Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Докторын дараах инноваци
Хугацаа: 2016-2017
Санхүүжилт: 10,000.0 мян.төг
Түлхүүр үг : Эсийн суспенз, биомасс, алкалойд, сангвинарин, өдөөгч, амны хөндийн бактер
Үр дүн
1. Нүцгэн намуу papaver nudicaule ургамлын каллусын ба суспензийн Их шүүдэргэнийг (Chelidonium majus L) 1мг/л 2.4-дихлорфенокси цууны хүчил ба 1мг/л кинетин агуулсан мурасига скүүгийн тэжээлт орчинд үрээс соёолуулсан ургамлаас ишийг эксплантаар авч, харин нүцгэн намууг (Papaver nudicaule ) 1 мг/л нафтален цууны хүчил ба 0.5мг/л бензил аденин агуулсан орчинд үрийг эксплантаар авч каллуссын эдийн өсгөвөр гарган авах нь хамгийн үр дүнтэй хувилбар болохыг судлан тогтоов.
2. Их шүүдэгэний эсийн суспензийг өсгөвөрлөхдөө 2.4-дихлорфенокси цууны хүчил ба 1мг/л кинетин агуулсан мурасига скүүгийн шингэн тэжээлт орчинд 21 хоногийн турш, нүцгэн намуугийн эсийн суспензийн өсгөврийг 1 мг/л нафтален цууны хүчил ба 0.5мг/л бензил аденин агуулсан уг орчинд 28 хоног өсгөвөрлөх нь тохиромжтой болохыг тодорхойлов.
3. Биомасс дахь сангвинарины нийлэгжилтийг абиотик өдөөгч болох зэсийн сульфатыг ашиглан 2-3.1 дахин ихэсгэн гарган авсан нь цаашдаа бусад өдөөгчдийг ашиглах сонирхолтой судалгааны ажлын эхлэлийг тавьж байгаа юм.
4. Гарган авсан хуурайшуулсан эсийн суспензийн биомассууд нь шүд цоорол буйлны үрэвслийн анхдагч бактерийн нэг болох Streptococcus mutans нянгийн үржлийг саатуулах идэвхтэй бөгөөд их шүүдэргэний ханд стандарт сангвинаринтай ойролцоо үйлчилж байсан бол нүцгэн намуугийн ханд нь харьцангуй идэвх багатай байна.
1. Кинетин ба 2.4-D гормоныг 1:1 харьцаатайгаар нэмсэн 100 мл МS шингэн тэжээлт орчинд 3-5ш 10мм2 доошгүй хэмжээтэй каллуссын эд хийнэ. Эсийн суспенз нь колбоны эзэлхүүний 10-20% байхаар тооцоолно. Ариутгасан бөглөөгөөр колбоо бөглөөд 25±20С температурт сэгсрэгч төхөөрөмжөөр 140 эрг/мин 14 хоног байнга сэгсэрч өсгөвөрлөнө. 14 хоногтой суспензийн өсгөвөрт 25 мг/л CuSO4•5H2O-ын уусмалаас нэмж 48 цаг өсгөвөрлөнө. Суспензийн биомассыг шоттын шилэн шүүрээр вакум шүүгч ашиглан шүүж биомассыг тэжээлт орчноос ялгаж авна. Биомассаа гүн хөлдөөгчинд (-800C) хөлдөөгөөд хөлдөөн хатаагчаар хуурайшуулна
1. Их шүүдэргэний эсийн суспензийн хуурайшуулсан биомассыг амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах ам зайлагч, шүдний оо, шүдний утас, шүд өнгөлөгч, бохь зэрэг бүтээгдэхүүний найрлаганд оролцуулах,Бактерийн эсрэг тосон түрхлэг хийх, Исэлдэлтийн эсрэг идэвхтэй бүтээгдэхүүний найрлаганд оролцуулах, Судалгаа шинжилгээний ажилд харьцуулагч болгон ашиглах, малын тэжээлийн пермикст исэлдэлтийн эсрэг үйчлэлтэй нэмэлт болгох боломжтой. Бэлдмэлээс сангвинарин алкалойдыг цэврээр ялгахдаа зөвхөн этилийн спиртээр хандлан баяжуулж болно.Эрүүл мэндийн бүтээгдэхүүний найрлаганд ороцуулахдаа ариутгаж болно. Учир нь сангвинарины хайлах температур 266°C учраас дулааны үйлчилгээгээр задрахгүй.
Зохиогчийн эрхийг гэрчилгээ№ 8228
1. С.Отгонпүрэв, Н.Цэвэгсүрэн Х.Алтанцэцэг “Их шүүдэргэний эс, эдийн өсгөвөрт изохинолины бүлгийн алкалойдын бүрдлийг тодорхойлсон дүн” ХААШУ-ы сэтгүүл №18 (2) ,2016
2. Б.Ариунжаргал, Б.Мөнгөнцоож, Д.Мөнхжаргал, С.Отгонпүрэв “Намуутан овгийн зарим ургамлаас эд, эсийн биомасс гарган авч сангвинарин алкалойдыг илрүүлсэн дүн” химийн нийгэмлэгийн бүтээл №12