Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2016-2018

Санхүүжилт: 90,000.0 мян.төг

Түлхүүр үг : Элит, репродукци үр, сорт, үрийн чанар

Үр дүн

1.Алтайн уулархаг нутаг, их нууруудын хотгорт болон тариалангийн төв бүсэд 4 таримлын 10 сортын үр 5446 кг-ийг үржүүлэв. Эртийн болцтой байцааны Июньская 3200 сортын үр 2.4 кг, дунд оройн болцтой байцааны Белорусская 455 сортын үр 6.6 кг-ийг хураан авч цаашид 1-р репродукцийн үр үржүүлэхэд бэлэн болгоод байна.
Тариалангийн төв бүсэд бөөний сонголтын аргыг ашиглан анхдагч үрийн аж ахуйг зохион байгуулалттайгаар шинээр нутагшуулсан хүрэн манжингийн Одноростковая сортын супер элит үр 14 кг, элит үр 8 кг, шар луувангийн Шантенэ Роял сортын супер элит үр 22 кг, элит үр 8 кг, болон шар манжингийн Хараа 5 сортын супер элит үр 28 кг, элит үр 12 кг үр гарган авч торгон үрийн нөөцийг бүрдүүлэв.
2.Шар лууван, эртийн байцааны үр үржүүлэх технологид тариалах сорт, үрийг тарилтанд бэлтгэх, үрслэг бойжуулах арга ажиллагаа, хөрс элдэншүүлэлт, сэлгээ, бордох, тариалах хугацаа, тэжээлийн талбай, услах, арчлах, өвчин хортонтой тэмцэх, хог ургамалтай тэмцэх агротехникийн арга ажиллагаа, ургац хураах, сортын эх ургамал сонгох, арчилгаа хийх, үр хураан авах талаар дэлгэрэнгүй тусгаж, технологийн үйлдлүүдээр зураглал гаргаж ,кальендарь хэлбэрт оруулан үр ургуулах технологи 2-ыг шинэчлэн боловсруулав.
3.Төслийн хугацаанд Шар луувангийн Шантенэ Роял, хүрэн манжингийн Одноростковая, бөөрөнхий цагаан байцааны эртийн болцтой байцааны Июньская 3200, дунд оройн болцтой Белорусская 455 зэрэг 3 таримлын 4 сортыг ХХААХҮЯ ны Улсын Сорт Сорилтын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол оронд “Нутагшсан сорт”-оор батлуулж, нутагшсан сортын батламжууд авсан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Технологи нэвтрүүлэх гарын авлага 2017 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Шар луувангийн сорт-Шантена Роял 2018 Дэлгэрэнгүй
2 Цэрэнпил Нарандэлгэр Хүрэн манжингийн сорт-Одноростковая 2018 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Шар луувангийн үр ургуулах технологи. 2019 Дэлгэрэнгүй
2 Цэрэнпил Нарандэлгэр Эртийн байцааны үр ургуулах технологи 2019 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Шар луувангийн Шантена Роял сортыг тариалах арга 2018 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 N. Bayarsukh, Ts. Narandelger Vegetable crop genetic resources in KoRAA member country-Mongolia 2018 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Хүнсний ногоо тариалах технологийн зөвлөмж, шинэ сортууд Дэлгэрэнгүй
2 Цэрэнпил Нарандэлгэр, С. Энхцэцэг, Л. Алтай, Ц. Доржсүрэн Их нууруудын хотгорын бүсэд шар луувангийн сортын дасан зохицолт 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Жүгдэр Байгалмаа Результаты сортоиспытания новых сортов и гибридов овощных культур 2016 Дэлгэрэнгүй
2 Ts. Narandelger Application of improved postharvest handling of onion in Mongolia postharvest industry 2018 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Цэрэнпил Нарандэлгэр Хүнсний ногооны үрийн аж ахуйн тогтолцоо, сорт, үрийн шинэчлэлт 2017 Дэлгэрэнгүй
2 Цэрэнпил Нарандэлгэр Төмс, хүнсний ногоо тариалах технологийн зөвлөмж 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД