Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2018-2021
Санхүүжилт: 63,250.0 мян.төг
Түлхүүр үг : Виртуал реалити, виртуал орчин, 360 аялал, виртуал Хархорум, виртуал өв соёл, виртуал хот байгуулалт
Үр дүн
1. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг виртуал орчинд байгуулж олон нийтийн хүртээл болгосон.
2. Монгол орны түүх дурсгалын зарим газрууд болох Төвхөн хийд, Балдан бэрэвэн хийд, Шанхын хийд, Арьяабалын хийд, Гүнжийн сүм зэрэг сүм хийдүүдийг виртуал орчинд оруулж, 360o аялал байдлаар олон нийтийн хүртээл болгосон.
3. Төслийн үр дүнд “Хархорум хот”, “Хархорум хотын хааны ордон”, “Монголын сүм хийдүүд” гэсэн виртуал сургалтын контентүүдийн зохиогчийн эрхийг МУИС-ийн дэргэдэх Гарааны дижитал солюшнс компани дээр авсан.
4. МУИС-ийн дэргэдэх Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лаборатори нь өөрсдийн хэрэгжүүлж буй “Виртуал орчин дахь хөгжүүлэлт, боловсруулалт” төслийн судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах инновацийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд МУИС-ийн дэргэд “Гарааны дижитал солюшнс” компанийг 2019 оны 4 дүгээр сард байгуулсан