Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хувцас, зөөлөн эдлэлийн зориулалттай Монгол хонины ноосон дотрын материал үйлдвэрлэх технологи



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2016-2017

Санхүүжилт: 85000.00 мян.төг

Түлхүүр үг : Ширмэл, Зөөлөн эдлэл, Оёдол, Программ, Хээ, Дүүргэгч, Хөнжил, Хувцас.

Үр дүн

1. Хөнжил ширэх компьютерийн удирдлагатай ZF-C маркийн машиныг БНХАУ-ын Жансу мужийн Нантунг хотын Тунжи тойргийн Сан Ю гудамжинд орших "Жен“Фен” машины үйлдвэртэй 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10.25-1 тоот гэрээ байгуулж, захиалсан.
1. Худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн авчирсан.
2. Хөнжил, дотрын материал ширэх машин
3. Захалгааны болон бусад оёдлын машин тоног төхөөрөмж
 Шулуун оёдлын машин
 Захалж хэрж оёх машин
 Дамарт утас ороох төхөөрөмж
 Эсгүүрийн машин
 Захалгааны машин
1. Хүрээлэнгийн инновацийн төслийг хэрэгжүүлэхэд зориулагдсан байр бэлтгэх ажлыг “Арцат овоо” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 72 м2 талбай бүхий байрыг бэлтгэсэн.
2. Худалдан авсан хөнжил болон дотрын материал ширэх компьютерийн удирдлагатай ZF-C маркийн машинаа суурилуулан, цахилгааны холболтыг хийж, машины туршилт, тохируулга хийсэн.
3. Бараа, материалын агуулахын тавиур, хэрэгслийг бэлтгэв.
1. Хөнжил болон хувцас, зөөлөн эдлэлийн олон зүүт дотрын метрийн материал ширэх, захалгааны машинуудыг суурилуулсан.
2. Тоног төхөөрөмжийн хоосон ба ажлын явалтын тохиргоо, зүгшрүүлэлт хийсэн.
1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажилд машиныг бэлэн болгож хүлээн авсан.
2. Бүтээгдэхүүний туршилтын технологи.
 Гадуур хувцас оёх технологи
 Аяны хөнжил оёх технологи
 Хүүхдийн хувцас оёх технологи
 Хөнжил ширж үйлвэрлэх технологийн горим
3. Үндсэн болон туслах түүхий бэлтгэсэн.
 Даавуу 1072 м,
 Хонины ноос, ноолууран дүүргэгч 147 м2,
 Оёдлын утас 4 төрлийн өнгөтэй 50 патрон.
4. Хөнжил үйлдвэрлэх туршилт хийж загвар бүтээгдэхүүн гаргасан.
 Аяны хөнжил
 Хялгасан дүүргэгчтэй дэр
 Аяны дэр
 Олбог
 Хувцас болон зөөлөн эдлэлийн дотрын ширмэл материал үйлдвэрлэх туршилт хийж загвар бүтээгдэхүүн гаргасан.
1. Хувцас болон зөөлөн эдлэлийн дотрын ширмэл метрийн материал үйлдвэрлэх технологийн горимуудыг үндэслэн Монгол хонины ноос болон түүнээс ялгаж авсан ноолууран дүүргэгч ба хөвөн даавууны бүтэц, уугуул шинж чанар, гаднын нөлөөлөл, технологийн үзүүлэлтүүд (овор хэмжээ, чийг, хорт бодисын агууламж, физик-механик үзүүлэлт, аюулгүй байдлын үзүүлэлт гэх мэт)–ийн онцлогийг харгалзан хувцасны дотрын (ноос, ноолууран дүүргэгчийг өнгө даавуутай ширж оёсон дотрын ширмэл) болон ширмэл материал (ноос, ноолууран дүүргэгчийг гадар, дотор өнгөтэй ширсэн гадуур хувцасны ширмэл), зөөлөн эдлэл (хөнжил, гудас, дэвсгэр, дэр)-ийг компьютерийн удирдлагатай ширмэлийн зориулалттай болон туслах тоног төхөөрөмж болох оёдлын машинуудаар оёх зохистой харьцааг тогтоон ноос, ноолууран хувцасны зориулалттай дотрын материал болон зөөлөн эдлэл үйлдвэрлэх технологийг боловсруулав.
2. Хувцас, зөөлөн эдлэлийн зориулалттай хонины ноосон дотрын материал үйлдвэрлэх технологийн заавар боловсруулан батлуулан, мөрдөж байна.
3. “Хөнжил болон хувцас, зөөлөн эдлэлийн дотрын ширмэл материалын технологи” гарын авлага., УБ хот., 3.6 х.х
1. “Хөнжил, зөөлөн эдлэлийн оёмол бүтээгдэхүүн” стандартыг боловсруулан, Стандарт хэмжил зүйн газарт оруулан байгууллагын СS 11-0393:2017 стандартыг 1 жилийн хугацаатайгаар 2017 онд батлуулав.
2. Энэхүү байгууллагын стандартыг улсын стандарт болгох ажлыг 2018 ондоо багтаан боловсруулж Стандарт хэмжил зүйн газарт оруулж батлуулахаар төлөвлөж байна.
1. Хөнжил болон хувцас, зөөлөн эдлэлийн дотрын ширмэл метрийн материалын үйлдвэрлэлийн технологи бойжуулах жижиг үйлдвэр байгуулсан болно.
2. Хонины ноос, ноолууран дүүргэгчтэй хөвөн болон бусад төрлийн даавуун өнгөтэй эрэгтэй эмэгтэй куртик, жилет, хүүхдийн комбинзон, уутан хөнжил, дэр болон хөнжил, аяны хөнжил, гудас, дэвсгэр гэх мэт гадуур хувцасны дотор болон зөөлөн эдлэлийг 500 м2 хэмжээтэйгээр үйлдвэрлэж хэрэглэгч иргэдэд нийлүүлээд байна.
1. Эрдэм шинжилгээний ажлын сурталчилгаа, үзэсгэлэн, оюуны өмчийн баталгаажуулалт, нийтлэл бичих ажлуудын хүрээнд дараахь ажлуудыг хийлээ. Үүнд:
 Сурталчилгаа: “Лха ТВ” телевизийн бэлтгэдэг “Монгол инноваци” цуврал нэвтрүүлэгт 45 минутын бичлэг хийлгэн оролцож ДДиш, Сансар ТВ, MNBC, аналоги зэрэг сувгуудаар цацуулж сурталчилгаа хийсэн.
 Үзэсгэлэн: 2016, 2017 онд жил бүр зохион байгуулдаг ШУ-ы ажилтны өдөрт болон “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгүүдэд оролцлоо.
 Оюуны өмч: Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн А/382 тоот тушаалаар Барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн №201601033 тоот гэрчилгээг авсан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат “Хувцас, зөөлөн эдлэл үйлдвэрлэх технологи” Гарын авлага 2017 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Хонины ноос, ноолууран ширмэл хөнжил, зөөлөн эдлэл /аяны болон орны хөнжил, дэвсгэр гэх мэт/ 2017 Дэлгэрэнгүй
2 Мэндбаяр Мөнхбат Хувцасны зориулалттай хонины ноос, ноолууран ширмэл /хувцасны дотрын материал/ 2017 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Хувцас, зөөлөн эдлэлийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи 2017 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат “Хөнжил, зөөлөн эдлэлийн оёмол бүтээгдэхүүн”. Техникийн шаардлага. 2017 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Хувцас, зөөлөн эдлэлийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар. 2017 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Барааны тэмдгийг эзэмших онцгой эрх 2016 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Хувцас, зөөлөн эдлэлийн зориулалттай дотрын материалын жижиг үйлдвэрийн ТЭЗҮ 2017 Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мэндбаяр Мөнхбат Төслийн тайлангийн 40 хуудсанд байгаа болно. 2017 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД