Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дэвшилтэт
Хугацаа: 2008-2012
Санхүүжилт: 230300.00 мян.төг
Түлхүүр үг : эксплант, өсгөвөр, каллус, ургамаланцар, нахиа, үр хөврөл, үрийн тал, меристем
Үр дүн
1. Нэн эрт болцтой,нутгийн гаралтай, ургацын потенциал өндөртэй, дахин боловсруулалтын чиглэлийн, өвчинд тэсвэртэй шинж бүхий шилдэг 10 сортыг меристем өсгөврөөс бичил ургамал болгон ургуулж in vitro цуглуулга бүрдүүлсэн. 400 ш бичил ургамал нь цаашид үр үржүүлэг, селекцийн эх материал болон ашиглагдах боломжтой боллоо.
2. Нутгийн ховор төрөл болон манай оронд нутагшсан , фитонцидийн агууламж өндөртэй 4 төрлийн сонгинолог ургамлыг каллус, нахиа хэлбэрээр in vitro нөхцөлд өсгөвөрлөн хадгалж цуглуулгын сан бий болгов. Сонгины 6 сортын 153ш бичил ургамал эх материал болон хадгалагдаж байна.
Монос, буйлс, голт бор, тэхийн шээгийн тарималжуулж, шинээр нутагшуулсан сортуудын дээжийг нахианы өсгөвөр хэлбэрээр in vitro нөхцөлд 3 сар хадгалаад дахин тэжээлт орчинд шилжүүлэн суулгах шаардлага гарч байна.
3. Эрт цэцэглэдэг, хүйтэнд тэсвэртэй шинэ таримал болох хөх далан хальс, , тасралтгүй жимсэлдэг гүзээлзгэнэ, амин дэмээр баялаг интоорын сорт дээжүүдийн үр хөврөл, нахианы өсгөвөрөөр in vitro цуглуулга байгуулав. Жимс, жимсгэний 3 таримлын 9 сортын 810 бичил ургамал таримлын генийн санд хадгалагдаж байна.
4. Төмс, Интоор, Хөх далан хальс, Сонгинолог болон , зарим төрлийн чимэглэлийн ургамаланцрыг in vitro нөхцөлд өсгөвөрлөж хадгалах аргачлал боловсруулж баталгаажуулсан.