Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, багш нарын мэргэжлийн хөгжил



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2012-2013

Санхүүжилт: 66,000.0 мян.төг

Түлхүүр үг : Сургалт, хөтөлбөр, эмч, багш, ард иргэд

Үр дүн

1. Анагаах ухааны боловсрол судлал, асуудалд суурилсан сургалт, судалгааны арга зүй, мэдээллийн технологи, мэдээллийн систем, хууль эрх зүй, санхүү эдийн засгийн үндэс, удирдлага, менежмент, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, эрүүл зан үйл, урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн дуураймал орчин дахь сургалт гэсэн сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулав.
2. Багш хөгжүүлэх чиглэлээр дээр дурдсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж багш нарт зориулсан сургалтуудыг дотоодын болон гадаадын профессор багш нарын бүрэлдэхүүнтэйгээр Говь-Алтай, Дархан, Дорноговь аймаг дахь анагаахын сургуулиуд болон ЭМШУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудад зохион байгуулж нийт 400 гаруй багш судлаачдыг хамрууллаа. Сургалтын зорилго нь ЭМШУИС-ийн бүрэлдэхүүний болон салбар сургуулийн багш нарын сургах заах арга зүйн онолын мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдээлэл олж авах шинэ арга зүйд суралцах, үнэлгээний шинэ чиг хандлагын талаар мэдлэгтэй болгох байлаа. Сургалтанд доктор, профессор Lynne Noble /АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбия коллежоос ирж МУБИС-д ажиллаж байгаа зочин профессор, багш, боловсрол судлаач/ багшийг урьж хичээл заалгасан. Асуудалд суурилсан сургалтыг ЭМШУИС-ийн нийт багш нарын дунд жилд 2 удаа зохион байгуулан тогтмолжуулж, сурган заах арга зүйн шинэ мэдээлэл, арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, сургах, хэвшүүлэх ажлыг хийж байна.
3. Хөдөө орон нутгийн эмч-багш нарт зориулсан сургалтыг бүсчлэлийн дагуу Булган, Дорнод, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд явуулсан ба орчин үеийн сургалтын арга хэлбэр болох эмнэлзүйн дуураймал орчинг бүрдүүлсэн сургалт, TEDMED live 2013 шинэ мэдээлэл түгээх, эрүүл мэнд анагаах ухааны салбар дахь инноваци, шинэ технологийг таниулах семинарыг зохион байгууллаа. Эмч эмнэлгийн ажилтны сургалтыг тус аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн эрүүл мэндийн газартай хамтарсан байдлаар зохион байгуулсан ба аль болох олон эмнэлгийн мэргэжилтнийг хамруулахыг зорьсон болно. Аймгуудад эмч багш нарын багийг үүсгэн хөтөлбөрийн дагуу сургалтыг явууллаа. Сургалтыг эхлэхийн өмнө хэрэгцээний судалгааг хийсэн ба Эпидемиологи биостатистикийн тэнхимтэй хамтран 4 бүлэг 62 асуулт бүхий асуумжийн хуудсыг боловсруулан өрх сум, сум дунд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эрхлэгч, зохицуулагч, дарга, чанарын менежер зэрэг ажилтан албан хаагчдыг хамруулан судалгааг явуулсан болно.
4. Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд тус тус зохион байгуулагдав.
Ард иргэдэд сургалт явуулахын тулд бүсчилсэн байдлаар хэрэгцээний судалгаа хийлээ. Судалгаа хийхийн тулд Эпидемиологи биостатистикийн тэнхимтэй хамтран 4 бүлэг, 95 асуулт бүхий асуумжийн хуудсыг боловсруулан Булган, Говь-Алтай, Дундговь аймгийн ард иргэдээс судалгааг авч Булган болон Говь-Алтай аймгийн ард иргэдэд хэрэгцээний судалгааны дагуу сургалтыг явууллаа. Сургалт явуулах эмч багш нарыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэг, Засаг даргын тамгын газруудтай хамтран нийт ард иргэдийг, сургуулийн сурагч нарыг хамруулахыг зорилоо. 2013 оны 03 сарын 15-ны өдөр Булган аймагт зохион байгуулж, 480 гаруй ард иргэдийг оролцууллаа. 2013 оны 03 сарын 29-31нд Говь-Алтай аймагт зохион байгуулж, 900 гаруй ард иргэд, сурагчдыг оролцууллаа.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД