Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 466,733.7 мян.төг
Түлхүүр үг : ногоон тэжээл, атаршсан талбай, хөрс сайжруулах
Үр дүн
1.Бидний сонгож авсан 318 га талбай нь хөрсний бүтэц, бүрэлдэхүүн , үржил шим, ургамлан нөмрөг, элэгдэл, эвдэрлийн хувьд тэжээлийн нэг, олон наст ургамал тариалж нөхөн сэргээх шаардлагатай болох нь судалгаагаар тогтоогдсон болно.
2. Нөхөн сэргээлт хийх талбай нь 1999 оноос хойш атаршсан талбай тул хөрсний өнгөн хэсгийн үржил шимтэй хэсэг салхинд хийсч доод үеийн чулуулаг давхарга ил гарч, үржил шим тааруу, хөрсний чийгийн хангамж маш муу байсан зэрэг шалтгааны улмаас эхний удаад олон наст ургамал тариалахад эрсдэлтэй байв. Иймд эхний жил бид хошуу будааг нилээд их нормоор / 200 кг/га/ тариалан атаршсан талбайг ургамлан нөмрөтэй болгох зорилт тавив.
3. Судалгаагаар атаршсан талбайд дан хошуу будаа тариалахад үржил шим нь /ялзмаг / буурч байна. Харин хошуу будаа, вандуйг хольж тариалахад үржил шим нь нэмэгдэж /0,50 хувь/ байна.
4.Иймд атаршсан талбайг нөхөн сэргээхдээ тэжээлийн олон наст буурцагт ургамал тариалах нь зүүтэй гэсэн дүгнэлт хийж, үүний үндсэн 2015 онд царгасыг нөмөрөгтэй тариалсан нь үр дүнтэй ажил боллоо.
5.Судалгааны 3 жилийн хугацаанд тэжээлийн нэг олон наст ургамал тариалсны үндсэнд 2013 онд 150 тонн, 2014 онд 75 тонн, 2015 онд 87,5 тонн ногоон тэжээл хураан авав. Хураасан өвснөөс төрөл бүрийн найрлагатай 7500 ш долооц үйлдвэрлэж борлуулав.