Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн грант
Хугацаа: 2019-2021
Санхүүжилт: 60,000.0 мян.төг
Түлхүүр үг : Нормон, Дармон, Мөхлөг, Шахмал, Эмийн технологи, Ханиадны эм, Уламжлалт эм
Үр дүн
1. Төслийн үр дүнг хүлээлгэн өгч төслийг хаах тухай Эрдмийн зөвлөлийн протоколыг Хавсралт 28-аас харна уу. Тайлангийн 109-р хуудаснаас харна уу. COVID-19 цар тахалын нөхцөл байдалтай холбоотой тус эмийн ҮФӨ төслийг хэлэлцүүлэх, батлуулах, МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх ажил төлөвлөсөн хугацаанаас хойшлогдсон боловч 2022 оны 2-р сарын 14-ны өдөр МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. 2022 оны 3-р сард 10000 пакет буюу №10-тай 1000 хайрцаг Нормон мөхлөг эмийг үйлдвэрлэгчид шилжүүлэх бэлтгэл ажил болгон үйлдвэрлэсэн /Зураг 1/. Тайлангийн 27,84-р хуудаснаас харна уу. Нормон мөхлөг эмийг ШУТСангийн үзэсгэлэнгийн танхимд байршуулсан. Нормон мөхлөг эмийн хэрэглэх зааврыг журмын дагуу боловсруулж ЭМЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг ЭЭХХЗГ-ын Эм судлалын салбар комиссын 2021 оны 09 сарын 09-ны өдрийн хурлаар батлуулав /Хавсралт 12/. Тайлангийн 69-р хуудаснаас харна уу.
2. Дармон шахмал эмийг 2021 оны 5-р сарын 28-нд МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлж 2021 оны 6-р сард Монос фарм ХХК-д Технологи шилжүүлэлт хийж, технологи болон шинжилгээний процессийн баталгаажилт /Хавсралт 22/ -ыг хийж үйлдвэрлэгчид шилжүүлэн /Зураг 2/ МУ-ын эмийн зах зээлд худалдаанд гаргасан тухай үр дүнг тайлангийн 27,85,91-р хуудаснаас харна уу. Дармон шахмал эмийг ШУТСангийн үзэсгэлэнгийн танхимд байршуулсан. Дармон шахмал эмийн хэрэглэх зааврыг журмын дагуу боловсруулж ЭМЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг ЭЭХХЗГ-ын Эм судлалын салбар комиссын 2021 оны 12 сарын 02 хурлаар батлуулав /Хавсралт 13/. Тайлангийн 72-р хуудаснаас харна уу. Процессын баталгаажилтын протокол, тайлан, мэдээлэл зэрэг нь тус байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт тул бүрэн оруулах боломжгүй.
3. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөх тухай Эрдмийн зөвлөлийн протоколыг Хавсралт 28-аас харна уу. Тайлангийн 109-р хуудаснаас харна уу. ЭМЯ-ны Хүний эмийн фармакопейн хороогоор 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн хурлаар Нормон мөхлөг эм (Норов-7 уламжлалт эм) –ийн ҮФӨ төслийг хэлэлцүүлэн ҮФӨ 0435-2021 дугаар өгч, 2021 оны 4-р сарын 13-ны өдрийн хурлаар Дармон (Дарву-5) шахмал эмийн ҮФӨ төслийг хэлэлцүүлэн ҮФӨ 0406-2021 дугаар өгч тус тус баталсан /Хавсралт 16,17/ ба тайлангийн 80-83 –р хуудаснаас харна уу. Энэхүү 2 эмэнд агуулагдах үндсэн үйлчлэгч бодисын тоо хэмжээг тодорхойлох шинжилгээний аргын баталгаажилтыг хийсэн /Хавсралт 3,4,5,6,7/. Тайлангийн 39-50–р хуудаснаас харна уу. Нормон мөхлөг эм болон Дармон шахмал эмийн чанарыг ЭМЯ-ны ажлын албатай гэрээтэй, магадлан итгэмжлэгдсэн хөндлөнгийн эм шинжилгээний лабораториар үнэлүүлсэн бөгөөд шаардлага хангасан /Хавсралт 10,11/. Тайлангийн 57-68–р хуудаснаас харна уу. ҮФӨ болон аргын баталгаажилт нь тус байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт тул бүрэн оруулах боломжгүй.
4. Дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл 4, илтгэл 4- ийг нийтлүүлсэн. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл хэлэлцүүлсэн. Тайлангийн 114–р хуудаснаас харна уу /Хавсралт 29/.
5. Нормон мөхлөг эмийн найрлага хүснэгт 7-д, Дармон шахмал эмийн найрлага хүснэгт 8-д заасантай тохирно. Тайлангийн 32–р хуудаснаас харна уу. “Норов-7” нийлмэл хуурай хандны байгууллагын стандарт. DRI-CS-03-2021 болон Чацаргана” жимсний хатаасан шахдасны байгууллагын стандарт.DRI-CS-04-2021-ыг тус тус боловсруулж, батлав /Хавсралт 1,2/. Тайлангийн 35-37–р хуудаснаас харна уу. Нормон мөхлөг эм болон Дармон шахмал эмийн тогтвортой чанарын судалгааг 24 сарын турш хийсэн ба үр дүнг тайлангийн 51, 54-р хуудаснаас харна уу /Хавсралт 8,9/. Патент авав: Эмийн ургамлуудын хандыг мөхлөгжүүлэх арга, эмийн найрлага Улсын бүртгэлийн дугаар:10-0005079; Мэдүүлгийн бүртгэлийн дугаар:10-2020-0006649.Жимс, ургамлын хольцтой шахмал эм бэлтгэх арга, эмийн найрлага. Мэдүүлгийн бүртгэлийн дугаар:10-2020-0006652. Байгууллагын стандарт нь тус байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт тул бүрэн оруулах боломжгүй.
6. Монос фарм ХХК-ын Чанарын баталгаажилтын албанаас Нормон мөхлөг эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг журмын дагуу боловсруулж ҮАЖ 033/ ҮАЗ 003 –М/013-01/2022 –дугаар өгч батлав /Хавсралт 14/. Тайлангийн 74-р хуудаснаас харна уу. Монос фарм ХХК-ын Чанарын баталгаажилтын албанаас Дармон шахмал эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг журмын дагуу боловсруулж ҮАЖ 033/ ҮАЗ 003 - Ша/055-01/2021-дугаар өгч батлав /Хавсралт 15/. Тайлангийн 75-р хуудаснаас харна уу. Технологийн заавар нь тус байгууллагын нууцын зэрэглэлтэй баримт тул бүрэн оруулах боломжгүй. МУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэх ажлыг Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журмын дагуу хийж Нормон мөхлөг эм L20220314TO08165 дугаартай, Дармон (Дарву-5) шахмал эм L20210528RO07951 /Хавсралт 18,19/ дугаартай бүртгэлийн гэрчилгээг тус тус авсан. Тайлангийн 84, 85–р хуудаснаас харна уу. Эм, эмнэлгийн хэгсэлийн тухай хуульд заасны дагуу энэхүү 2 эмийн анхдагч болон хоёрдогч савлагааны эхийг бэлтгэж батлуулав /Хавсралт 20,21/. Тайлангийн 87,89–р хуудаснаас харна уу. Нормон мөхлөг эм болон Дармон шахмал эмийг олон нийтэд зориулсан таниулах хуудас хийсэн бөгөөд Хавсралт 23-оос харна уу. Тайлангийн 102-103–р хуудаснаас харна уу.ЭМЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг ЭЭХХЗГ-ын эмийн бүртгэл мэдээллийн http://licemed.mohs.mn/ сайтад Дармон шахмал эмийг бүртгүүлсэн нь хэрэглэгч хэдийд ч хаанаас ч цахим орчинд тухай бүтээгдэхүүний хэрэглэх заавартай танилцаж мэдлээлэл авах боломжтой юм /Хавсралт 24/. Тайлангийн 104–р хуудаснаас харна уу.2021 оны 7-р сараас өнөөдрийг хүртэл Дармон шахмал эмийг 40000 гаруй хайрцагыг Монгол улсын эмийн зах зээлд нийлүүлэгдээд байна. Хэрэглэгчид онлайноор захиалж хүргүүлж авах боломжтой байна /Хавсралт 25/. Тайлангийн 105–р хуудаснаас харна уу. https://emonos.mn/product/37265 2021 оны 6-р сарын 21-ний өдөр Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 67/А/268 болон А/387/99 дүгээр тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд 160 мянган төгрөгийн эмчилгээний багц олгох тухай шийдвэрлэсэн. Энэхүү багцад Дармон шахмал эм орсон нь энэхүү төслийн ач холбогдол, бодит үр дүнг харуулж байна /Хавсралт 26/. Тайлангийн 106–р хуудаснаас харна уу. https://www.montsame.mn/mn/read/286895 Түүнчлэн эмч, эм зүйч, хэрэглэгчидэд таниулах, сургалт мэдээллээр хангах ажил хийгдэж байгаа бөгөөд үргэлжилж байна /Хавсралт 27/. Тайлангийн 107–р хуудаснаас харна уу