.00 мян.төг
Түлхүүр үг : Олгонуклеотид, праймер, полимеразын гинжин урвал
Үр дүн
1. Oligo-800 олигонуклеотид нийлэгжүүлэгч төхөөрөмжийг (Oligo 800 synthesizer Azco Biotech, USA) худалдан авч суурилуулан, ажиллагааны горимд оруулав.
2.Төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэлээ. АШУҮИС-ийн Молекул биологи-Удам зүйн тэнхимийн багш нар.
3.Төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг эхний байдлаар туршин, бүтээгдэхүүний гарцыг шалгав.
Эхний бүтээгдхүүн ACE генийн 5’-CTG GAG ACC 3ACT CCC ATC CTT TCT-3’ ба 5’-GAT GTG GCC ATC ACA TTC GTC AGA-3’ дараалалтай праймеруудыг нийлэгжүүлэн ашигласан. Мөн хяналт болгон Bioneer (БНСУ) компаниас захиалгаар ижил дараалалтай праймер авч ашигласан. Үр дүнг агарозын гель электрофорезийн аргаар тодорхойлж, нуклеотидын концентрацийг хэмжив.
Нэг удаагийн ПГУ-ын холимогт 15 пмоль праймер хэрэглэсэн. Нийлэгжүүлсэн бүтээгдэхүүний гарц 1500 гаруй удаа ПГУ явуулахад хангалттай хүрэлцэхээр байлаа. Иймд олигонуклетидын гарцыг маш сайн гэж үнэллээ.
4.Нийлэгжүүлсэн бүтээгдэхүүнийг судалгаанд хэрэглэж үр дүнд дүн шинжилгээ хийлээ. Нийтдээ 20-25 олигонуклеотидын урттай 34 праймер нийлэгжүүлэв. Эдгээр үйлдвэрлэсэн праймеруудыг судалгаандаа ашиглан үр дүнгээ 100% тодорхойлсон судалгаануудаас 4 бүтээлийг тайланд тусгасан.