Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 58000.00 мян.төг
Түлхүүр үг : Сүүнхүчлийн болон пропион хүчлийн бактери, Лактопаст, Пропиобак пробиотик бэлдмэл
Үр дүн
1.Лабораторид in vito орчинд гэдэсний эмгэг төрүүлэгчдэд сөрөг нөлөөлөх, антибиотик тэсвэрлэх болон ходоод гэдэсний замд амилах чадвар бүхий пробиотик шинж чанараар нь сонгон Lactobacillus helveticus нутгийн омгийг ашиглан эх үржлийн томсгосон өсгөвөрлөлт явуулж нянгийн өтгөрүүлсэн масс гарган авах замаар үйлдвэрлэлийн шугамд оруулан “Лактопаст” бэлдмэлийн загвар бий болсон. Бэлдмэл нь 1гр-д 2х108 КҮН/г буюу 200 сая сүүнхүчлийн нянгийн масс агуулсан. Туршилтын үр дүнд тулгуурлан биологийн идэвхтэй нутгийн омог ашиглан “Лактопаст” бэлдмэлийн Фармакопейн өгүүлэл боловсруулж баталгаажуулсан (MNS 6018:2009)
2. Лабораторид хадгалагдаж байсан (-800C-д) биологийн идэвхтэй шинжээр нь сонгосон Propionobacterium acidopropionici нутгийн омгийг in vitro орчинд сонгомол тэжээлийн орчинд дамжуулан ahaerobe container/system-ийг ашиглан үржүүлэн олшруулах замаар эх үржлийн томсгосон өсгөвөрлөлт явуулж, пропион хүчлийн нянгийн өтгөрүүлсэн массыг (Freeze dryer/lyophilizer төхөөрөмжинд) хатааж, “Пропиобак” бэлдмэлийн загвар бий болсон. Бэлдмэл нь 1гр-д 2 х109 КҮН/г буюу 200 сая пропион хүчлийн нянгийн масс агуулсан.
Туршилтын үр дүнд тулгуурлан биологийн идэвхтэй нутгийн омог ашиглан “Пропиобак” бэлдмэлийн Фармакопейн өгүүлэл боловсруулж баталгаажуулсан (МЭҮФӨ – 0001:12:07).