Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үр тарианы ургамлын өвчин тэсвэрлэх чанар болон удам зүйн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 1970070056

Төслийн төрөл : Дэвшилтэт

Хугацаа: 2008-2010

Санхүүжилт: 60200.00 мян.төг

Түлхүүр үг : өвчин тэсвэр, зэв, зохиомол халдваржуулалт, сорт, маркер ген, ургац

Үр дүн

1. Селекцийн сорт сорилтын үндсэн ба үзүүлэх талбарт соригдсон нийт 41 сортуудаас 5 зүйлийн өвчин тэсвэрлэлтээр дунд, дунд оройн болцтой сортууд тухайлбал Дархан-74 сорт тэсвэртэйд, Алтайский-50, Дархан-173, Дархан-172, Дархан-183 сортууд практик тэсвэртэй сортоор шалгарав. Буудайн хүрэн зэв болон тоост харуу өвчинд тэсвэрлэлт, ургацын бүтцийн үзүүлэлтээр нь авч үзвэл эртийн болцтой сортуудаас Дархан-131, дунд болцтой сортуудаас Дархан-166, дунд оройн болцтой сортуудаас Алтайская-50, Сэлэнгэ сортуудыг өвчин тэсвэрийн селекцийн судалгааны эх материал болгон ашиглах боломжтой.
2. Маркер ген ашиглах селекцийн ажлын хүрээнд навчны зэв өвчин тэсвэрийн генийг шингээх 27 хослолын 3708 цэцэг засч 1668 эрлийз үр, ишний шугаман зэв өвчин тэсвэрийг сайжруулах чиглэлээр 41 хослолын 2976 цэцэг засаж 557 ш эрлийз үр, нийт 68 хослолын 6684 эрлийз үр гаргалаа.
Эрлийз F1 ба F2 удамд өвчин тэсвэрийн удамшлыг судлахад буудайн 7A хромосомын 282bp байрлах Lr47 ген нь Монгол оронд тархсан хүрэн зэв өвчний расуудад тэсвэртэй шинжийг бүрдүүлэх бөгөөд Kern Lr47 донор нь доминант нэг генээр удамшиж / F2 удамын задрал χ2онол=3.84(P=0.95)/ өвчин тэсвэрийг бодитой сайжруулах донор байна. Хүрэн зэв өвчин тэсвэрийг сайжруулахад донор сортоос Kern Lr47, эцэг монгол сортуудаас Дархан-131, Дархан-144 сортууд хослолын чадвар сайтай байна.
Ишний шар зэв өвчин тэсвэрийг үнэлгээгээр эрлийз F1 удамын 6 хослолд өвчлөлт бага 0-7,6% буюу гойд тэсвэртэй байлаа. F2 удамд Lr47 x Дархан-131 Kern Lr47 x Дархан-144 Yecoro Rojo Yr 36/Gpc-B1 x Дархан-144 хослолуудад задрал явагдахгүй бүх ургамал гойд тэсвэртэй ангилалд, харин Kern Lr47x Дархан-34 Kern Yecoro Rojo Yr36/Gpc-B1 x Дархан-131 Anza Lr 37, Yr 17, Sr 38 x Дархан 131 хослолд өвчин тэсвэрээр задрал явагдлаа. Ишний шар зэв болон уургийн агуулалтыг хянадаг 6BS хромосомын 122bp байрлах Yr36/Gpc-B1 маркер ген нь кодоминантаар удамшиж байна.5 аймгийн 102 сумын 579.3 мянган га-д үржил шимийн 8 үзүүлэлтээр судалгаа хийв.
3. Маркер ген бүхий эрлийз удмуудад зохиомол хадлварлалт болон аж ахуй биологийн шинжээр фенотип сонголтоор шалгарсан F2 удмын 7 хослолын 158 ургамалд ДНХ-гийн шинжилгээ хийснээс Kern Lr47 x Дархан-131 хослолд 14 удам, Kern Lr47 x Дархан-34 хослолын 4 удам хүрэн зэв өвчин тэсвэр ба уургийн агуулалт хянадаг Lr47 маркер гентэй, Yecoro Rojo Yr36/Gpc-B1 x Дархан-144 хослолын 4 удам гомозигот доминант ишний шар зэв, уургийн агуулалтыг хянадаг Yr36/Gpc-B1 маркер гентэй, Anza Lr37-Yr17-Sr38 x Дархан-131 хослолын 7 удам хүрэн ба ишний шар зэв өвчин тэсвэрийг хянадаг 2NS хромосомын 259bp байрлах Lr37-Yr17-Sr38 гурвалсан доминант маркер гентэй нийт 30 маркер ген бүхий зэв өвчинд тэсвэртэй удам бий болголоо.
Буудай эрдэнэшишийг сайжруулах олон улсын төвтэй харилцаа тогтоон ишний зэв өвчин тэсвэрийг сайжруулах чиглэлээр дэлхийн гойд тэсвэртэй сорт болон маркер генийн оролцоотой бүтээгдсэн STEMRRSN 3-р серийн 110 эрлийз дугаар /2009 он/, STEMRRSN 4-р серийн 130 эрлийз дугаар /2010 он/, нийт 240 ишний зэвд тэсвэртэй эрлийз дугаарыг зэв өвчний зохиомол халдварлалт болон аж ахуйн биологийн шинжээр үнэлгээ өгөхөд судлагдсан 5 өвчинд гойд тэсвэртэй 35.1-46.8 ц/га буюу жишиг сортоос 30-40%-ийн нэмүү ургацтай 33 дугаар шалгарлаа.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ядамсүрэн Мягмарсүрэн, В. Батсүх Туршлагын арга зүйнүүд 2008 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Оргодол Нинжмаа, И. Дагиймаа, Ядамсүрэн Мягмарсүрэн Буудайн навчны зэв өвчний зохиомол халдваржуулалт хийж өвчлөлтийн зэргийг тодорхойлох арга 2011 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я.Мягмарсүрэн, Ц.Долгор, Ц.Нямдорж Селекция и семеноводство пшеницы в Монголии 2009 Дэлгэрэнгүй
2 O. Ninjmaa, Ya. Myagmarsuren, I. Dagiimaa The result of evaluation for leaf rust /Puccinia tritici/ resistant of wheat varieties in Mongolia. 2010 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О.Нинжмаа Инноваци газар тариалангийн салбарт. 2008 Дэлгэрэнгүй
2 Ж.Намбар, Я.Мягмарсүрэн, П.Эрдэнэчимэг Зусах буудайн ургац, чанарын асуудалд. Газар тариалан, үрийн аж ахуй, ургамал хамгааллын чиглэлээр зохиогдсон онол-үйлдвэрлэлийн бага хурал 2008 Дэлгэрэнгүй
3 Я.Мягмарсүрэн, С.Цэрэндолгор Зусах буудайн ган тэсвэр 2008 Дэлгэрэнгүй
4 Я.Мягмарсүрэн Монгол оронд зусах буудайн селекцид өвөлжих буудайг ашигласан дүн 2008 Дэлгэрэнгүй
5 Я.Мягмарсүрэн Зусах зөөлөн буудайн шинэ сортын параметр 2008 Дэлгэрэнгүй
6 Я.Мягмарсүрэн, Н.Баярсүх Шинэ таримал, сорт судалгааны үр дүн 2008 Дэлгэрэнгүй
7 Я.Мягмарсүрэн, Ц.Долгор, Ц.Нямдорж Селекция и семеноводство пшеницы в Монголии. 2009 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ядамсүрэн Мягмарсүрэн, Ц. Нямдорж Үрийн аж ахуйн системийн одоогийн байдал цаашид тавих зорилт 2008 Дэлгэрэнгүй
2 Ядамсүрэн Мягмарсүрэн Ургац хураалтын үеийн сортын онцлог, үрийн чанар. 2008 Дэлгэрэнгүй
3 Ядамсүрэн Мягмарсүрэн Үр тарианы сортын үр үйлдвэрлэл 2009 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД