Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинжлэх ухааны байгууллагын менежмент: Чадамжийн индексийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУА грант

Хугацаа: 2017-2018

Санхүүжилт: 4,000.0 мян.төг

Түлхүүр үг : Менежментийн чадамж, менежментийн чадамжийн индекс, шинжлэх ухааны байгууллага;

Үр дүн

Судалгаанд Шинжлэх ухааны Академийн харьяа 10 хүрээлэнгийн 20-86 насны нийт 366 ажилтан хамрагдсанаас 50.8 хувь нь эрэгтэй ажилтнаас бүрдэж байна. Албан тушаалаар авч үзвэл 1.9 хувь нь удирдах албан тушаалтан, 9.3 хувь нь нэгж, хэсгийн дарга, 85.6 хувь нь судлаач үлдсэн 3.0 хувь нь бусад албан тушаалтан хамрагджээ.
Үнэлгээг индекст шилжүүлэн ерөнхий индексийг хувь тэнцүүлэн тооцоход Монголын шинжлэх ухааны байгууллагын менежментийн чадамжийн ерөнхий индекс 62,9 хувь байна. Нэгдсэн үнэлгээг шинжлэхэд шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны индекс хамгийн өндөр (69.49) байгаа боловч ерөнхий индексэд эзлэх хувийн жин нь бага учир байгууллагын менежментийн чадамжид төдийлөн эерэг хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй юм.
Манай улсын шинжлэх ухааны байгууллагын менежментийн чадамжийн үзүүлэлт бусад байгууллагын чадамжийн үзүүэлэлтээс доогуур түвшинд байна. Нэгдсэн үнэлгээг шинжлэхэд шинжлэх ухааны байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааны индекс хамгийн өндөр (69.49) байгаа боловч ерөнхий индекст эзлэх хувийн жин нь бага учир байгууллагын менежментийн чадамжид төдийлөн эерэг хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байна. Харин хувийн жин, ач холбогдол өндөртэй үзүүлэлт болох байгууллагын үйл ажиллагааны бодит үр дүн 60.7, алсын хараатай стратегийн удирдлага 63.56-аар тус тус харьцангуй доогуур үнэлгээ нь менежментийн чадамжийн ерөнхий индексийг бууруулах шалтгаан болж байна. Шинжлэх ухааны байгууллагын менежментэд нөлөөлөх гадаад хүчин зүйлсийн хандлага залуу үеийн судлаачдад ихээхэн хамааралтай байх шинжтэй гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Иймд шинжлэх ухааны байгууллагын менежментэд нөлөөлөх гадаад хүчин зүйлсийн хандлагыг дахин системчилж харж болох талтай.
Олон улсад бүтээлээ хэвлэн нийтлүүлэхэд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл бол гадаад хэлний бичгийн ур чадвар, түүнчлэн бусад хатуу болон зөөлөн дэд бүтцийн асуудал ихээхэн нөлөөлж байна. Мөн олон улсад бүтээлээ хэвлэн нийтлүүлэхэд судлаачийн судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэх орчин нөхцөл, судалгааны ажлын санхүүгийн хязгаарлалт, хянан засварлах ажлыг хийх нэмэлт санхүүжилт, бодит үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулал, сэтгүүлийн эрэмбэлэл, хэвлэн нийтлэх шаардлагын талаарх мэдлэг зэрэг хатуу болон зөөлөн дэд бүтцийн асуудал нөлөөлж байна.
Судалгааны ажилд глобал өөрчлөлтийн судалгааны хандлагыг дорвитой нэвтрүүлж эхэлбэл судалгааны баг, салбар дундын судалгаа, хамтын бүтээл илүү бэхжиж, олон улсын судалгааны чиг хандлагатай илүү их нийцэх боломжтой. Цаашид байгууллагын менежментийн чадамжийн түвшинг үндэсний хэмжээнд авч үзэж судлах нь, Азийн зарим орнуудын хэмжээнд харьцуулалт хийх боломжийг олгож, “олон улсын хэмжээнд” харьцуулах боломжийг нээх болно.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Энх-Амгалан , С. Энхсайхан , Х. Цэвэлмаа , Ш. Батсүх , Д. Мөнхтамир Шинжлэх ухааны байгууллагын менежментийн чадамжийн шинжилгээ 2018 Дэлгэрэнгүй
2 Х. Цэвэлмаа, Ш. Батсүх , П. Нямдаваа, Д. Энх-Амгалан "Глобал өөрчлөлтийн судалгааны огтлолцол дахь шинжлэх ухааны бодлого: Монгол улс” 2018 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Батсүх , Д. Мөнхтамир, Д. Энх-Амгалан, С. Энхсайхан , Х. Цэвэлмаа Шинжлэх ухааны байгууллагын менежментийн чадамжийн шинжилгээ 2018 Дэлгэрэнгүй
2 Х. Цэвэлмаа, Ш. Батсүх , П. Нямдаваа, Д. Энх-Амгалан Глобал өөрчлөлтийн судалгааны огтлолцол дахь шинжлэх ухааны бодлого: Монгол улс” 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД