Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2017-2019
Санхүүжилт: 69,800.0 мян.төг
Түлхүүр үг : Чонон хармаг, антиоксидант, эрдэс элемент, in vitro, ex vitro,
Үр дүн
Чонон хармагийн тархалт, нөөцийн судалгааг явуулан Монгол орны зарим бүс бүслүүр дэх тархалт, бэлтгэлийн болон биологийн нөөцийг тогтоож зураг хийсэн.
Чонон хармагийн үрийг in vitro нөхцөлд соёолуулан ариун цухуйц гарган авсан.
Чонон хармагийн жимсэн дэх биологийн идэвхт нэгдлийн судалгааг хийхэд усан ханданд антиоксидант идэвх нь IC50=48.9мкг/мл, бактерийн эсрэг идэвх үзүүлээгүй.
Антиоксидант идэвхтэй сүүн хүчлийн бактерийн Enterococcus, Leuconostoc, Pediococcus гэсэн 3 төрөлд хамаарах 11 өсгөврийг молекул биологийн аргаар тодорхойлов.
Чонон хармагийн үе зайдмын эксплантаар in vitro нөхцөлд өсгөвөрлөхөд тохиромжтой гормоны хувилбарыг тогтоож, бичил ургамал гарган авч ex vitro нөхцөлд шилжүүлэн дасган ургуулсан.
Өрөөний температурт 3-5 сар хадгалж Чонон хармагийн жимсний биологийн идэвхт нэгдлүүдийн агууламж, антиоксидант идэвхийг тодорхойлсон.
МУИС, БУС-IV курс. Б.Солонго “Чонон хармагийн жимсний антиоксидант идэвх болон in vitro судалгааны үр дүн” сэдэвт бакалаврын дипломын ажлыг удирдан хамгуулуулсан.
Эрдэм шинжилгээний 2 өгүүлэл хэвлүүлсэн.
Чонон хармагийн жимсний биохимийн судалгааны үр дүнд үндэслэн чонон хармагийн жимсний цайны загвар бүтээгдэхүүн гаргаж, 100гр бүтээгдэхүүн дэх тэжээллэг чанарыг тогтоосон.
Чонон хармагийг түүж бэлтгэх болон хатааж боловсруулах технологийг бий болгон тайланд схемчлэн үзүүлсэн.