Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 041
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 110000.00 мян.төг
Түлхүүр үг : нанопартикел, гидрацийн урвалж, нанометр, гэрийн бүрээс, ажлын хувцас, ус, хир түлхэх боловсруулалт, ухаалаг нэхмэл
Үр дүн
1. Нанопартикелийг үүсгэх эх урвалжийн туслах түүхий эдийг ХБНГУ-аас туршилтын байдлаар захиалж лабораторын орчинд гидратацын урвалж явуулан SiO2/Al2O3-Нанопартикел бa нано жижиг хэсгүүдийг амжилттай гарган авсан.
2. Нанотехнологийн аргаар даавууг ус, хир болон бусад шингэний гаралтай бохирдол түлхэх чадвартай болгон боловсруулж тэдгээрээр 3 ширхэг гэрийн цагаан бүрээсийг оёулж Төв аймгийн Алтанбулаг сум, Улаанбаатар хотын Хайлааст, Гандан зэрэг 3 газар гэр бүрсэн. 2011 оны 12 сараас 2012 оны 12 сарын хооронд дээрх бүрээснээс сар бүр дээж аван механик шинж чанар болон ус түлхэх чадвар, гандалт зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Шинжилгээний үр дүнгээр уг боловсруулалттай материал нь Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэрлэх байдал сайтай гэдэг нь батлагдсан.
3. Нано боловсруулалт хийсэн даавуу ус, хир түлхэхээс гадна цаг агаар, гэрлийн нөлөөлөлд тэсвэртэй өнгө будгаа алдахгүй болохыг сүүлийн үеийн Xenon маркын багажан дээр тодорхойлсон.
4. Нано боловсруулалт хийсэн ба хийгээгүй даавууны агшилт суналтыг MNS 1835-8:2007 стандартын дагуу харьцуулан тодорхойлсон. Жирийн даавуу нь нэхээсний нягт, ширхэгт материалын онцлог зэргээс хамаарч тодорхой хэмжээгээр агшиж, сунаж байхад нано боловсруулалт хийсэн даавуу нь агшилт, суналт үзүүлээгүй болно. Энэ нь нано боловсруулалт хийх төхөөрөмж даавуу материалыг жигд тэнийлгэн нэхмэл материалын ширхэгт бүрийг нано бодисоор бүрхэж, өндөр температурт бэхжүүлдэгтэй холбоотой.
5. Нанотехнологийн аргаар нэхмэл материалыг боловсруулах үед ширхэгт бүрийг нано бодис бүрхэх бөгөөд түүнийг өндөр температурт бэхжүүлнэ. Ийнхүү бэхжүүлсний дараа нэхмэл материалын үрэлт тэсвэрлэх чадвар дээшилдэг нь судалгааны үр дүнгээр батлагдлаа.
6. ШУТИС-ын харьяа Нэхмэлийн хүрээлэнгийн материал судлалын лабораторид 2011 оны 12 сараас 2012 оны 12 сарын хооронд нано боловсруулалт бүхий гэрийн бүрээснээс сар бүр дээж аван ус түлхэх чадварыг тодорхойлсон. Шинжилгээний үр дүнгээс харахад ус түлхэх чадварт өөрчлөлт ороогүй байна. Энэ нь уг боловсруулалттай материал монголын цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэрлэх байдал сайтайг харуулж байна. Нанотехнологийн аргаар боловсруулсан гэрийн бүсээснүүдийг өнөөг хүртэл хэрэглэж байгаа бөгөөд ус түлхэх чадвараа хадгалсаар байна.
7. Нанотехнологийн аргаар боловсруулсан даавууны нарны гэрэл, байгаль цаг уурын нөлөөлөлд өнгө будгаа алдахгүй шинж чанар нь гэрийн гадуур цагаан бүрээсэнд маш сайн тохирч байгаа нь судалгааны үр дүнгээр тогтоогдсон. Тиймээс гэрийн бүрээс оёх үед бий болох хаягдал өөдсөөр ус, хир үл нэвтрэх автомашины хучлага хийсэн болно. Энэхүү автомашины хучлагыг хаягдал өөдсөөр хийж байгаа тул байгаль орчин болоод эдийн засгийн хувьд үр ашигтай юм.
8. Нано технологийн аргаар боловсруулсан даавуу материал нь ус, хир түлхэхээс гадна цус, тос болон бусад төрлийн шингэнийг түлхэх чадвартай байдаг. Мөн агаар, салхи нэвтрүүлдэг амьсгалах давуу шинж чанартай. Ажлын хувцасны материалд нано боловсруулалт хийснээр өнгө тодорч, хүчилд тэсвэртэй болдог нь төслийн үр дүнгээр батлагдлаа.
Тиймээс эмнэлэгийн халад (цус болон спиртэн төрлийн шингэн нэвтрэхгүй), үйлдвэрийн болон уул уурхайн ажилчдын хувцасны материалыг боловсруулж ус, хир, цус, тос түлхэх чадвартай ухаалаг хувцас үйлдвэрлэн гаргасан.