Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 70000.00 мян.төг
Түлхүүр үг : монгол, инновац, түүх, соёл, эрдэмтэн, ном
Үр дүн
1.Веб сайтын 1 дүгээр хувилбар буюу Эрдэмтэн, судлаачдын буланд Монгол судлал түлхүү хөгжсөн 23 орны 1189 эрдэмтэн судлаачдын товч намтар, бүтээлийн жагсаалт орсон сан үүслээ.
2. Цахим номын сан буй болгов. Монголын түүхийн эх сурвалж ном 39, эрдэмтэн судлаачдын нэгэн сэдэвт бүтээл 42, МУИС-иас эрхлэн хэвлүүлэн гаргадаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны сэтгүүл 56 ширхгийг PDF хэлбэрээр байршуулав.
3. Интерактив буланд Монголын түүх-соёлд хамаарах хөдөлгөөнт болон дуу дүрс авиа, виртуал 89 үзүүлэн, нэвтрүүлэг байршуулсан болно.
Анх төлөвлөсөн ажлаас нэг зүйл хийгдээгүй болно. Энэ нь Монгол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан дотоодын эрдэмтдийн диссертац болон авторефератыг тус сайтад байршуулах ажил юм.