Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 90000.00 мян.төг
Түлхүүр үг : цемент, алит эрдэс, өндөр маркийн клинкер, хоёрдогч түүхий эд
Үр дүн
1. “Шохойн чулуу+Туф+Үнс” найрлагатай түүхий эдийн хольцыг шатаалтын өмнө механохимийн аргаар идэвхижүүлсэн.
2. Клинкер синтезлэх горимыг 400°С хүртэл халууныг 40°С/мин, 800°С хүртэл халууныг 10°С/мин хурдтайгаар харин 1450°С хүртэл халууныг 11°С/мин хурдтайгаар тус тус нэмэгдүүлж, хамгийн өндөр халуунд 25 минут барилт хийх байдлаар тогтоон шатааж, ердийн горимоор хөргөх технологи боловсруулсан.
3. Туршилтын шатаалт Монгол цемент ХХК-тай хамтран 36,5 м–ийн зууханд хийсэн.
4. Энэ нь портландцементийн клинкерийн эрдсүүд бат бөхийн өндөр үзүүлэлт өгөх зохистой харьцаагаар үүсэх үндсэн нөхцөл болж, тэдгээрийн дотроос алит C3S-70,7% (хамгийн өндөр); C2S-9,4%; C3A-6,7%; C4AF-6,7% тус тус агууламжтай үүссэн болно.
5. Гарган авсан клинкер дээр 6.5% гөлтгөнийн чулуу нэмж нунтаглан 62.5 ангийн портландцемент гарган авсан бөгөөд үүссэн бүтээгдэхүүний шинж чанарыг MNS976:2008 стандартын дагуу тодорхойлоход дараах үзүүлэлтэй байв. Үүнд:- 3 хоногийн шахалтын бат бөх 36.9 МПа;гулзайлтын бат бөх 8МПа; -28 хоногийн шахалтын бат бөх 62.5МПа;гулзайлтын бат бөх 11,25МПа; барьцалдаж эхлэх хугацаа 80мин, дуусах хугацаа 147мин;хэвийн өтгөрөлт 26%; хувийн гадаргуу 3500
6. 4000 см2/г. Энэхүү шинэ шийдэлд технологийн нарийн шийдлээр өндөр өртөгтэйгээр гарган авдаг өндөр маркийн (62,5 анги) цементийг ердийн технологид тулгуурлан дэгдэмхий үнсний бүтцийн онцлогийг ашиглан хялбар аргаар түүний үнэт чанарыг технологийн дэвшил болгон ашигласанд оршино.
7. Ашигтай загварын гэрчилгээ № 2310, С.Цэвэл, Н.Оюун-Эрдэнэ нар “Цахилгаан шүүлтүүрийн үнсийг ашиглаж өндөр маркийн цемент гарган авах арга” -аар авсан.