Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хичээлийн цагийн хуваарийг оновчтой тогтоох арга, алгоритмын боловсруулалт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2014-2015

Санхүүжилт: 50,000.0 мян.төг

Түлхүүр үг : Хичээлийн хуваарь, Г енетик алгоритм, Хромосом, Селекци, Мутаци

Үр дүн

Төслийн хүрээнд нийт 11 ажлыг хийхээр төлөвлөснөөс одоогоор 11 ажил нь бүрэн хэмжээгээр хийгдсэн байна. Тухайлбал:
• Хуваарийн бодлогын хувьд олон улсад хийгдсэн судалгааны болон практик ажлууд, тэдгээрийн чиг хандлагыг судлах ажлын хүрээнд энэ чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгааны 16 ажлыг 8 удаагийн семинараар ярилцан аль чиглэл, хэлбэрийн судалгааг үндэс болгох талаар судалгаа хийн genetic algorithm-ыг үндсэн аргаа болгохоор тогтов.
Үүнд. Genetic algorithm approach to school timetabling өгүүллийн схемийг гол суурь болгон авахаар тогтсон болно. Ажлын биелэлт 100%.
• Хуваарийн тавигдсан бодлогыг бодох арга замыг сонгож тодорхойлох, хуваарийн бодлогын математик загварыг боловсруулах ажлын хүрээнд 3 удаа семинар хийж, бодлогын математик загварыг ямар байхыг тогтоож, загвараа байгуулсан. Загварт орох хувьсагчийн төрлүүдийг, үнэлгээний функцэд ямар параметрүүдийг оруулахыг тогтсон. Ажлын биелэлт 100%.
• Бодлогыг бодох аргаа захиалагчид танилцуулж, тэдгээрээс нэмэлт мэдээлэл авч арга, аргачлалдаа тохируулга хийх, хамтарсан семинар явуулах ажлын хүрээнд захиалагч талтай хамтарсан 4 удаагийн уулзалтыг хийсэн. Эдгээр уулзалтуудаар өөрсдийн загварыг танилцуулж, зариалагчийн зүгээс загварт тавих санал шүүмжийг сонсож, зарим нэг нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн. Ажлын гүйцэтгэл 100%.
• Бодлогын хэмжээсээс хамаарсан бодох арга, алгоритмыг боловсруулж, тестлэх ажлын хувьд эхний шатны алгоритмыг MATLAB програм ашиглан код бичиж, 3 сургуулийн хичээлийн хуваарийн хувьд тестэлсэн. Ажлын гүйцэтгэл 100%.
• Эхний шатны арга, алгоритмыг боловсруулан драфт байдлаар хүлээлгэн өгөх ажлын хувьд хийсэн алгоритмаа хүлээлгэн 2015-02-10-нд хүлээлгэн өгсөн. Одоо захиалагч талын программист алгоритмын кодыг өөрсдийн хэлээр кодлох ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 100%.
• Захиалагчаас ирсэн, санал, шүүмжийг тусган сайжруулах ажлын хувьд ирсэн шүүмжүүдээс аль болох тусгахаар ажиллаж байна. Энэ ажлын хувьд гүйцэтгэл нь 100% явж байна гэж үзэж байна.
• Бодлогын үндсэн хэсгийг бодох, тохирсон арга, алгоритмыг боловсруулах ажлыг захиалагчийн талаас кодолж дууссаны дараа хийгдэхээр хүлээгдэж байгаа болно. Энэ ажлын гүцэтгэлийг 100% байна гэж үнэлж байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дунд сургуулийн хичээлийн хуваарийг зохиоход генетик алгоритм хэрэглэх нь, Шинжлэх Ухааны хөгжилд математик хэрэглээний хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар 2016 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 С.Батбилэг, Р.Энхбат, Т.Баяртөгс, М.Мэнд-Амар , “Дунд сургуулийн хичээлийн хуваарийг зохиоход генетик алгоритм хэрэглэх нь”, ШУТИС, Математик хэрэглээ, боловсрол, -3-21 2015 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД