Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мандал сортын үр үржүүлэх



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2012-2015

Санхүүжилт: 62,400.0 мян.төг

Түлхүүр үг : Өлөнгө, Мандал, сорт, үр, технологи

Үр дүн

1. Орхон сумын засаг даргын 2010 оны 04 сарын 26 өдрийн 48 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 30 га газрыг сонгож үүнээс 20 га газрыг хашиж олон наст тэжээлийн таримал болох эмзэг түрүүт өлөнгийн “Мандал” сортын үрийг үржүүлэх ажлыг гүйцэтгэв. Үржүүлгийн талбайг байгуулахад хөрс боловсруулах трактор болон дагалдах иж бүрдэл, хашаа татах шонгийн мод, тор, үр болон техник хадгалах агуулах, ажилчдын байрыг төслийн санхүүжилтээр шийдвэрлэв.
“МБ Инжиниринг” ХХК-ний агуулахаас иж бүтэн Honda мотортой Беларус-132Н МИНИ-ТРАКТОР маркын тракторыг 6 дүүжин агергатын хамт 2013 оны 10 дугаар сарын 12 өдөр хүлээн авлаа. Хашаа барихад нүх ухагч худалдан авч 50 см гүн нүхлээд, шон хооронд 3м зайтайгаар 630 ш нүхийг ухаж шонг суулгаад 18м урттай 100 боодол тор татаж 1890м газрыг хашааллаа.
Модоор 4*4м буюу 16 м2 хэмжээтэй ажлын байр, үр болон техник хадгалах агуулахыг 20*40 см хэмжээтэй блокоор бариж ашиглалтанд орууллаа.
2. Мандал сортын үр үржүүлэх технологийн зөвлөмжийг олон жилийн судалгаа болон энэ төслийн үр дүнд тулгуурлан боловсруулав. Зөвлөмжид эмзэг түрүүт өлөнгийн Мандал сортын ботаник, морфологи, аж ахуйн шинжүүд, түүнийг тариалахад тохиромжтой хөрс, цаг уурын нөхцөл бүхий газрыг сонгох, сортыг тариалах агро-техникийн үйлдлүүдийг иж бүрэн хамруулав.
3. “Мандал” сортын үр үржүүлгийн талбарыг байгуулж ургамлыг амжилттай тариалж ургуулсан. Эмзэг түрүүт өлөнгө нь олон наст ургамал бөгөөд намар орой хамгийн сүүд хагдарч, хавар хамгийн түрүүнд 3 сарын дүндуур соёолж цухуйдаг чадвартай маш сайн бэлчээр, тэжэлийн ургамал вм. Энэ онцлогоос шалтгаалж мал амьтны анхааралд маш их өртдөг онцлогтой учраас өвөл, хавар, зарим үед зуны улиралд орон нутгийн малчин иргэд Мандал сортын үр үржүүлгийн талбарын хашааг тасдаж малаа оруулж бэлчээснээс болж ургамлын өсөлт хөгжил хоцорч үр суух боломжгүй болох тохиолдол олон удаа гарсан.
Энэ хугацаанд төсөл хэрэгжүүлэгч судлаач А.Эрдэнэчимэгийн биеийн эрүүл мэндийн байдал муудаж хавдрын шинж тэмдэг илэрсэн учраа эмнэлгийн үйлчилгээ авахаар Улаанбаатар хотруу удаан хугацаагар үе үе явах шаардлагатай болсон бөгөөд манаач хөлсөлж туршилтын талбайг хариуцуулан үлдээж байсан
Судлаач А.Эрдэнэчимэг амьд сэрүүндээ 2017 оны 8 сар хүртэлх хугацаанд 3000 кг үрийг хураан авсан тухай мэдүүлсэн боловч энэ үр хаана байгаа, хэнд өгсөн тухай баримт олдохгүй байна. Эдгээр үрийг борлуулаагүй, дан хандиваар аж ахуйн нэгж, хувь хүмүүст өгч байсан тухай хүү Э.Амар хэлдэг. Тухайлбал, орон нутгийн иргэдийн “Мандал” сорт тариалах идэвхи, сонирхлыг татах үүднээс иргэн Д.Бат-Өлзийд 80 кг үр, “Экоплант трейд” ХХК-д 110 кг үрийг тус тус хандивласан байна.
