Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Биотехнологийн аргаар гарган авсан эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2017-2018

Санхүүжилт: 60,000.0 мян.төг

Түлхүүр үг : Эмийн бамбай, in vitro, бичил ургамал, хүлэмж, ил талбай, плантаци

Үр дүн

- 3-4 тавиурыг шинээр нэмж, лабораторийн өсгөврийн өрөөний гэрлийг сайжруулсан.
- Тус лабораторийн дэргэдэх 220м2 хэмжээтэй хүлэмжний хагарсан шилнүүдийг нөхөж, шавар нь хуурж нурсан ханыг шохойдож будаж засварласан.
- Эмийн бамбайн хээрийн ажиглалт судалгаа хийх, үр болон үндэслэг ишний дээж бэлтгэх, бичил ургамлыг шилжүүлэн суулгах зорилгоор 2017, 2018 онд Төв аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Батширээт суманд томилолтоор ажилласан.
- In vitro-д бичил ургамал гарган авч субкультур хийж олшруулсан.
- Энэхүү ургамлын үрийн шинэ дээжнээс өсгөвөр эхлүүлж, бичил ургамал гарган авч, ex vitro-нөхцөлд (өсгөврийн өрөөнд) дасган ургуулсаны дараа лабораторийн дэргэдэх хүлэмжинд шилжүүлэхэд өвөлжилтийн дараах амьдрах чадвар 100% байсан.
- “Их тайга ХХК”-тай гэрээ байгуулж (2018.07.29) эдгээр ургамлыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хүрэн бугатын аман дахь эмийн ургамлын талбайд шилжүүлэн тарималжуулж, биотехнологийн аргаар ургуулсан бичил ургамлын плантаци бий болгоод байна.
- Ил талбайд шилжүүлэн ургуулсан эмийн бамбайн голлох үйлчилгээтэй хоёрдогч метаболит болох изовалериний хүчлийн агууламжийг бичил ургамал, байгалийн дээж ургамалд харьцуулан үзэх зорилгоор нимгэн үеийн хроматографиар чанарын анализ хийж илрүүлсэн. Ил талбайд шилжүүлэн ургуулсан эмийн бамбайн навч болон үндэсний анатомийн бүтцийг байгалийн дээжтэй харьцуулан үзэхэд in vitro-д гарган авч, ex vitro-д шилжүүлсэн ургамлын хувьд навчны дээд, доод эпидермийн амсрын эс нь байгалийн дээжээс олон тоотой байсан.
- Эмийн бамбайн туршилт судалгааны ажлаар урьд жилүүдэд авсан шинэ бүтээлийн патентын (Эмийн бамбайн /Valeriana officinalis L./ бичил ургамлыг in vitro-с ex vitro /хүлэмж/-д шилжүүлж ургуулах арга, №4260) үр дүн, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлж, “Их тайга ХХК” -ий эмийн ургамлын плантаци дахь эмийн бамбай ургамлын нөөцийг нэмэгдүүлсэн.
- Төслийн явцын тайлан - 1, Дууссан тайлан -1,
- Зохион байгуулсан сургалт-семинар (дотоодод) - 1
- эрдэм шинжилгээний өгүүлэл - дотоодод -1
- Хялбаршуулсан өгүүлэл - 1
- Ханын илтгэл-1
- Телевиз, радио, сонин, сайтаар 6 удаа суртачилгаа хийсэн. Төслийн тайланг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О. Хонгорзул, Х.Алтанзул, Ц.Мөнхцэцэг, Ө. Болортуяа, Э. Алтанцэцэг, М. Цолмон, Б.Ганбат, Д.Өсөхжаргал Ю.Оюунбилэг , “Эмийн ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх болон тарималжуулах”, сургалт-семинарын эмхэтгэл, УБ, “Aртсофт ХХК”, 38 хуудас 2018 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О.Хонгорзул, Н.Оюунгэрэл Ю.Оюунбилэг , “Эмийн бамбай (Valeriana officinalis L.) -н бичил ургамлыг in vitro-с ex vitro-д(хүлэмж)-д шилжүүлж ургуулах арга ”, №4260, 2014 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Оюунбилэг Ю Алтанзул Х Хонгорзул О Мөнхцэцэг Ц , “Биотехнологийн аргаар ургуулсан зарим нэн ховор, ховор эмийн ургамлыг хөрсөнд шилжүүлсэн дүнгээс”, Эмийн ургамлын судалгаа олон улсын эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэл, УБ х26-35 2018 Дэлгэрэнгүй
2 Оюунбилэг Ю Алтанзул Х , “Эмийн бамбай ургамлын эртний болон орчин үеийн судалгаа”, Шинжлэх ухаан амьдрал сэтгүүл, УБ, х39-42 2018 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О.Хонгорзул, Х.Алтанзул, Ц.Мөнхцэцэг , Ю.Оюунбилэг. “Үйлдвэрлэлийн хэрэгцээнд эмийн бамбайн (Valeriana officinalis L.) бичил ургамлыг шилжүүлэх боломж”, Ургамлын биотехнологи- эрдэм шинжилгээний бага хурлын хураангуйн эмхэтгэл х 39. 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД