Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2016-2018
Санхүүжилт: 90,000.0 мян.төг
Түлхүүр үг : элит, репродукци үр, сорт, үрийн чанар
Үр дүн
1. Хөх далан хальсны Канадаас гаралтай 2, ОХУ-аас гаралтай 7 нийт 9 сортын 1784 ширхэг ургамал бүхий 1.2 га эх цэцэрлэгийг байгуулав.
2. ОХУ-ын Горно-Алтайское жимс жимсгэний хүрээлэнгээс Голубое веретено, Симителько, Лазурная, Берель, Синния птица, Бакчарская, Бакчарская великан, Берель, Томочка, Золушка, Ассоль, Японы Хокайдо их сургуулиас Beida зэрэг 11 сортыг цуглуулж биологи, аж ахуйн үнэлгээнүүдийг өгөв.
3. Хөх далан хальсны Герда, Вlue Berry, Cinderella сортын 11600 ширхэг суулгац, бусад 10 сортын 2820 ширхэг суулгац нийт 14420 суулгацыг үржүүлэв.
4. Суулгац үржүүлэх зориулалттай 108м2 автомат хүлэмж, иж бүрэн усалгааны систем бүхий 30.000 суулгац үржүүлэх хүчин чадалтай 0.3 га үржүүлгийн талбарыг байгуулав.
5. Сургалт тэнхимийн нөхцөлд 9 удаа, талбайн үзүүлэх сургалт 3 удаа зохион байгуулагдаж нийт 6 аймгийн 34 сумын 513 иргэн оролцлоо.
60 минутын видео хичээл бэлтгэж олон нийтийн телевизээр 18 удаа нэвтрүүлэв.
6. Хөх далан хальс жимсгэний тариалах, суулгац үржүүлэх 2 технологийн зөвлөмж, видео хичээлийн хамт боловсруулж 600 хувь хэвлэв.