Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дэвшилтэт
Хугацаа: 2009-2013
Санхүүжилт: 198400.00 мян.төг
Түлхүүр үг : цөм сүрэг, охин төлөг, зуд, маллагаа, тэжээл
Үр дүн
Өнгөрсөн 2008- онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үржүүлж байгаа цэвэр Ерөө хуц 32 толгой байсан бол 2009 онд 39 толгой болж 18.7%-иар өссөн.Харин эм хонь 539 толгой байсан бол 558 толгой болж 3.5%, охин төлөг 211 байсан бол 335 толгой болж 58.7% -иар тус тус өссөн болно.Ашиг шимийн хувьд хаврын жингээр Ерөө хуц дунджаар 68.0кг ,эм хонь 50.5кг, охин төлөг 30.7кг байлаа.Ноосны гарц хуц 3.8кг, эм хонь 2.4кг, охин төлөг 2.2кг байна.Энэ онд10хуцан хурга сонгожээ.
•Сэлэнгэ аймгийн Орхон суманд үржүүлж буй Орхон үүлдрийн цэвэр 1142 хонь байгаагаас үржлийн хуц 39 толгой, шилмэл I ангийн эм хонь 221 толгой буюу нийт сүргийн 21.6%, II-III ангийн эм хонь 395 толгой буюу 53.3% -ийг эзлэж байгаа нь өнгөрсөн оноос хонины шилмэл хэсэг 5.7% нэмэгдсэн ахиц гарчээ. Мөн охин төлөг 336 байснаас шилмэл I ангийн хэсэг нийт сүргийн 11.5% болж байгаа нь үржлийн сүрэг сэлбэх малын чанар сайжирч байгаа юм. Орхон үүлдрийн хониноос 2009- 2010 онд 11 хуцан хургасонгож хэвшил хангасан 526 хурганд үзлэг хийжээ.
•Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Номунхан, Сэлэнгэ тариа ХК, Дархан-Уул аймгийн Айгор ХК, МААЭШХ-нд нийт Хангай үүлдрийн 124 үржлийн хуц байгаа бөгөөд энэ онд 20 гаруй хуцан хургаар сүргээ сэлбэжээ.Дээрхи аж ахйун нэгжүүд Хангай үүлдрийн 1600 гаруй охин төлөг, 6000 гаруй үржлийн эм хонь байгаа нь энэ хаврын ангилалтын урьдчилсан дүнгээр тогтоогджээ.
•Дархан- Уул аймгийн Хонгор сум дахь МААЭШХ-ийн сонгон үржүүлгийн төвийн Орхон, Ерөө, Хангай хонинд ангилалт үзлэг хийсэн дүнгээс үзэхэд 3 үүлдрийн нийт 542 хонь ангилалт үзлэгт хамрагдсанаас үржлийн цөм сүргийн 386, хэрэгцээний эр сувай 156 хонь байв. Энэ нь нийт сүргийн 71.3%, үржлийн мал, 28.7% нь эр сувай мал эзлэж бхйгаа юм.Үржлийн нийт 386 хониноос 30 буюу 7.7 % ньшилмэл, 64 буюу 16.6% нь I анги , 69 буюу 17.9% нь II анги, 165 буюу 42.7% нь III анги, 12 буюу 3.1% нь IY ангид орж 35 толгой буюу 9.1% нь заазлагдсан болно.Ийнхүү цаашид 351 хонь үржилд үлдсэн юм. Мөн Хонгор сум дахь “Айгор” ХХК- д үржүүлж буй 1950 толгой үржлийн хонинд үзлэг хийхэд Хангай үүлдрийн 1420, Тал нутгийн цагаан үүлдрийн 530 эм хонь , 2 үүлдрийн 400 толгой охин төлөг байлаа.Үржлийн бүгд 26 хуц байсны 2 нь Орхон, 24 нь Хангай үүлдрийн хуц байна.
•Нарийн, нарийвтар ноост хонины хагас суурин маллагааны технологи боловсруулах дааврын хүрээнд хонины өвөл, хаврын маллагаа, тэжээллэгийн горимыг судлах ажил хйигдэв.
•Нарийн, нарийвтар ноосны анги чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд жил бүр МААЭШХ-ийн сонгон үржүүлгийн төвийн 3 үүлдрийн 360 гаруй хонины 1.2 тн ноосонд бэлтгэлийн ангилалт хийж 90 гаруй хувийг I зэрэгт тушаасан болно.Шилмэл I ангийн хонины ноосны гарцыг үүлдэр тус бүрээр тодорхойлоход Хангай хуц – 6.7кг, эм хонь 4.0 кг, охин төлөг 3.07кг, Орхон хуц 6.6 кг, эм хонь 3.4 кг, охин төлөг 2.77 кг, Ерөө хуц 5.4 кг, эм хонь 2.67 кг, охин төлөг 2.2 кг дундаж гарцтай байна.
•Тэжээл бэлтгэлийг үйлдвэрийн аргад шилжүүлэх, цехийн эхлэл үүсгэх ажлын хүрээнд малын тэжээлийг боловсруулах зураг төслийг гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж тэжээлийн цехийг барьж дуусгаад одоо тоног төхөөрөмжийг бэлтгэж байна.
•Биотехнологийн судалгааны чиглэлээр 2009 онд Донор Хангай-2, Орхон-2, Ерөө- 2 бүгд 6 хуц сонгож үр хөлдөөх туршилт судалгаа хийж үүлдэр тус бүрийн 600 тун үр бүгд 1800 тун үр үйлдвэрлэв. Мөн үүлдэр тус бүрээс 10 бүгд 30 донор эм хонь сонгон малын удмын сангийн төвд авчирч хөврөл үйлдвэрлэх туршилт судалгаа явуулж нийтдээ 24 тун хөврөл үйлдвэрлэж 1600 тун үр гүн хөлдөөсөн болно.Мөн 2010 онд МААЭШХ- ийн сонгон үржүүлгийн төвийн 137 хонинд энэ онд Австралын меринос, цагаан суффольк, Дорсет үүлдрийн импортын гүн хөлдөөсөн үрээр зохионмол хээлтүүлэг хийх туршилт судалгааны ажлыг хийв.
•2010 онд урьд онуудад бүрэлдсэн аж ахуйн нэгжийг өргөтгөж, 300 хонины хашаа, тэжээлийн цехийн барилгыг өөрсдийн /хүрээлэн/ хүчээр барьж байгуулахын зэрэгцээ хээлтүүлэгийн өргөтгөх засвар хийж, хөврөл үйлдвэрлэх, хөлдөөх лабораторитой болов.
•Селекцийн төвийн нарийн, нарийвтар ноост үүлдрийн хэсгийн хонинд ангилалт явуулж тоо толгой угсаа чанарын судалгаа явуулахад хонины тоо 2009 оны түвшингээс буурч /51.0%/ аль ч үүлдэрүүдэд хурдасгасан нөхөн үйлдвэрлэл явуулах шаардлага гарч байна.хонины тоо урьд оноос 50 гаруй хувиар буурсан нь 2009 онд зуд нөлөөлсөн боловч тэжээлийн хангамж малчны ажиллагаа санаачлага дутсан нь илт байна.
Энэ нь нарийн, нарийвтар ноост хонины менежментийн асуудлыг зохих түвшинд хүргэх нь чухал байна.
•Бүсийн хүрээнд нарийн, нарийвтар ноост хонины үүлдэрлэг байдлыг ашиг шимийн баталгаажилт хийх хэсгийн судалгаагаар цэвэр үүлдрийн Хангай эм хонь 4973, хуц 77, Орхон эм хонь 2912, хуц 49, Ерөө эм хонь 3514, хуц 50, Талын нутгийн цагаан үүлдрийн эм хонь 437 байгаа нь бүсийн хэмжээнд үржлийн ажлыг нэгдсэн бодлоготой явуулбал сүргийн чанар тоо толгой богино хугацаан сайжрах ирээдүй байгаа нь харагдав.
•2009 онд хөврөл үйлдвэрлэх хөлдөөх сургалт, туршилт хийж 24 хөврөл үйлдвэрлэж, 1200 тун үр гүн хөлдөөж байсан бол 2010 онд 198 тун хөврөл үйлдвэрлэж, 2600 тун үр үйлдвэрлэж гүн хөлдөөсөн.
•Тэжээлийн нэр төрлийг олшруулах тэжээл үйлдвэрлэлийг бие дааж явуулах хүрээлэнгийн бодлогыг үндэс болгож, 20 га үр тариа, 10 га тэжээлийн олон нас ургамал тариалж 10тн тариа хураан авсан болно.
•Цаг агаарын хүндрэлтэй үед төлөлсөн эм хонийг тэжээж маллах туршилтыг 100 эм хонинд явуулж ажиглалт хийснээр, эм хонийг төлөлсний дараа 2-3 хоног хургатай нь хамт байлгаж, 200 гр хивэг, 1.5 кг өвс, давстай усаар услахжилбэгүй төлөлсөн хонинд шар будаа, хүүхдийн будааны цутан 300 гр- ыг өгч байхыг зөвлөжээ.
•Донор болсон тээгч хонины маллагаа тэжээллэгийн талаар туршилтыг анх удаа явуулж, маллах, тэжээх горимын хувилбарыг томъёлсон байна.