Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Докторын дараах инноваци
Хугацаа: 2018-2019
Санхүүжилт: 10,000.0 мян.төг
Түлхүүр үг : жимсний болц, жимсний чанамал, шүүс, биохими
Үр дүн
1. Хөх далан хальс жимсээр шүүс үйлдвэрлэхэд витамин С; шүүсэнд 1,2 дахин, чанамалд 1,4 дахин, витамин Е; 1,5 дахин, , каротин; 1,58 дахин, кальци, төмрийн хэмжээ ялимгүй буурдаг болох нь тогтоогдож байна. Хөх далан хальс жимсээр чанамал үйлдвэрлэхэд витамин С 1,4 дахин, витамин Е 3 дахин, каротин 4,25 дахин, кальци, төмрийн хэмжээ ялимгүй буурдаг болох нь тогтоогдов.
2. Хөх далан хальсны эх цэцэрлэгээс 500 кг жимс хураан авч, 150 л цэвэр шүүс, 375 кг чанамал үйлдвэрлэж, 200 кг жимсийг гүн хөлдөөж савлаж хэрэглэгчдэд нийлүүлэв.
3. Хөх далан хальсыг боловсруулж цэвэр шүүс, чанамал үйлдвэрлэх технологи дараалал, орц найрлагыг багтаасан зөвлөмж боловсруулав.
4. Хөх далан хальс жимсний техникийн шаардлага, мэдрэхүйн үзүүлэлт, жимсний чанарын үзүүлэлт, нян судлалын үзүүлэлт, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлт, шошгололт, жимсийг хүлээн авах, шалга аргууд, тээвэрлэх, хадгалах нөхцөлийг агуулсан стандартыг боловсруулав.
5. Төслийн хүрээнд жимс жимсгэнэ тариалагч аж ахуй, иргэдэд зориулан Хөх далан хальсыг тариалах, дахин боловсруулах чиглэлээр тэнхимийн болон талбайн сургалтыг зохион байгуулав. Сургалтад нийт 6 аймгийн 34 сумын 513 иргэнийг хамрууллаа.
6. Төслийн үр дүнгийн тайланг санхүүжүүлэгч, захиалагчид хүлээлгэн өгөхөөр судалгааны ажлын үр дүнг багтаан 3 бүлэгт бичив.