Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Судасны эндотель эсийн үйл ажиллагааг үнэлж, титэм судасны хатуурлаас үүдэлтэй хүндрэлээс сэргийлэх шинэ биомаркерийг оношлогоонд нэвтрүүлэх нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Докторын дараах инноваци

Хугацаа: 2014-2015

Санхүүжилт: 10,000.0 мян.төг

Түлхүүр үг : титэм судасны хатуурал, зүрхний цочмог шигдээс, oxLDL, MMP-9, эндотелийн үйл ажиллагаа, эндотелийн эс

Үр дүн

Зорилт 1-ийн хүрээнд:
EPC клон өсгөвөрлөж, үйл ажиллагааг үнэлэх судалгаанд харьцангуй эрүүл 4, ЗЦШ-тэй 4, ЗТБ-тай 4, нийт 12 эрэгтэй хүний сорьц ашиглав. Судалгаанд оролцогсдын дундаж нас EPC клон үүсгэгч эс өсгөвөрлөгдөн, 6 дахь хоногоос дугуй хэлбэрийн эс төв хэсэгт бөөгнөрч, захаар шовх үзүүртэй одлог эс Гиемза будгаар будаж, самбар бүрийн EPC клоны тоог тооцож гаргав. EPC клоны тоо ЗТБ-тай бүлэгт 2.6±0.47 клон/самбар, ЗЦШ-ийн үед 6.7±0.81 клон/самбар, харьцангуй эрүүл хүмүүст 10.5±1.34 клон/самбар тодорхойлогдсон нь ЗТБ-ын үед бусад бүлгээс үнэн магадтай буурсан байлаа (F=17.3, p<0.001). ЗТБ-тай бүлэгт өсгөвөрлөгдсөн EPC клоны тоо ЗЦШ ба харьцангуй эрүүл бүлгээс бага байгаа нь уг эмгэгийн үед эндотелийн гэмтсэн, хөгширсөн, апоптозод орсон эсийг нөхөн төлжүүлэх чадвар илүүтэй буурч, улмаар титэм судасны хатуурлын хүндрэлд хүргэж болох юм. ЗТБ (24 самбар), ЗЦШ (24 самбар) ба харьцангуй эрүүл (24 самбар) бүлэг, нийт 72 самбарын EPC клоны өсгөвөрт эндотел эсийн үйл ажиллагааг үнэлэх зорилгоор eNOS энзимийн агууламжийг тодорхойлов. EPC клоны өсгөвөрт eNOS энзимийн агууламжийг тодорхойлов. EPC клоны өсгөвөрт eNOS энзимийн агууламж ЗТБ-ын үед 5.2±0.61 pg/ml, харьцангуй эрүүл бүлэгт 13.7±2.48 pg/ml тус тус тодорхойлогдсон нь үнэн магадтай ялгаатай байсан (F=6.2, p=0.003). eNOS энзимийн агууламж 1 самбарт өсгөвөрлөгдсөн EPC клоны тоотой шууд, хүчтэй (r=0.528, p<0.001) хамааралтай болох нь тодорхойлогдлоо.
Зорилт 2-ын хүрээнд:
Судалгаанд 30-89 насны ангиографийн шинжилгээнд хамрагдсан нийт 100 өвчтөн хамрагдсан. Титэм судасны агиографийн шинжилгээгээр бүтэн бөөгнөрөл, бифуркаци, трифуркаци, диффузи, остиум нарийсал, судасны хүнд зэргийн муруйлт, аневризм зэргийг тодорхойлж, судасны өөрчлөлтийг судалсан. Судалгаанд титэм судасны хатуурлын хүндрэл бүхий ЗЦШ-тэй 40 өвчтөн,титэм судасны тогтвортой нарийсал бүхий ЗТБ-тай 40 өвчтөнийг тус тус хамруулж, тохиолдол хяналтын судалгааны загвар ашиглан ийлдсэн дэх oxLDL, ММР-9 энзимийн агууламжийг тодорхойлсон. ЗЦШ-ийн үед ийлдсийн oxLDL (p<0.05) болон ММР-9 (p<0.001) агууламж ЗТБ-тай өвчтөнөөс үнэн магадтай их байлаа. ЗЦШ үүсэхэд дээрх маркерууд хэрхэн нөлөөлж буйг бинари логистик регрессийн шинжилгээгээр үнэлэхэд: судасны хатуурлын хүндрэл үүсч, зүрхний булчинд цус цочмогоор цус хомсроход ийлдсийн oxLDL (OR=1.011, p=0.016, 95%Cl 1.008-1.023) болон ММР-9 (OR=1.171, p<0.001, 95%Cl 1.131-1.191) агууламж ач холбогдолтой нөлөөлж байв. Ялангуяа ЗЦШ-ийн үед ММР-9 энзимийн түвшин нэмэгдэх нь илүүтэй нөлөөлж байна. Ийлдсийн oxLDL агууламж нэг нэгжээр нэмэгдэхэд титэм судасны хатуурлын товрууны хүндрэл үүсэж, зүрхний булчинд цус цочмогоор хомсрох эрсдлийг 1.1%-иар, ММР-9 17.1%-иар тус тус ихэсгэж болох нь харагдаж байна. ТСЭ-ийн хүндрэлийг оношлох мэдрэг ба өвөрмөц чанарыг ROC curve шинжилгээгээр үнэлэхэд oxLDL area=0.63, (p<0.05) болон ММР-9 area=0.87 (p<0.001) байв. Титэм судасны хатуурлын хүндрэлийг ийлдэс дэх ММР-9 энзмийн ихсэлт илүүтэй илтгэж байна. Иймд ЗТБ-ын үед уг маркерын агууламжийг тодорхойлох нь хүндрэлийг эрт илрүүлэх үзүүлэлт байж болох юм

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Сумъяа, Э.Одхүү, Ш.Зоригоо, М.Мөнхзoл Зүрхний шигдээсний эмгэгжамд ММР-9 идэвхийг судалсан нь INNVATION. ; 9(3):150-155 2015 Дэлгэрэнгүй
2 Ц.Сумъяа, Э.Одхүү, Б.Бямбасүрэн, Б.Билэгжаргал, Н.Энх-Амгалан, Ш.Зоригоо, М.Мөнхзoл , Титэм судасны хатуурлын хүндрэлд эндотелийн үйл ажиллагааны болон хэт исэлдэлтийн биомаркеруудын нөлөөг тодорхойлсон нь. INNVATION. ; 9(4): 22-25 2015 Дэлгэрэнгүй
3 Ц.Сумъяа, Э.Одхүү, С.Цогтсайхан, Ш.Зоригоо, М.Мөнхзoл , Ийлдсийн ММР-9, oxLDL ба CRP-ын түвшин титэм судасны хатуурлын хүндрэлийг илтгэх нь. Монголын Анагаах Ухаан сэтгүүл, д 174(4): 12-18 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Sumiya Ts, Odkhuu E, Zorigoo Sh, Munkhzol M. To study involvement of MMP-9 in pathogenesis of myocardial infacrction. The 26th GWICC. Beijing China. ; 66(16): 158-159 2015 Дэлгэрэнгүй
2 Sumiya Ts, Odkhuu E, Zorigoo Sh, Namkhaidorj Ts, Munkhzol M. Contributing mechanism of endothelial dysfunction and oxidative stress markers for complication of the coronary atherosclerosis. The Award for the Best Scientific Research Session, TOPIC Conference. Tokyo, Japan6 ; 18 2015 Дэлгэрэнгүй
3 Sumiya Ts, Odkhuu E, Zorigoo Sh, Tsogtsaikhan S, Munkhzol M. Roles of MMP-9, oxLDL and CRP in Myocardial infarction6 10th APSAVD Congress. Tokyo, Japan. ; 22 2016 Дэлгэрэнгүй
4 Sumiya Ts, Odkhuu E, Zorigoo Sh, Gandulam Ch, Munkhzol M. To study other biomarkers that assess during myocardial infarction. TCTAP conference. Seoul Korea ; 57-58 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Сумъяа, Э.Одхүү, Б.Бямбасүрэн, Ш.Зоригоо, Б.Билэгжаргал, Н.Энх-Амгалан, М.Мөнхзoл , Титэм судасны хатуурлын хүндрэлд эндотелийн үйл ажиллагааны болон хэт исэлдэлтийн биомаркеруудын нөлөөг тодорхойлсон нь. Эрдмийн бага хуралдай. Дэлгэрэнгүй
2 Ц.Сумъяа, Э.Одхүү, Б.Бямбасүрэн, Ц.Намхайдорж, Б.Билэгжаргал, Н.Энх-Амгалан, Ш.Зоригоо, М.Мөнхзoл Титэм судасны цочмог хамшинжээс урьдчилан сэргийлэх биомаркерын нөлөөг судалсан нь. УБ Сонгдо эмнэлэг 2015 Дэлгэрэнгүй
3 Ц.Сумъяа, Э.Одхүү, Г.Чинзориг, С.Даваахү, М.Мөнхзoл , ЕРС-ийг өсгөвөрлөж, үйл ажиллагааг үнэлсэн нь. Эмгэг судлалын тулгамдсан асуудлууд 2015 Дэлгэрэнгүй
4 Ц.Сумъяа, Э.Одхүү, С.Цогтсайхан, Ш.Зоригоо, Ц.Намхайдорж, Г.Чинзориг, М.Мөнхзoл , Захын цуснаас ЕРС-ийг өсгөвөрлөн, eNOS энзимийн хэмжээг тодорхойлсон нь. Зүрх судасны үндэсний конференц. 2016 Дэлгэрэнгүй
5 Ц.Сумъяа, Э.Одхүү, Б.Бямбасүрэн, Ш.Зоригоо, Г.Ганзориг, С.Даваахүү, М.Мөнхзoл , ЕРС-ийг өсгөвөрлөн үйл ажиллагааг үнэлж, зүрхний шигдээсийн эмгэгжамд оролцох зарим маркерыг судалсан нь. Хүрэлтогоот. ; 237-245 2016 Дэлгэрэнгүй
6 Ц.Сумъяа, Э.Одхүү, С.Цогтсайхан, Ш.Зоригоо, Г.Ганзориг, С.Даваахүү, М.Мөнхзoл , Титэм судасны хатуурлын үед судасны эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан нь. Био-Анагаахын салбарын эрдмийн чуулган 59. ; 62-63 2017 Дэлгэрэнгүй
7 Ц.Сумъяа, Э.Одхүү, С.Цогтсайхан, Г.Ганзориг, С.Даваахүү, М.Мөнхзол Зүрхний ишеми өвчний үед эндотелийн грогенитор эсийн үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан нь. Хүрэлтогоот . эрдэм шинжилгээний бага хурал. ; 134-139 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Титэм судасны хатуурлын үед эндотел эсийг өсгөвөрлөн, түүний үйл ажиллагааг үнэлэх Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД