Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Кератин агуулсан түүхий эд,бүтээгдэхүүн музейн үнэт үзмэрийг биогэмтлээс хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2018-2020

Санхүүжилт: 81,600.0 мян.төг

Түлхүүр үг : Музейн үзмэр, кеартин, биогэмтэл, урьдчилан сэргийлэх, ухаалаг технологи, механик, нано, химийн арга

Үр дүн

1.1.Музейн үзмэр, кератин агуулсан түүхий эд бүтээгдэхүүнийг биогэмтлээс хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажилын дүнд 6 төрлийн баригчийг туршин баригч тавих зай, өндөр, хугацаа, температурын хамаарлыг туршиж оновчилсон. Музейн байр сан хөмрөгт болон ноос ноолуурын үйлдвэрийн агуулахад биобаригчийг хана, усны хоолойд ойр буюу 0,1 метрт, феромон, цаасан баригчийг хананаас 0,3-0,5 метрт, шалнаас 1-1,5 метр, 1,5-2,5 метрт, 25±270С-д хэмд, гэрлэн баригчийг үзмэр болон цахилгаан хэрэгсэлээс 1 метрийн зайд, шалнаас 0,2 м, хананаас 0,5 метрийн зайд, байршуулах нь үр дүнтэй байна.
1.2.Музейд болон ноосны үйлдвэрийн агуулахад баригч хамааралтай эсэхийг шалгахад нэг хүчин зүйлсийн шинжилгээгээр 95%─ийн итгэх магадлалтайгаар хамааралтай байсан ба туршилтын дүнд баригч байрлуулахад өндөр, хамааралтай эсэхийг нэг хүчин зүйлсийн дисперсийн шинжилгээгээр шалгахад нөлөөлдөг болох нь тогтоогдсон.
1.3. Илэрсэн хивэн эрвээхэйн зүйлийг бүрэлдэхүүнийг Варшилович Тарбинский нарын арга зүйг ашиглан тодорхойлж музей, архив, ноос ноолуурын үйлдвэр ахуйн нөхцөлөөс 5 зүйлийн хивэн эрвээхэй, 2 төрлийн арьсч цох илрүүлэн тэмдгэлсэн. Баригч бүр дээр дугаар он, сар тэмдэглэх, хянагдсан он сар, илэрсэн эрвээхэй, шавьжийн зүйлийг тэмдэглэх, журнал хөтлөх.
1.4.Баригч байрлуулах хугацааны хамаарлын шинжилгээгээр 24─48 цаг, 3-6 сар хүртэл ашигтай хувилбар болохыг тогтоов. Илэрсэн хивэн эрвээхэй, арьсч цохын зүйлийн бүрэлдэхүүнийг арга зүйд заасны дагуу тодорхойлж илрүүлэн тэмдэглэсэн.
1.5.Байршуулсан цаасан болон биобаригчийг 3-6 сарын туршид кератин агуулсан түүхий эд, бүтээгдэхүүн музейн үзмэрийг биогэмтлээс хамгаалахад ашиглахад үр дүнтэй болохыг тогтоолоо. Илэрсэн хивэн эрвээхэйн зүйлийг бүрэлдэхүүнийг Варшилович Тарбинский нарын арга зүйг ашиглан тодорхойлж музей, архив, ноос ноолуурын үйлдвэр ахуйн нөхцөлөөс 5 зүйлийн хивэн эрвээхэй, 2 төрлийн арьсч цох илрүүлэн тэмдгэлсэн. Баригч бүр дээр дугаар он, сар тэмдэглэх, хянагдсан он сар, илэрсэн эрвээхэй, шавьжийн зүйлийг тэмдэглэх, журнал хөтлөх.