Эдгээр давагдашүй хүчин зүйлийн нөлөөгөөр Мандал сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлын даалгавар хангалтгүй биелсэн байна.
4. Мандал сортын үр үржүүлэх технологийн зааврыг олон жилийн судалгаа болон энэ төслийн үр дүнд тулгуурлан шинэчлэн боловсруулав. Технологийн шинэчилсэн зааварт эмзэг түрүүт өлөнгийн Мандал сортыг тариалахад анхаарах зарим онцлогийг тусгасан.
5. 2016 оны 7 сарын 24-д МУИС дээр зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн экологчдийн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Олон жилийн туршлагаас харахад Эмзэг түрүүт өлөнгө тарьсан газарт эхний 3-4 дэх жилээс эхлэн зэрлэг ургамал ургахаа больдог зүй тогтол ажиглагддаг. Энэ нь Allelopathy /аллеропаси гэж уншина/ хэмээх “нэг ургамал нь хажуу дахь нөгөө ургамлынхаа өсөлтийг зогсоох, хязгаарлахын тулд өөрөөсөө тусгай аллерокемикал нэгдэл ялгаруулах буюу эсвэл өөртөө татах” биологийн үзэгдэлтэй шууд холбоотой байх магадлал маш өндөр юм. Бидний ажиглалтаар Мандал сортын хажууд ургасан ургамлаас илүүтэйгээр зэрлэг ургамлыг ургуулахгүй байгаа нь ирээдүйд зэрлэг ургамалтай тэмцэхийн тулд химийн элдэв төрлийн бордооны оронд Мандал сорт тарьж аллеропаси аргаар зэрлэг ургамалтай тэмцэх боломжийг давхар нээнэ гэж бид урьдчилан таамаглаж байгаа юм. Мандал сортын аллеропаси идэвхийг 2017 оны зун 7 сард, 2018 оны 5 болон 8 сард нийт 3 удаа япон улсын Токиогийн Хөдөө Аж Ахуй Технологийн Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийсэн бөгөөд энэхүү судалгаагаар Мандал сорт урьд хожид мэдэгдэж байгаагүй хамгийн хүчтэй аллеропаси идэвхийг үзүүлсэн билээ. Эхний үр дүнг нэгтгэн хэвлэлд хэвлүүлэх ажил ид дундаа хянагдан явж байх үед судлаач Аюурзанын Эрдэнэчимэг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өвчний улмаас нас барсан.
Харин Япон улсын зүгээс 2021 оны 4 дүгээр сард энэхүү судалгааг дахин сэргээж, Мандал сортын судалгааны үр дүнгээр англи хэл дээр материал хэвлүүлэхээр болсон. Энэ удаа Япон улсын Фүкүи Их Сургууль, Токио Их Сургууль, Ишикава Мужийн Их Сургууль, Такушёкү Их Сургуулийн Хоккайдогийн салбар коллеж болон Монгол Улсын Их Сургууль, Монгол улсын Мал аж ахуйн эрдэм шишнжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
6. “Ганд тэсвэртэй малын тэжээлийн Мандал сорт” нэртэй номыг зохиож нийт 300 ширхэгийг хэвлүүлэн сонирхсон хүмүүст тараасан. “Үндэсний шилдэг ногоон брэнд Мандал сорт” нэртэй танилцуулах материалыг 1000 ширхэгийг хэвлүүлэн Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад явж малчид болон орон нутгийн удирдлауудад тараасан.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дэлгэрэнгүй
2 Батжаргал Эрдэв Ганд тэсвэртэй малын тэжээлийн Мандал сорт 2017 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мандал сортын үр үржүүлэх технологийн заавар, зөвлөмж 2017 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД