Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2014-2014
Санхүүжилт: 35000.00 мян.төг
Түлхүүр үг : сурагчийн дүрэмт хувцас, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үзэмж дизайн, хийц, таарамж, даавуу
Үр дүн
1. Гадаадын 13 улс орны сурагчийн дүрэмт хувцасны онцлог, түүнд тавих шаардлагыг судлав.
2. Санал асуулгын судалгаа явуулах сургуулийг үйлдвэрлэгч толгой 7 компанийн нийлүүлж буй бүс нутгийг харгалзан үзэж хөдөө, орон нутгийн хувьд 1 аймаг, нийслэлд 1 дүүрэг бүрт байхаар сонгогдсон ба сургууль болон сурагчдын төлөөлөх чадварыг хангалттай хэмжээнд байлгахын тулд сонгогдсон нэг аймаг болон нэг дүүрэгт хамрагдах ЕБС-ийн тоо тус бүр 2-оос доошгүй байхаар хамрах хүрээг тогтоов. Өөрөөр хэлбэл хөдөө, орон нутаг (аймгийн төвийн 1 сургууль, сумын 1 сургууль) ба хотын бүсээр (хотын төвийн ойролцоо 1 сургууль, захын 1 сургууль) нийтдээ 22-оос доошгүй сургуулиас оролцогчдын багтаамжийг үйлдвэрлэгч тус бүрт 300-аас багагүй (population size = 375.000, confidence level = 95%, confidence interval=5) байхаар тогтоосон.
3. Судалгаанд хамрагдах субьектээс хамааран санал асуулгыг “А” маягт болон “Б” маягт бүхий 2 хувилбараар авсан ба “А” маягтыг тухайн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, менежер, “Б” маягтыг ЕБС-ийн сурагчид мөн эцэг эхчүүд бөглөв. Хэрэглэгчийн судалгаанд Улаанбаатар хотоос 1028 сурагч, хөдөө орон нутгаас 1169 нийт 2197 сурагч, хамрагдсан. Тодруулбал Улаанбаатар хотоос бага ангийн 165 сурагч, дунд ангийн 400 сурагч, ахлах ангийн 463 сурагч, хөдөө орон нутгаас бага ангийн 358 сурагч, дунд ангийн 509 сурагч, ахлах ангийн 302 сурагчдаас санал асуулга авч биеийн хэмжээг хэмжив.
4.Судалгаанд хамрагдсан сурагчид, эцэг эхчүүд, багш нийгмийн ажилтнуудаас хаалттай болон нээлттэй асуултын хэлбэрээр маягтыг бөглүүлэн авсны дараа сурагчид бүртэй судлаач багш нар уулзаж нээлттэй асуултанд бөглөсөн саналыг тодруулан ярилцлага хийсэн.
5. Хэрэглэгчид болох 22 сургуулийн 2197 сурагч, 307 багш нийгмийн ажилтан, 360 эцэг эхчүүдийн санал асуулгын мэдээллүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийхэд математик, статистикийн SPSS (statistic package for social science) арга зүйд суурилсан программ хангамжийг ашиглав.
6. ЕБС-ийн 22 сургуулиас санал асуулгын хуудас бөглүүлэн биеийн хэмжээ авч фокус ярилцлага хийх явцдаа материалын хувьд шаардлага хангахгүй, их бүрзийсэн 8 хувцас авнаас 4 ширхэгийг ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжилгээ хийлгэв.
7. Судлаачдын тодорхойлсоор бүтээгдэхүүний онцлог шинж бүрийг чанар илэрхийлэх үзүүлэлт болгон тооцож болно гэсний дагуу хэрэглэгчдээс хамгийн ихээр санал гомдол гаргаж буй загвар, хийц, даавуу материал, таарамжийг чанарын үзүүлэлт болгон авав. Санал асуулга үндсэн 5 хэсэгтэй байсан бөгөөд хэсэг бүрт 5-8 асуулт бүхий таамаглал дэвшүүлсэн ба таамаглалыг SPSS програм хангамж ашиглан “Т” шалгуураар шалгаж үнэлэв.
8. Хэрэглэгчдээс санал асуулга аван үр дүнг боловсруулан нэгтгэсний дараа үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор Төв аймагт байрлах “Могол ноос” ХХК, “Төмөр трейд” ХХК, Налайх дүүрэгт байрлах “Бүтээлч Үйлс” ХХК, Улаанбаатар хотод байрлах “Өүлэн менч” ХХК, “Торгон хийц” ХХК-ны оёдлын үйлдвэрүүд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд одоогоор үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг нэгтгэн дүгнэлт өгөв.
9. Төслийн судалгааны төгсгөлд “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ны чанар сайжруулахын тулд юуг хэрхэн яаж өөрчилж хэрэглэгчдийн сэтгэлд улам илүү нийцүүлэх боломжтой болохыг тодорхойлж шаардлагатай ямар өөрчлөлтүүдийг хийх талаар зөвлөмж гаргав.