Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Анагаах ухаан, мал эмнэлгийн зориулалттай болон бусад ашигтай бичил биетний болон хүнс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний технологийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Дэвшилтэт

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 380700.00 мян.төг

Түлхүүр үг : Пробиотик, нян, хурга, БАД, элэгний өвчин, эмгэг төрүүлэгчид

Үр дүн

1. Судалгааны дүнд гарган авсан сүүн хүчлийн бактерийн LBO2, LBO5, LBO51, LBY3 дугаартай өсгөврүүд нь эмгэг төрүүлэгч E.coli 018; 0.26; 035; 0.41 савханцруудын ургалтыг саатуулах чадвараар бусад өсгөврөөс илүү байв. Хүчил ялгаруулах идэвхийн хувьд дээрх өсгөврүүд тэжээлийн орчны pH 0 цагт 7.0 орчимд хэлбэлзэж байсныг 3.0-4.0 орчим болгон бууруулж байлаа. Ургалтын эрчим нь нийт өсгөврүүдийн хувьд 24 цагтаа хамгийн өндөр байсан юм. Тухайлбал LBO2 омог 2.2х108 CFU/g, LBO5 омог 1.9х108 CFU/g, LBY3 омог 2.2х108 CFU/g-т хүргэж байгаад цаашид аажиж буурч байв. Лабораторийн нөхцөлд дасгасан, сүүн хүчлийн нутгийн омог нь антогонист болон адгезив идэвхтэй байна. Нутгийн омгууд нь Пробиотик бүтээгдэхүүнд тавигдах тодорхой шаардлагуудыг хангасан Laсtobacillus Reuteri LBO5, патентын эрх авав /Гэрчилгээ 3542/.
2. Судалгаанд ашигласан биологийн идэвхтэй сүүн хүчлийн нянгийн нутгийн омгууд нь манай оронд өргөн тархсан Хүний хордлогот салмонеллийн халдвар үүсгэгчийн хоруу чанартай нутгийн омгуудад сөрөг нөлөөлөх шинж чанартайг илрүүлэхийн хамт тэдгээрийн идэвх нь эстэй сүпернатантуудад гол төлөв илүү байх хандлагатайг тогтоов. Ялангуяа Lactobacillus LBO2 өсгөврийн эс , болон эсээс ялгарч байгаа бодис солилцооны бүтээгдэхүүний аль аль нь салмонелла төрлийн нянгуудын өсөлтийг дарангуйлж байв.Түүнчлэн элэгний үрэвслийн үе дэх нян хямралыг засан сэргээхэд эерэг нөлөө үзүүлэв. Эдгээрт тулгуурлан уул бүтээгдэхүүнийг капсул болон хуруувчин хэлбэрээр савлах загварыг нэвтрүүлэв.
3. Гэдэсний нян хямралтай болон ходоод гэдэсний замын төрөл бүрийн өвчний эмчилгээний дараах үед Сүүн хүчлийн нян агуулсан Лактобактерин СТХ пробиотикийг хэрэглэснээр өвчтөний ядрал сульдлын хам шинж 98 %, шархлах хам шинж 23 %, өтгөн хатах хам шинж 74 %, хэвлийгээр өвдөх хам шинж 12 %, цусархагшилын хам шинж 20 %, биж хам шинж 89 %-иар тус тус бууруулах боломжтой байна. Энэхүү пробиотик бэлдмэлийг ОХУ-ын лактобактери бэлдмэлтэй элэгний цирроз оноштой өвчтөнүүдэд хэрэглэж харьцуулан үзэхэд гэдэсний нян хямралд үзүүлэх нөлөө нь эх орны пробиотик бэлдмэл илүү байлаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ашиглах боломжтой нутгийн омог болох Lactobacillus Acidophilus LB3 омгийг паспортжуулж, стандартыг батлуулав / MNS 6181/.
Лактобактерин СТХ -г хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр ашиглах эрх зүйн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулав./ Гэрчилгээ дугаар № 70, 71/

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Lactobacillus Reuteri LB O 5 омгийн паспорт 2010 Дэлгэрэнгүй
2 Ширчин Дэмбэрэл Lactobacillus Acidophilus LB3 омгийн паспорт 2010 Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл “Лактобактерин СТӨ” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 2010 Дэлгэрэнгүй
2 Ширчин Дэмбэрэл ”Лактобактерин СТХ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” 2010 Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Ферментёрууд Дэлгэрэнгүй
2 Ширчин Дэмбэрэл Өндөр даралтын уур үүсгэгч 2009 Дэлгэрэнгүй
3 Ширчин Дэмбэрэл Тараг, цөцгий савлагч 2009 Дэлгэрэнгүй
4 Ширчин Дэмбэрэл Нунтаглагч 2009 Дэлгэрэнгүй
5 Ширчин Дэмбэрэл Нунтаг савлагч 2009 Дэлгэрэнгүй
6 Ширчин Дэмбэрэл Хатаагч 2009 Дэлгэрэнгүй
7 Ширчин Дэмбэрэл Шингэн сүү ялгагч 2009 Дэлгэрэнгүй
8 Ширчин Дэмбэрэл Ариутгагч танкер 2010 Дэлгэрэнгүй
9 Ширчин Дэмбэрэл Хөргүүр танкер 2010 Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Mонгол тарагнаас ялгасан Сүүн хүчлийн нянгийн нутгийн омгийн цэвэр өсгөвөр Lactobacillus Acidophillus LB3 2010 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Lactobacillus Reuteri LBO5 омог 2008 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний гэрчилгээ 2010 Дэлгэрэнгүй
2 Ширчин Дэмбэрэл Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний гэрчилгээ 2010 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Therapeutic and Preventive Benefits of traditional fermented milk product’ s in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
2 Ширчин Дэмбэрэл, Koichi Watanabe Exploring beneficial Lactic Acid Bacteria and Yeasts strains from Airag and Tarag traditional fermented milk products by nomad s in Mongolia 2008 Дэлгэрэнгүй
3 T. Batzorig Therapeutic and preven-tive use of “Lactobacterin STH” in young animals, 2008 Дэлгэрэнгүй
4 Koichi Watanabe Bifidobacterium mongolense sp.nov from “airag” a traditional fermented mare ‘s milk product from mongolia 2009 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Монголын уламжлалт аргаар исгэсэн айраг, тарагны зарим микро-флорыг судалсан дүн 2008 Дэлгэрэнгүй
2 Ж.Дүгэрсүрэн Хүнсний пробиотикийн хэрэглээний чиг, хандлагууд 2009 Дэлгэрэнгүй
3 Ж.Дүгэрсүрэн Сүүн хүчлийн нянгийн гаралтай пробиотикийн судалгаа 2009 Дэлгэрэнгүй
4 Ж.Дүгэрсүрэн Нялх хурганы ходоодны тэжээл боловсруулах үйлдлийн зарим үзүүлэлтийн хөдлөл зүйд лактобактерины пастын нөлөөг судалсан нь 2009 Дэлгэрэнгүй
5 Ж.Дүгэрсүрэн Пробиотикт ашигласан сүүн хүчлийн нянгийн нутгийн омгуудын судалгаа 2010 Дэлгэрэнгүй
6 Ө.Агиймаа, Н.Бира, Ж.Дүгэрсүрэн Элэгний циррозын үеийн гэдэсний нян хямралыг пробиотикоор эмчилсэн дүн 2010 Дэлгэрэнгүй
7 Ж.Дүгэрсүрэн Пробиотикийн хэрэглээ эрүүл мэндэд тустай 2010 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ширчин Дэмбэрэл Use of LAB probiotics in animal husbandry Mongolia 2009 Дэлгэрэнгүй
2 Ж. Дүгэрсүрэн Use of LAB probiotics on farm animals 2009 Дэлгэрэнгүй
3 Ширчин Дэмбэрэл Effects of Lactobacillus Plantarum LBO 78 on the formation of ammonia in lamb rumen 2010 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Жамъян Дүгэрсүрэн “Лактобактерин СТӨ” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 2008 Дэлгэрэнгүй
2 Жамъян Дүгэрсүрэн “Лактобактерин СТХ” хүнсний нэмэлт бүтээгдэхүүн 2008 Дэлгэрэнгүй
3 Жамъян Дүгэрсүрэн Монгол тарагнаас ялгасан Сүүн хүчлийн нянгийн нутгийн омгийн цэвэр өсгөвөр Lactobacillus.Acidophillus LB3 2010 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД