Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нанофугицид гарган авах болон үйлдвэрлэх, хэрэглэх технологийг боловсруулах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Дэвшилтэт

Хугацаа: 2008-2011

Санхүүжилт: 113100.00 мян.төг

Түлхүүр үг : Нано мөнгө, фунгицид, үр ариутгал, имидазол

Үр дүн

Урвалж, түүхий эдийн сонголт: Метал мөнгө, зэс, азот мөнгөний давс, Дөрөвдөгч аммоны нэгдлийн давснууд, HFILs ба HFCSs-ийн гадаргуун идэвхт бодисуудыг судалгаанд ашигласан.Дээрхи бодисуудын сонголтын гол үзүүлэлт бол усан орчинд бэлтгэсэн бодисуудтай харьцуулахад органик уусгагчаар нийлэгжүүлсэн комплекс нэгдлүүд харьцангуй өндөр концентрацитай, урьдчилан тодорхойлсон хэмжээ, хэлбэр, сайжруулсан моно дисперс хэлбэртэй байна. Ийм учраас эхлээд моно, дигидроксил функциональ ионы шингэн, катионы гадаргууг бэлтгэснээр мөнгөний нано ширхэглэгт бэлдмэлийг усанд хялбар уусгаж нөхцөлийг бүрдүүлсэн болно.
HFILs ба HFCSs-ийн гадаргуун идэвхт бодисуудыг ашигласнаар нано бүтэцэт металл мөнгө, зэсийн нэгдлүүдийн тогтворжилтыг үр ашигтай болгохын тулд цагираган бүтцийг өөрчлөх, катионууд болон анионууд дахь орлуулах бүлгүүдийг өөр өөрөөр тохируулах боломжтой юм. Ялангуяа анионууд нь нано үүсгэгчийг үүсгэх, тогтвортой болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд анионы гадаргуугийн хэмжээнээс шалтгаалан суурь болдог. Үүнтэй ижил зарчмаар бид нано биет үүсэх болон тогтворжуулахад хэрэглэгддэг сонгомол урвалжууд бүхий функционалуудыг агуулсан HFILs ба HFCSs-ийг хэрэглэхээр сонголт хийсэн. Энэхүү судалгаанд бид шингэрүүлсэн моно, дигидрикс функциональ ILs, катионы гадаргуугийн холимог ашиглан нано мөнгөний биетүүдийг гарган авсан. Эдгээр изотопууд болон гадаргуу нь нэгээс хоёр алкохол бүлэг, урт гинжин хэлхээний бүтэцтэй байхаар хийгдсэн. Нано фунгицид гарган авах судалгаанд бид шинэ ионы шингэн, катионын гадаргуун идэвхитэй бодис, нано мөнгөний ширхэглэгт бодисын хувилбарыг сонгон ашиглаж гарган авч, нянгийн эсрэг үйлчилгээг судалсан.
Туршилтанд дөрвөн өөр төрлийн имидазолийн давс (спирт, ионы шингэн ба гадаргуугийн) ашиглаж, урвалуудыг явуулсан.
Туршилтанд дөрвөн өөр төрлийн имидазолийн давс (спирт, ионы шингэн ба гадаргуугийн) цуврал материал ашигласан.
А цуврал: 1-алкил-3-гидроксиэтилимидозолын бромид, 1-алкил-3 (2',3'-дигидроксипропил )имидазолийн хлорид;
В цуврал: 1-алкил-2-метил-3-гидроксиэтил имидазолын хлоридууд.
Тэдгээрийн бүтцийг тайлангийн 1-р зурагт үзүүлэв. Эдгээр спиртийн ионуудын гадаргуугийн нэгдлүүдийн хувьд бид 1-алкилимидазол, 2-метилимидазол, 2-хлорэтанол, 1-хлор-2, 3-пропанол хэрэглэж, хоёр үе шатаар бэлтгэсэн.
Бид туршилтын эцэст гадаргуугийн химийн бүтцийн нөлөөг тогтоохын тулд карбоны тоонуудаа өөрчилснөөр төрөл бүрийн катионууд дээр сууриласан таван төрлийн бодисыг бэлтгэн гаргасан.
Катионууд дээр сууриласан шинэ бодисуудыг гарган авах аргын хувьд урт гинжин хэлхээт давс нь бага хайлах хэмд талст хатуу бодис, богино гинжин хэлхээт давс нь орчны хэмд шингэн байдаг. Иймд имидазолыг натри, натрийн этаноатаар задлах замаар этилийн спирт, ацетонитрилын алкилацид шилжүүлэн гаргаж авсан. 1-алклимидазолийн деривативыг нэгтгэсэн метанол буюу ацетонитрилын уусмалаар шингэн бодисыг хүчтэй шүлтлэг, дунд зэргийн өндөр буцлах цэг, имидазолийн давсны уусмалын хэвийн байдалд сонгосон уусгагчаар явуулсан.
Туршилтаар гарган авсан дөрөвдөгч аммоны 1-алкил-3-гидроксиэтил-имидозолийн нэгдлээр бэлтгэсэн нано мөнгөний бэлдмэлийг дараах бодисуудтай харьцуулан туршсан: (A),1-гидроксиэтил-3-тетрадецилимидазолын бромид(C14HEtImBr, 1a/1-(2',3'-дигидрокси)пропил-3-тетрадецил имидазолын хлорид (C14diHPrImCl, 2a);(B),1-гидроксиэтил-2-метил-3-додецил имидозолын хлорид (C12HEtMeIm, 3a);1-гидроксиэтил-2-метил-3-тетрадецилимидазолийн хлорид (C14HEtMeImCl, 3б), 1-гексадецил-3-гидроксиэтил-2-метил имидазолийн хлорид (C16HEtMeImCl, 3c) дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгө
Эдгээр бүх имидазолийн хлорид ба бромидууд нь имидазолийн цагирагийн 1 ба 3 байрлал дахь 1 ба 2 байрлалд 2 гидропоб алкил орлуулагч бүхий өндөр идэвхтэй бодисууд юм.
HFILs ба гадаргуугийн идэвхт бодисуудын бактер, мөөгөнцөрийн эсрэг идэвхийг шалгах туршилтыг өмнөх судалгаан дээр үндэслэн μg/mL-д илэрхийлсэн хамгийн бага концентраци (MIC) -аар хэмжсэн.
Эдгээр дөрөвдөгч аммоны давсуудаар тогтворжуулсан мөнгөний нано бэлдмэлийг грам эерэг, грам сөрөг нянгууд болон мөөгөнцөрт үйлчлэх идэвхийг 24 цагийн дараах үр дүнгээр шалгахад 3c) дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгө хувилбарт хамгийн үр дүнтэй, нянгийн эсрэг идэвх сайтай болохыг нотлон харуулсан.
Дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгө 3c) хувилбарт Электроны дифракци (1) ба TEM (2) нано мөнгөний ширхэглэг хэсгүүдийн зураг, гистограмм (C16HEtMeImCl, 10 nm урттай. Төслийн тайлан зураг /3 /
HFIL-ийн гадаргуун идэвхт бодисоор тогтворжуулсан нано мөнгө /Ag nanoparticles/ фунгицидийн ширхэглэг нь TEM микроскопын шинжилгээгээр бараг бөөрөнхий хэлбэртэй нано хэсгүүдийн төлөөлөх сонголт болж байна. Төслийн тайлан зураг 4.
Дээрхи гистограмм-д мөнгөний нано мөхлөгүүд нь нэгэн жигд, дунджаар 4.5 нм (C12HEtMeIm, 3a), 2.2 нм (C16HEtMeImCl,3c), ширхэглэгтэй байсан ба нано ширхэглэгүүдийн дундаж хэмжээ өөр хоорондоо 0.2 нм- 0.5 нм-ээр ялгаатай нарийн хэмжээс үүсгэсэн нь нэгэн жигд сайн чанарын “Нано материал” үүссэн байгааг нотлож байна.
Энэ судалгааны үр дүнг нотлох гол шалгуур үзүүлэлт бол “ International journal of Molecular Sciences” сэтгүүлийн 2008оны 9-дугаарт 807-820-р хуудаст хэвлэгдсэн “Synthesis of Silver Nanoparticles Using Hydroxyl Functionalized Ionic Liquids and Their Antimicrobial Activity” эрдэм шинжилгээний өгүүлэл тухайн сэтгүүлийн 2012 оны “West Paper Award” шагнал хүртсэн амжилт харуулж байна.
- Манай оронд өргөн тариалагдаж байгаа буудайн Дархан-34, Дархан-74, Халх гол-1 сортуудын үрийн ариутгалд шинэ төрлийн нано фунгицидийн үйлчлэх идэвхийг шалгаж, үнэлгээ өгөхдөө дараах 2 бодисыг ашиглав.
-Монхимо ЭШТТөвийн “Нано фунгицид” гарган авах туршилтын үр дүнд хамгийн сайн тогтворжилттой шалгарсан 3c хувилбарын дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгөний бэлдмэлийг үр ариутгалд туршихаар сонгон шалгаруулав.
- Харьцуулан судлах зорилгоор манай улсын буудайн үрийн ариутгалд хамгийн өргөн хэрэглэгдэж буй Тебутин нэрийн нанофунгицидийг сонгон авлаа.
-Буудайн Дархан 74, Дархан 34, Халх гол -1 сортуудын үрийг чийглэг орчинд тавьж гадаргуу дээр нь ургасан мөөгөнцөрийн мицелиэс авч тэжээлт орчинд өсгөвөрлөн Alternaria, Penicillium, Fusarium, Bipolaris гэсэн ургамалд өвчин дөрвөн төрлийн үүсгэдэг мөөгөнцөрүүдийг ялган авч ашиглав.
Буудайн үрийн халдварыг сорт тус бүрээр тооцож үзэхэд Fusarium –ийн төрлийн мөөгөнцөрийн халдвар Дархан 34 сортын үрэнд их буюу 13.0 %, харин Халх гол-1 сортын үрэнд бага буюу 11% байв. Alternaria –ийн төрлийн мөөгөнцрийн халдвар Халх гол 1 сортын үрэнд бага буюу 9,5 % байсан бол Penicillium Дархан 34 сортын үрэнд 15% -ийн тархалттай байсан нь бусад төрлийн мөөгөнцөртэй харьцуулахад хамгийн их байгаа нь ажиглагдсан.
Буудайн үрийг нанофунгицидийн 1-100ppm хоорондох 8 тунгийн хувилбараар үйлчлэхэд дараах үр дүн гарлаа. Үүнд:
-Үрийн соёололтод үзүүлсэн нөлөө:
үрийн соёололтын урт 2,35-3,36, хяналт хувилбарт үрийн соёололт 1,62 см, Тебутин фунгицидээр үйлчилсэн үрийн соёололт 2,57 см байсан дүнгээс харахад нанофунгицид нь үрийн соёололтыг дэмжиж байна.
-Буудайн хатуу харууны үүсгэгчид үзүүлсэн нөлөө:
Нано мөнгөний фунгицидийн 1-100ppm- т тунгийн хувилбарт буудайн хатуу харуу өвчний хөгжлийг 2,7-68%-аар бууруулсан. Харин тебутин фунгицид өвчний хөгжлийг 30,5%-аар бууруулсан байна. Наномөнгөөр үйлчилсэн буудайн үрийн өвчний хөгжил 100ppm-д хамгийн бага байгаа тул энэ үр дүнг тебутин фунгиицидээр үйлчилсэн дүнтэй харьцуулахад нанофунгицидийн өвчний хөгжлийг дарангуйлах идэвхи 38,8%-аар илүү байлаа .
Энэ судалгаагаар Монхимо ЭШТТөвийн гарган авсан “Нано фунгицид” таримлын үр ариутгалд хэрэглэхэд өвчин үүсгэгчийн эсрэг сайн үйлчлэлтэй, хэрэглэх тун багатай, усанд сайн уусдаг бодис болохыг нотолсон. Судалгааны явцад тухайн бодисыг ашиглах үед үнэр багатай, хүний арьс салст, амьсгалын замыг цочроох байдал ажиглагдаагүй нь цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой болох нь харагдсан.
Нано фунгицидийг 1тн үр ариутгалд хэрэглэх ажлын уусмал бэлтгэхэд 50-100мл / 10-12л усанд найруулж хэрэглэхдээ ажлын уусмалыг гар шүршигч автмакс болон үр ариутгах техник ашиглан гүйцэтгэнэ.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Доржнамжил Дэмбэрэлнямба Нано фунгицид 1 төрөл: “Ариун” Дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгөний бэлдмэл 2011 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Доржнамжил Дэмбэрэлнямба Нано фунгицид 1 төрөл: “Ариун” Дөрөвдөгч аммоны давсаар тогтворжуулсан Ag нано мөнгөний бэлдмэл 2011 Дэлгэрэнгүй
2 Доржнамжил Дэмбэрэлнямба Нано инсектицид 5 төрөл: “Децимон”, “Каратокс”, “Сумипланта”, “Кинтар”, “Тарацид” 2011 Дэлгэрэнгүй
3 Доржнамжил Дэмбэрэлнямба Нано гербицид: 3 төрөл: “Монметрибузин”, “Грамат”, “Монсупер 7.5 2011 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Нано пестицид / фунгицид, инсектицид, гербицид / гарган авах шинэ материалын лабораторын тоног төхөөрөмж, хутгагч, гомогенизатор, урвал явуулах нерж тогоо, ган торх, лабораторын жин, жижиг хэрэгсэл 2011 Дэлгэрэнгүй
2 Үр ариутгалын болон хор, гербицид бодис цацах туршилтын автомашин, 1тн усны банктай, усан манан үүсгэх болон 30м зайнд шүршиж услах 2 төрлийн цацагч хошуутай. 2011 Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Нано фунгицид гарган авах, үйлдвэрлэх 2009 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Ариун” Нано фунгицид хэрэглэх зөвлөмж 2011 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Ариун” Нано фунгицид хэрэглэх заавар 2011 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Имидазол ба пирролидиноны дөрөвдэгч аммоны давсуудыг гарган авах арга 2010 Дэлгэрэнгүй
2 Нано мөнгөний бэлдмэлийг гарган авах арга 2010 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Synthesis of Silver Nanoparticles Using Hydroxyl Functionalized Ionic Liquids and Their Antimicrobial Activity” 2008 Дэлгэрэнгүй
2 Synthesis of pyrazole substituted methyl pheophorbide-a derivatives and their preliminary in vitrocell viabilities 2008 Дэлгэрэнгүй
3 “Ionic Liquid-Based Chlorins and Type III Mechanism of Photodynamic Therapy (PDT)” 2014 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”A new One Phase Syntesis of Silver Nanoballs via Self Regulated Reductant-Hydroxylated Ionic Liquids and their Antimicrobial Activity” 2007 Дэлгэрэнгүй
2 “Silver Nanoparticles with Hydroxylated Ionic Liquids Exhibiting Antimicrobial Properties” 2007 Дэлгэрэнгүй
3 "Нано гербицид туршсан дүн” 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”A new One Phase Syntesis of Silver Nanoballs via Self Regulated Reductant-Hydroxylated Ionic Liquids and their Antimicrobial Activity” 2007 Дэлгэрэнгүй
2 “Synthesis of Silver Nanoparticles Using Hydroxyl Functionalized Ionic Liquids and Their Antimicrobial Activity” 2008 Дэлгэрэнгүй
3 “Preparation and Application of some micro emulsion insecticides” 2010 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”A new One Phase Syntesis of Silver Nanoballs via Self Regulated Reductant-Hydroxylated Ionic Liquids and their Antimicrobial Activity” 2007 Дэлгэрэнгүй
2 “Synthesis of Silver Nanoparticles Using Hydroxyl Functionalized Ionic Liquids and Their Antimicrobial Activity” 2008 Дэлгэрэнгүй
3 “ Ионы шингэнээр нийлэгжүүлсэн нано мөнгөний шинж чанар ба микробын эсрэг үйлчилгээ” 2008 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Имидазол ба пирролидиноны дөрөвдэгч аммоны давсуудыг гарган авах арга 2011 Дэлгэрэнгүй
2 Нано мөнгө гарган авах арга 2011 Дэлгэрэнгүй
3 Нано фунгицидийг таримал ургамлын үр ариутгалд хэрэглэх арга 2011 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД