Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үнэт болон ховор элементүүдийг ялгах, цэвэршүүлэхэд ашиглагдах сонгомол шингээгч бэлтгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2014-2016

Санхүүжилт: 68400.00 мян.төг

Түлхүүр үг : Сорбент, гидрометаллурги, зэс, хүдэр, баяжмал, уусгалт, цэвэршүүлэх, ялгах

Үр дүн

Уусмалаас зэсийн ионыг ялгах сонгомол үйлчилгээтэй шингээгч /сорбент/-ийг бэлтгэсэн. Уг шингээгчийг ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн уурхайн хүчиллэг урсацаас катодын зэс гарган авах туршилт судалгааг гүйцэтгэв. Туршилт судалгааны үр дүнд үндэслэн хүчиллэг урсацаас катодын зэс гарган авах ТЭЗҮ боловсруулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал, хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгсөн байгаа болно. Шинээр бэлтгэсэн сорбентийн шингээлтийн багтаамж нь 26г/л байсан бөгөөд бэлтгэсэн сорбентийг ашиглан уурхайн хүчиллэг урсацаас 99.999 % сорьцтой, 95 % металл авалттай катодын цэвэр зэс гарган авав.

- “Асгат”-ын мөнгөний хүдрийн баяжмалыг уусгалтанд оруулах тохиромжтой нөхцлийг тогтоож, уусгалтаас үүсэх уусмалаас зэс болон мөнгийг дангаар ялган авах туршилт судалгааг гүйцэтгэв. Мөнгө болон зэсийн сонгомол сорбентийг ашиглан 98,3%-ийн зэс авалттайгаар 99,99% цэвэршилттэй катодын зэс гарган авсан бол үлдэгдэл уусмалаас (бэлтгэсэн мөнгөний ионы сонгомол үйлчилгээтэй шингээгчийг ашиглан) мөнгийг ойролцоогоор 90% металл авалттайгаар шингээн авч 99,5%-ийн цэвэршилттэй дан мөнгө гарган авав.
Гарган авсан ренийг сонгомолоор шингээх шингээгчийг ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн молибдений баяжмалаас ренийг ялгах, цэвэршүүлэх туршилт судалгааг гүйцэтгэж молибдений баяжмалын уусгалтаас үүсэх уусмалаас ренийн 94%-ийг шингээж авч улмаар ReO3 хэлбэрээр ялган авав.

“Мушгиа худаг”-ийн газрын ховор элементийн баяжмалыг уусгалтанд оруулах, уусмалаас ГХЭ-ийг нийлбэр байдлаар тунадасжуулах, буцаан уусгах, уусмалаас цери, лантан, бусад ГХЭ-ийг ялган авах туршилт судалгааг гүйцэтгэв. Дангаар ялган авсан церийн оксидын гарц 98%, цэвэршилийн зэрэг 92,76% байсан бол ялган авсан лантаны гидроксидын гарц 80,3%, цэвэршлийн зэрэг 85,1% байв.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Эрдэнэтийн овоо” ордын балансын бус хүдрийн овоолгын шүүрлийн уусмалаас катодын зэс гарган авах Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Баяртсайхан, Ч. Гүнчин, Д. Үүрцайх, Ж. Нарангэрэл, А. Доржготов Эрдэнэт УБҮ-ийн флотацийн процесст усны чанарын нөлөөг судлах нь 2015 Дэлгэрэнгүй
2 Эмульс байдалтай шингэн мембран ашиглаж уурхайн хүчиллэг урсацаас зэс ялгах технологийн судалгаа, 2015 Дэлгэрэнгүй
3 А. Доржготов, Г. Отгонзаяа, А. Сарнай Эрдмин катодын зэсийн үйлдвэрийн электролит уусмалыг цэвэршүүлэх технологийн судалгаа Эрдэс түүхий эдийн химийн технологийн асуудлууд, 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ч.Гүнчин, А. Доржготов. Асгатын мөнгөний хүдрийн баяжмалаас зэсийг уусгах судалгаа. Ч. Гүнчин Эрдэс түүхий эдийн химийн технологийн асуудлууд, 2016 Дэлгэрэнгүй
2 “DOWEX M4195” сонгомол адсорбент ашиглан Эрдэнэтийн балансын бус хүдрийн овоолгийн шүүрлийн уснаас катодын зэс гарган авах судалгаа, ШУТИС,ЭШХ 2016 Дэлгэрэнгүй
3 Г. Отгонзаяа, А. Доржготов Эрдмин катодын зэсийн үйлдвэрийн электролит уусмалыг цэвэршүүлэх технологийн судалгаа Эрдэс түүхий эдийн химийн технологийн асуудлууд, 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Металын ионы сонгомол шингээгч бэлтгэх арга, аргачилал Дэлгэрэнгүй
2 Хүдрийн шүүрлийн уснаас катодын зэс гарган авах аргачилал Дэлгэрэнгүй
3 Асгатын полиметаллын баяжмалыг шууд уусгалтанд оруулах, уусмал болон хатуу үлдэгдэлээс мөнгө, зэсийг ялгах аргачилал Дэлгэрэнгүй
4 Молибдений баяжмалыг хүчлийн задаргаанд оруулах, уусмалаас ренийг ялгах арга, аргачилал Дэлгэрэнгүй
5 ГХЭ-ийн баяжмалыг хүчлийн задаргаанд оруулах, түүнээс уран, торийг ялгах, ГХЭ-үүдийг цэвэршүүлэх Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД