Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 9136584
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 128000.00 мян.төг
Түлхүүр үг : Ноос, ноолуур, самнах, барьцалдуулах, синтепон, дүүргэгч, доторлогоо
Үр дүн
1. Дулааны боловсруулалтын тоног төхөөрөмж захиалан авч суурилуулах, түүнд шаардагдах полиэстер ширхэгтийг сонгон авах зэрэг арга хэмжээ авснаар хонины ноолуур болон ноосоор шинэ материал үйлдвэрлэх туршилт явуулж, технологийг боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
2. Хонины ноосон дүүргэгч материал MNS 6459:2014 стандартыг боловсруулж, батлуулан мөрдөж байна.
3. Хөнгөн аж үйлдвэр сэтгүүл, ШУТИС-ийн ЭШ-ний бүтээлийн эмхэтгэлд “Ахуй хэрэглээний доторлогоо, зөөлөвчний материалыг хонины ноосоор үйлдвэрлэх боломж” өгүүлэл.
4. “Инновацийн шийдэл-бидний амьдралд“ сэдэвт Оюуны өмчийн уралдаант шалгаруулалтад илтгэл тавьж эхний аравт шалгарсан.
5. Дулаан тусгаарлах ноосон материал үйлдвэрлэх технологийн зааврыг шинэчлэн, дулааны аргаар боловсруулах технологийн талаар тусгаж, батлуулан мөрдөж байна.
6. Хонины ноосон ба ноолууран дүүргэгч гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
7. Байр талбайн хүрэлцээгүйгээс барилгын дулаалгын ноосон материал үйлдвэрлэх цехд шинэ материалыг хослон үйлдвэрлэхээр зохион байгуулсан.