2.1. Музейн үзмэр кератин агуулсан түүхий эд бүтээгдэхүүнийг химийн аргаар хамгаалах ажлын үр дүнд 4 төрлийн бодис туршиж тун хэмжээг оновчлон химийн аргаар хамгаалах технологийн туршилт нэвтрүүлсэн.
(Каратэ 5%,0.6мл/м2, 0.7 мл/м2, 0.8мл/м2) К-Обоиль инсектицидийг 0.4мл/м2, 0.5 мл/м2, 0.6 мл/м2, 0.7 мл/м2, 0.8 мл/м2 ашигтай хувилбараар тогтоосон. Cypermethrin -0,2% тус тус ноос, ноолуурын үйлдвэр агуулахуудад туршин оновчлол тогтоосон.
2.2.Судалгааны дүнд 0.2мл/м2 тунд 98.97─99%-ийн техникийн үр дүн үзүүлж байгаа нь ашигтай тун болохыг тогтоосон.
2.3.Музейн үзмэр, кератин агуулсан түүхий эд бүтээгдэхүүнийг биогэмтлээс хамгаалах химийн аргын туршилтын үр дүнд хивэн эрвээхэйн үхлийн хувийг бодисын тунтай хамааралтай эсэхийг нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээгээр баталлаа. Туршилт судалгааны дүнгээр хивэн эрвээхэйн үхлийн корреляцийн коэффициент R=0.94 байгаа нь хивэн эрвээхэйн хүрэнцрийн үхлийн хувь тунтай шууд хамааралтай байсан.
2.4. Тунгын хэмжээ 0.01 мл/м2–аар нэмэгдэхэд хивэн эрвээхэйн хүрэнцрийн үхлийн хувь 3 пунктээр нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
2.5. Энэ нь Детерминацийн коэффициент болон Фишерийн статистикаар тухайн загвар бодит байдлыг илэрхийлэх чадвартай, тухайн процессыг тайлбарлаж чадна гэж гарч байна.
2.6.Музейн дотоод орчинд музейн үзмэр, кератин агуулсан түүхий эд бүтээгдэхүүнийг биогэмтлээс хамгаалахад каратэ 5% инсектицидээр 0.15мл/м2 тунгаар бодож ариутгал хийж урьдчилан сэргийлэх, хивэн эрвээхэй үржсэн бол 0.2мл/м2 ─аар бодож устгал хийх, Cypermethrin -0,2% ахуйн нөхцөлд болон үйлдвэрийн агуулахад ашиглах нь үр дүнтэй байна.
2.7.Ноос, ноолуурын үйлдвэр нь түүхий эд бүтээгдэхүүнээ хамгаалахын тулд агуулахдаа 3 сар тутамд каратэ 5% инсектицидээр 0.15мл/м2 тунгаар бодож ариутгал хийж урьдчилан сэргийлэх, хивэн эрвээхэй үржсэн бол түүхий эдийн агуулахад 0.2мл/м2 ─аар бодож устгал хийх үр дүнтэй байна.

3.1.Дэвшилтэт нанотехнологийн аргаар музейн үзмэр, кератин агуулсан бүтээгдэхүүнийг гадаргуун идэвхит шинж чанарт тохируулан (TiO2,) боловсруулалт хийн ус чийг, хөгц мөөгөнцөр, хивэн эрвээхэйд тэсвэртэй ухаалаг үзмэр 35 ширхэг бүтээгдэхүүн гаргасан.
3.2. Боловсруулалт хийсэн үзмэр болон хяналтын дээжинд ус нэвтрэх шинж чанарыг ISO 4920 стандартын дагуу лабораторийн туршилтын үр дүнгээр баллын аргаар үнэлж тогтооход 95-98%-иар ус түлхэх шинж чанартай байсан.

3.3. Нанотехнологийн аргаар боловсруулалт хийсэн ноос, ноолуурар ширхэгт болон үслэг эдлэл, музейн үзмэрт хивэн эрвээхэй тэсвэрлэх чадварыг MNSISO 3998:2015 стандартаар тогтооход 60-65 сарын хугацаанд хивэн эрвээхэй тэсвэрлэх шинж чанартай болох нь тогтоогдсон.
3.4. Фотокатализ шинж чанартай материалыг шалгах зориулалттай Япон улсын (Lumitester) үзгэн шинжилгээний аргаар ISO 27447 стандартаар бактерийн өсөлтийн тоог тоолоход (TiO2,) боловсруулсан дээж нь бактери эсэргүүцэх шинж чанартай болохыг тогтоосон.
Боловсруулалт хийсэн бүтээгдэхүүний гандалт, өгөршилтийн шинж чанарын Хenon test ба EN ISO DIN 105 Хenon багажаар үр дүнг тус тус тодорхойлж лабораторийн туршилт шинжилгээний үр дүнгээр баталгаажуулан технологи гаргасан.

4.1. Музейн үзмэрээс торго бөс барааг 0,8±140 С хэмд, үслэг эдлэл, ангийн үс, барын арьс болон төрөл бүрийн амьтны чихмэлийг 4-50 С хэмд тусгай зааланд хүйтэн агаараар үлээлгэх ба хувцас хадгалах зориулалтын хөргүүрт хийх, 20-25 минут турш хүйтэн агаараар үлээлгэх
4.2. Арьс ширэн эдлэлийг 5-70С хэмд, эртний модон эдлэл, сийлбэр зэргийг 6-70С, лакадсан модон эдлэл, танка зургийг 10-150 С хэмд
4.3. Үзмэрийг хадгалахдаа шал хананаас 20см, цахилгаан гэрэлтүүлэгээс 40-45см, халаагч хэрэгсэлээс 1 м-ээс доошгүй зайд байрлуулах, арьс ширэн эдлэлийг 5-70С хэмд хадгалалтын нөхцөл температур, чийглэгийн хэмжээг заасан нөхцөлд барих технологи боловсруулсан.
5.1. Музейд (IPM)-ийн урьдчилан сэргийлэх ба ухаалаг технологи нэвтрүүлэх зөвлөмж, музейд хортон шавьж нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хэрэгжүүлэх зөвлөмжийг тус тус боловсруулан нэвтрүүлсэн.
5.2. Ахуйн нөхцөлд ноос, ноолуур кератин агуулсан бүтээгдэхүүнийг биогэмтлээс хамгаалах зөвлөмж боловсруулсан.Мөн музейн үзмэр кератин агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг биогэмтлэээс хамгаалах механик, хими, температурын аргыг хэрэглэх ашигтай загварын оновчлол гаргаж оюуны өмчийн газраар баталгаажуулсан.

5.3. Ашигтай загварууд
№ 20-0002845
№20-0003098
№20-0003099
№20-0003395
Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл
6.1.Материалын Международной научно-практической конференций Современные аспекты развития сельского хозяйства юга-западного региона, Norovsuren.L, Ganbat.G, 2018-X сар 6.2.Музейн зарим үзмэр, кератин агуулсан бүтээгдэхүүнийг биогэмтлээс хамгаалахад температурын хамаарлыг судалсан дүн Л.Норовсүрэн, Х.Сүхбаатар, Г.Ганбат, Т.Мэндбаяр
Музей судлал Эрдэм шинжилгээний сэтгүүл (ISBN:978-99929-1-499-8,Н-885) 2019, ху223-241
6.3.Музейд хивэн эрвээхэйн баригчийн хамаарлыг тогтоосон туршилтын дүн Л.Норовсүрэн, Х.Сүхбаатар, Т.Мэндбаяр, М.Нандинчимэг
Музей судлал Эрдэм шинжилгээний сэтгүүл 2020, ху198-203
6.4. Музейн үзмэрийг хадгалалтын үеийн гэмтлээс химийн аргаар хамгаалах технологи Л.Норовсүрэн
Г.Ганбат, Х.Сүхбаатар, Ч.Содномцэрэн
Музей судлал Эрдэм шинжилгээний сэтгүүл (ISBN:978-99929-1-499-8, ISSN 2523-4412) ЭШӨ-2021 он ху238-244

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн Музейн үзмэрийг биогэмтлээс хамгаалах технологи –I- ном 2020 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн Ус чийг, хөгц мөөгөнцөр, хивэн эрвээхэйд тэсвэртэй ухаалаг музейн үзмэр 2020 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс механик аргаар хамгаалах технологи 2020 Дэлгэрэнгүй
2 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс химийн аргаар хамгаалах технологи 2020 Дэлгэрэнгүй
3 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс хамгаалхад температурын аргыг хэрэглэх технологи 2020 Дэлгэрэнгүй
4 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг шинж чанараас нь хамааруулан төрөлжүүлэн хадгалах технологийн заавар 2020 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Музей, номын сан, архивт хивэн эрвээхэй, бусад төрлийн нисдэг шавьжийг илрүүлэх, баригч байршуулах зөвлөмж 2020 Дэлгэрэнгүй
2 Музейд хортон шавьж нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хэрэгжүүлэх зөвлөмж 2020 Дэлгэрэнгүй
3 Урлагийн бүтээл дотор болон эргэн тойронд хорхой шавьж үүрлэсэн тохиолдолд аюулгүй аргаар зохицуулах зөвлөмж 2020 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Химийн бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар 2020 Дэлгэрэнгүй
2 Музейн агуулахад урьдчилан сэргийлэх ухаалаг технологи (IPM)–ийн бодлогыг хэрэгжүүлэх заавар 2020 Дэлгэрэнгүй
3 Гар урлалын бүтээлүүд болон архивын материалыг хивэн эрвээхэй хортон шавжаас хамгаалах заавар 2020 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн Кератин агуулсан түүхий эд, ноос ноолууран бүтээгдэхүүн, музейн үнэт үзмэрийг хивэн эрвээхэйнээс хамгаалах арга 2020 Дэлгэрэнгүй
2 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс хамгаалах арга 2020 Дэлгэрэнгүй
3 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс хамгаалах арга 2020 Дэлгэрэнгүй
4 Л.Норовсүрэн Музейн үзмэр кератин агуулсан бүтээгдэхүүнийг хивэн эрвээхэйнээс хамгаалах арга 2020 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Биогэмтэл 2020 Дэлгэрэнгүй
2 IPM-ийн ба урьдчилан сэргийлэх ухаалаг технологи 2020 Дэлгэрэнгүй
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Norovsuren.L, Ganbat.G ”Материалын Международной научно-практической конференций Современные аспекты развития сельского хозяйства юга-западного региона”- “ 2020 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн, Х.Сүхбаатар, Г.Ганбат “Музей судлал Эрдэм шинжилгээний сэтгүүл”-2019 он 2019 Дэлгэрэнгүй
2 Л.Норовсүрэн, Х.Сүхбаатар, Т.Мэндбаяр, М.Нандинчимэг “Музейд хивэн эрвээхэйн баригчийн хамаарлыг тогтоосон туршилтын дүн” 2020 Дэлгэрэнгүй
3 Л.Норовсүрэн, Г.Ганбат, Х.Сүхбаатар, Ч.Содномцэрэн “Музейн үзмэрийг хадгалалтын үеийн гэмтлээс химийн аргаар хамгаалах технологи” 2021 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л.Норовсүрэн Байгальд ээлтэй музей- Музейн үзмэрийг биогэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх (IPM) технологи 2019 Дэлгэрэнгүй
2 Л.Норовсүрэн Музейн үзмэрийг биогэмтлээс хамгаалах температурын арга 2019 Дэлгэрэнгүй
3 Л.Норовсүрэн Музейн үзмэрийг хамгаалах, урьдчилан сэргийлэх IPM технологи 2021 Дэлгэрэнгүй
4 Л.Норовсүрэн, Г.Ганбат “Музейд урьдчилан сэргийлэх IPM технологи нэвтрүүлсэн дүн” 2021 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Музейд тогтвортой орчныг бий болгоход анхаарч ажиллах аргачлал 2020 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД