Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9070002096
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 75,500.0 мян.төг
Түлхүүр үг : Төмс, үр, технологийн карт, агротехнологи, сургалт
Үр дүн
1.Судалгааны жилүүдэд төмсний нутагшсан ба ирээдүйтэй сортын вирусээс бүрэн чөлөөлөгдсөн, мөөг, бактерийн өвчний халдваргүй эрүүл булцууны бичил 50000 ш үйлдвэрлэж үр үйлдвэрлэлд ашиглав.
2. Эрт болцтой Импала, Солист, Борвина сортын 120 т элит үрийг ХААИС-ийн туршилт үйлдвэрлэлийн “Нарт” төвд үйлдвэрлэж Борвина сортын 20 т, Солист сортын 30 т, Импала сортын 30 т үрийг хэрэглэгчидэд нийлүүлж төслийн үр дүнг амжилттай биелүүлэв.
3. Ойт хээрийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган аймгийн 60 гаруй тариаланчидад зориулж эрт ургацын төмс тариалах технологийн үзүүлэх сургууль, сургалтыг ХААИС-ийн Нарт төв Дархан-уул аймагт 2012 онд зохион байгуулав.
Судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулж эртийн төмсийг механикжсан болон гар аргаар тариалах технологийн карт, агро зөвлөмж боловсруулж тариаланчдын хүртээл болгов.