Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубатор



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 105,000.0 мян.төг

Түлхүүр үг : Өндөр технологи

Үр дүн

1. Тоног төхөөрмжийн сонголтыг 2012.11.16-нд хийсэн. Санхүүжилт 2013.12.12, 2014.4.9 -нд тус тус хийгдсэн тул үр дүнг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон. Гэхдээ энэ нь үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаанд нөлөөлөөгүй.
2. Хүрээлэнгийн 104 м2 байрыг суллан засвар хийж, шинээр 110 м2 сэндвичэн барилга барьж, нойтон болон хуурай цех байгуулж, тоног төхөөрмжүүдийг суурилуулж, инженерийн шугам сүлжээнд холбосон
3. Ногоон химийн материалын сонголт төслийн тайлангийн 55-р хуудсанд байгаа.
4. Байрны засварыг хийж, инженерийн шугам сүлжээг бэлтгэж, энэ байранд туршилтын барабануудыг 2013 оны 6 дугаар сард тоног төхөөрөмжийг суурилуулж туршилт тохируулга хийсэн. Лабораторийн болон пилот түвшний туршилтыг 2013-2015 онд 13 хувилбараар 113 ширхэг арьс ширэн дээр явуулсан. Үйлдвэрлэлийн туршилтыг 2015 оны 8 дугаар сард 30 ширхэг арьс ширэн дээр явуулсан.
5. Технологийн заавруулыг 5 хувилбараар 2014 оны 2 дугаар улиралд нарийвчилан боловсруулсан.
1) Оксазолидинээр үхрийн шир идээлэх технологи
2) Оксазолидинээр хонь, ямааны арьс идээлэх технологи
3) Био-органик аргаар үхрийн шир боловсруулах технологи
4) Био-органик аргаар хонины арьс боловсруулах технологи
5) Био-органик болон оксазолидинээр ямааны арьс боловсруулах технологи
Шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүний загвар /нэр/
I. Гутлын дээд биений материал
II. Хувцасны савхи
III. Гутлын дээд биений савхи
6. Вет блю, вет вайт, крастын 3 стандартын төслийг 2014 оны 3 дугаар улиралд боловсруулсан. Стандарт хэмжил зүйн газрын 2015 оны төлөвлөгөөнд тусч 2015 оны 08 дугаар сарын 17-ны 04/672 тоотоор холбогдох байгууллагуудаас санал авсан.
MNS4724-1:2015
Арьс шир
Хагас боловсруулсан арьс, шир
Техникийн шаардлага
MNS4724-2:2015
Арьс шир
Вет вайт
Техникийн шаардлага
MNS4724-3:2015
Арьс шир
Краст
Техникийн шаардлага
7. 2015 оны 2 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулсан. Иж бүрнээр ажиллахад бэлэн. Жилд 12500 ширхэг бог ба бодыг шир өндөр технологиор боловсруулах хүч чадалтай.
8. Тус хүрээлэн бүтцийн өөрчлөлтөөр төрийн өмчит, төсөвт эрдэм шинжилгээний байгууллага болсонтой холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 1-нээс хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болсон. Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зээл авах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээх, хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах, энэ хуульд заасныг зөрчиж нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг аливаа хэлбэрээр орлого олох, төсвөөс гадуур зардал гаргах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтын хадгаламжаас өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх, үндсэн хөрөнгө борлуулсны орлогыг урсгал зардал санхүүжүүлэхэд ашиглахыг тус тус хориглосон байдаг байна.
9. Үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор “Дархан Уян наппа” компани, БСШУЯ хооронд “Ииноваци 14-2015” гэрээ байгуулж байгаа.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Арьс ширэн түүхий эд Дэлгэрэнгүй
2 Органик идээлэг Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Гутлын дээд биений материал Дэлгэрэнгүй
2 Хувцасны савхи Дэлгэрэнгүй
3 Гутлын дээд биений савхи Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Гутлын дээд биений материал боловсруулах технологи Дэлгэрэнгүй
2 Хувцасны савхи боловсруулах технологи Дэлгэрэнгүй
3 Гутлын дээд биений савхи боловсруулах технологи Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Арьс ширийг гангаас ганд шилжүүлэх төхөөрөмж Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 MNS4724-1: Арьс шир. Хагас боловсруулсан арьс, шир. Техникийн шаардлага 2015 Дэлгэрэнгүй
2 MNS4724-2: Арьс шир. Вет вайт. Техникийн шаардлага 2015 Дэлгэрэнгүй
3 MNS4724-3: Арьс шир. Краст. Техникийн шаардлага 2015 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Арьс ширний салбарын хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Оксазолидинээр үхрийн шир идээлэх технологи Дэлгэрэнгүй
2 Оксазолидинээр хонь, ямааны арьс идээлэх технологи Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Үслэг арьс боловсруулах арга” Патент №3710, он 2012 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Арьс ширийг гангаас ганд шиожүүлэх төхөөрөмж” №2171, он 2013 Дэлгэрэнгүй
2 “Арьс шир боловсруулахбио-органик систем арга” №2250, он 2014 Дэлгэрэнгүй
3 “Арьс ширний үс ноосны чанарыг нь алдагдуулахгүйгээр авч, идээлэх арга” №2430, он 2015 Дэлгэрэнгүй
4 “Арьс ширний чанарыг полиэтиленгликолиор хамгаалах арга” №2432, он 2015 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубатор байгуулах ТЭЗҮ Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Усовершенствование технологии первичной обработки кожевенного сырья” Улан-Уде Издательство ВСГУТУ. Научный журнал “Кожа и мех в ХХI века” стр 135-141 2012 Дэлгэрэнгүй
2 “Chrome – free organic tanning” Улан-Уде Издательство ВСГУТУ. Научный журнал “Кожа и мех в ХХI века” стр 32-42 2012 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Арьс шир боловсруулах өндөр технологи” МҮХАҮТ, “Бизнес ба хөгжил” сэтгүүл, он, №1, 82-р хуудас 2013 Дэлгэрэнгүй
2 “Арьс ширэн түүхий эдийн чанар хамгаалах дэвшилтэт технологийн судалгаа” он, ШУТ-ийн Эрдэм шинжилгээний ажлын тайлан. 202 хуудас 2013 Дэлгэрэнгүй
3 “Арьс ширний үйлдвэрүүд байгаль орчин бохирдуулдаг гэх муу нэрнээсээ салах боломжтой” , Өнөөдөр сонин3.10 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Арьс, шир боловсруулах технологийн хөгжлийн чиг хандлага” , Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын чиг хандлага” онол практикийн бага хурал. Арьс ширний салбарын ЭШ-ний салбар хуралдаан, ҮХААЯ02.28 2014 Дэлгэрэнгүй
2 “Арьс ширний салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн хөгжлийн стратеги”, Хөнгөн үйлдвэрийн салбарын “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл” онол практикийн нэгдсэн хуралдаан, ҮХААЯ03.18 2014 Дэлгэрэнгүй
3 “Арьс шир боловсруулах био-органик систем”, Хөнгөн үйлдвэрийн салбарын “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэл” онол практикийн нэгдсэн хуралдаан, ҮХААЯ03.18 2014 Дэлгэрэнгүй
4 “Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг технологийн шинэчлэлээр шийдвэрлэх арга зам”, Арьс шир- зөвлөгөөн, МАШҮХолбоо5.9 2015 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Төслийн тайлангийн 18 дугаар хуудсанд байгаа Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД