Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1970070056
Төслийн төрөл : Дэвшилтэт
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 188300.00 мян.төг
Түлхүүр үг : ялзмаг, бордоо, бактери, буудай, ургац, азот, уураг
Үр дүн
1. “Компост бордоог боловсруулах технологийн лаборатори” шинээр байгуулагдсан. Төслөөр лабораторийн багаж, тоногтөхөөрөмжүүд нийлүүлэгдэв. Үүнд: 2009 онд лиофилизатор, вакуум ууршуулагч, автоклав, ус нэрэгч. 2010 онд рН метр, тээрэм
2. Лабораторид боловсруулсан компост бордоонд тэжээлийн бодисын 7 үзүүлэлт, физик шинжийн 3 шинжийг тодорхойлов. Үүнд: ялзмаг 23-42%, органик бодис (ялзмагийн С) 13-24%, N 1.6-2.0%, Р 11-21%, К 38-41%, рН 7,44, С:N 8.1-12; шинжлэн тодорхойлов.
Лабораторид гаргасан компост бордооны нэгж орон зайн бүтэц 100-140 нано-микрон хэмжээтэй, нунтаг, усанд сайн уусдаг.лиофилизаторыг ашиглан компостоос усыг зайлуулсан тул уг бордоо нь туйлын хуурай байж, усанд сайн уусах давуу чанарыг хадгалах онцлогтой.
3. Лабораторид боловсруулсан нано бүтцэт компост бордооны үйлчлэлээс буудайн ургац 20.0-62.5% нэмэгдэв. Дэвшилтэт технологийн аргаар гарган авсан нано компост 3.1 бордооны үйлчлэлээс хамгийн их (22.4 ц/га) ургац бүрдсэн.
Нано бүтцэт бордооны үйлчлэлээс буудайнд сахарын хуримтлал бутлалтын үед 0.9%, гол хатгалт -6.65% тус тус нэмэгдсэн. Бордооны нөлөөнд тарималд ургалтын эхэн үед хуримтлагдсан сахарын агуулалт ургацтай шууд нягт (r=0.89) хамааралтай байгаа нь тогтоогдсон.
Бордооны үйлчлэлээс хөрсний хөдөлгөөнт фосфор (Р2О5) хяналтаас дунджаар 2.7 мг/100г-аар, солицох кали 5-6 мг/100г-аар, нитратын азот 0.7-2.7 мг/кг-аар тус нэмэгдсэн. Бордооны үйлчлэлээс хөрсний ялзмаг болон орчны үзүүлэлт тогтвортой байх нөхцөлд бүрдсэн.
Ургамал ургалтын хугацаанд хөрсний чийгийн агуулалт бордооны үйлчлэлээс хяналттай харьцуулахад дунджаар 0.7-2.1 мм-ээр илүү байв. Ялангуяа бууц, доломитын холимог бүхий нано бордоот хувилбарт дунджаар чийг хяналтаас 1.8 мм-ээр, бусад бордоотоос 1.0 мм-ээр тус тус илүү хуримтлагдсан.