Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дэвшилтэт
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 493500.00 мян.төг
Түлхүүр үг : Нанофотокатализ, нанофотоэлектрохими, дамжуулагч шилэн тунгалаг оксид, электрод, оптик электроник төхөөрөмж
Үр дүн
1. Тодорхойлж, шинж чанарыг спектрофотометрийн болон норголтын өнцөг хэмжигч багажийн тусламжтайгаар тодорхойлсон судалгааны үр дүнг бичиж эмхэтгэсэн. Энэ ажлаараа аргачлал боловсруулсан.
2. Гарган авсан тунгалаг дамжуулагч электродын фотокаталитик шинж чанарыг тодорхойлж, усан дахь хром (VI) ионы агууллагыг бууруулахад хэрэглэх боломжийг электрохимийн болон спектрофотометрийн аргуудаар харьцуулан судалсан.
3. Титаны оксидын нимгэн үеийн бактерийн эсрэг үйлчилгээг атомын хүчний микроскопын тусламжтайгаар судалж, гарсан үр дүнг эмхэтгэсэн.
4. Титаны оксидыг анод болгон шинэ төрлийн нарны зайн үүсгүүрт хэрэглэх, энэхүү фотоанодыг гарган авах, түүний шинж чанарыг судалж үр дүнг нэгтгэсэн.
Тунгалаг тунгалаг дамжуулагч оксидын гадаргуу дээр өөрөө эрэмбэлэгдэх моно үеийг суулгаж шинж чанарыг нь сайжруулах судалгааны нэгэн шинэ чиглэлийг гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн нь энэ төслийн бас нэгэн ололт болно.