Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 022
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 40000.00 мян.төг
Түлхүүр үг : Бабедазол, рекомбинант оношлуур, праймер, хачиг, эмийн технологи, бабезиоз
Үр дүн
1. Төслийн 1-р зорилгын хүрээнд өөрсдийн судалгаанд ашигладаг болон оношлогооны нэр бүхий 14 хос праймеруудыг өндөр технологийн аргаар нийлэгжүүлэн үйлдвэрлэж дотоодын оношлогоо, судалгааны байгууллагуудын хэрэгцээг хангахад зориулан нийлэгжүүлэн гаргаж байна.
2. Төслийн 2-р зорилгын хүрээнд өндөр технологийн аргаар адууны B.equi–ээр үүсгэгддэг бабезиозыг оношлох GST/EMA2t рекомбинант оношлуур, адууны B. caballi–ээр үүсгэгддэг бабезиозыг оношлох GST/RAP1 рекомбинант оношлууруудыг цомог байдлаар үйлдвэрлэн УМЭҮГ-ын захиалгаар нийлүүлэн орон нутгийн мал эмнэлгийн хэрэгцээг хангах ажлыг хэрэгжүүллээ.
3. Төслийн 3-р зорилгын хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэн дээр нэг удаагийн үйлдвэрлэлтээр 150-200 литр уусмалыг шүүн ариутгаж савлах боломжтой бага оврын шингэн эм бэлдмэл үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч цусны паразитын эсрэг үйлчилгээтэй Бабедазол эмийн бэлдмэлийг үйлдвэрлэн УМЭҮГ-ийн захиалгаар нийлүүлэн уг эмийн дотоодын захиалгат хэрэгцээ болон малчид, адуучдын хэрэгцээнд нийлүүлж эхлээд байна. Мөн гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй пур-он эмийн туршилтын үйлдвэрлэл явуулж бэлдмэлийн технологи гаргаж авах судалгааг эхлүүлж зарим туршилтуудыг хийсэн болно.
Энэхүү инновацийн төслийн үр дүнд бабедазол эмийн үйлдвэрлэл явуулж 2012, 2013 онд нийт дүнгээрээ 40 сая төгрөгийн эмийн борлуулалт хийсэн ба адууны бабезиоз өвчны рекомбинант оношлуурыг 2000 адуунд оношлогоо хийх оношлуурыг хийж захиалгын дагуу УМЭАЦТЛ, болон аймаг, орон нутгын оношлогооны лабораториудад нийлүүлэн 1.5 сая төгрөгийн орлогыг Мал эмнэлгийн хүрээлэнд оруулсан байна.