Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2011-2015
Санхүүжилт: 270,000.0 мян.төг
Түлхүүр үг : монгол үхэр, дорнод талын тахны үхэр, сарлаг
Үр дүн
1. Цус сэлбэх аргаар сайжирсан охин төлөгний намрын амьдын жин нутгийн монгол хонины төлөгнөөс 5.13 кг буюу 10.2 хувиар давуу байгаа нь эрлийз төлийн өсөлт, амьдрах чадвар, ашиг шимийн түвшинд гетерозисийн илэрлийн хувийг (Г.Самбуу, 1994) тогтоосон байдаг нь бидний судалгааг бататгаж байна.
2. Цус сэлбэн сайжирсан хонины өсөлт хөгжилт, амьдын жинд илрэх давамгай чанарыг ашиглан хонины өсөлт, хөгжилтийг түргэсгэн амьдын жинг дунджаар 9-9.8 хувь, нядлагын жинг 9.5-25.5 хувиар нэмэгдүүлж махны өөрийн өртөгийг 10-20 хувиар хямдруулах боломжтой болох нь туршилт судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлын үр дүнгээр нотлогдов.
3. Цус сэлбэн сайжирсан сарлагийн өсөлт хөгжилт, амьдын жинд илрэх давамгай чанарыг ашиглан сарлагын өсөлт, хөгжилтийг түргэсгэн тугал бойжилтын хувь 5.5 хувь, амьдын жинг дунджаар 13-14.5 хувь, нядлагын жинг 9.2-10.4 хувиар нэмэгдүүлж махны өөрийн өртөгийг 8.6-15.8 хувиар хямдруулах боломжтой болох нь туршилт судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлын үр дүнгээр илрэв.
4. Цус сэлбэн сайжирсан үхрийн өсөлт хөгжилт, амьдын жинд илрэх давамгай чанарыг ашиглан үхрийн өсөлт, хөгжилтийг түргэсгэн тугал бойжилтын хувь 7.6-8.7 хувь, амьдын жинг дунджаар 9.6-10.2 хувь, нядлагын жинг 8.7-11.6 хувиар нэмэгдүүлж махны өөрийн өртөгийг 11.7-15.7 хувиар хямдруулах боломжтой болох нь туршилт судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлын үр дүнгээр нотлогдов.
5. Бэлчээрийн монгол малын өсөлт, хөгжилт өвөл-хаврын улиралд саатаж турах, зун-намар улиралд бодисын солилцоо идэвхжиж, амьдын жингийн алдагдлаа богино хугацаанд нөхөхийн зэрэгцээ нэмэгдэл жин хуримтлуулах байдлаар 3-4 удаа үечилэн давтагдан бие гүйцэж тогтмол жиндээ хүрдэг онцлог байдал нь илрэв.